HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.34%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.25%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.13%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.28%
HRM- Гүйцэтгэлийн үнэлгээ
- 2020 / 02 / 10
ЦАЛИНГИЙН ПРОГРАМЫГ СОНГОХОД АНХААРАХ 10 ЗҮЙЛС
Цалингийн програмыг сонгоход анхаарах хэрэгтэй хамгийн чухал 10 хүчин зүйлсийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

 1. Цаг хугацаа

 Шинэ цалингийн програм руу шилжихээр төлөвлөж байгаа бол цаг хугацааны асуудал маш чухал. Ихэнх компаниуд улирлын эцэст, эсвэл голчлон жилийн эцэс дууссаны дараа шинэ програм руу шилжих нь тохиромжтой гэж үздэг. Санхүүгийн жилийн эхэнд шинэ програм эхлүүлэх нь маш тохиромжтой байдаг, учир нь өмнөх жилүүдийн түүхэн мэдээллээ төвөггүй импортолж, тухайн жилийг систем дээр тэг үлдэгдэлтэй эхлүүлэх боломж олгоно. Түүнчлэн улирлын эхэнд програмыг эхлүүлж болно. Ингэснээр тухайн улирлын хувьд цоо шинээр эхлэх боловч мөн л өмнөх мэдээллүүдийг зөв оруулах шаардлагатай. Мэдээллийг буруу оруулбал ажилтнуудын цалин, татвар, ашиг, суутгалууд буруу бодогдож, мөн түүнчлэн тайлангийн улирлын эхлэх, дуусах огноог зөв тохируулахгүй бол тайлан мэдээ буруу гарах болно. Эдгээр бүх асуудлаас татгалзаж, компанийн үйл ажиллагааг аль болох зөв явуулахын тулд програмыг улирлын эцэст, эсвэл жилийн эцэст эхлүүлэх нь оновчтой сонголт болдог. Мэдээж бусад үед ч програмыг ашиглаж эхлэх боломжтой, харин тухайн програм хангамжийн компаниас ямар нэгэн асуудал гарахгүй байх тал дээр асууж зөвлөх нь зүйтэй.

 

2. Мэдээлэл шилжүүлэх, хөрвүүлэх

Одоогийн ашиглаж байгаа системээсээ шинэ систем рүү мэдээллийг хэрхэн шилжүүлэх, хөрвүүлэх тал дээр анхаарлаа хандуул. Мэдээллийг заавал гараар оруулах шаардлагатай юу, эсвэл импортлох боломжтой юу? Хэрэв програм нь хэрэглэхэд хялбар, уян хатан ажилладаг бол мэдээллийг нэг системээс нөгөө систем рүү хялбархан хөрвүүлэх боломжтой. Хэрэв програм руу мэдээллээ нэгэнт оруулчихсан бол дараагийн асуудал нь тухайн мэдээллүүд үнэн зөв орсон эсэхийг шалгах нь чухал. Үүнийг шинэ системээсээ тайлан боловсруулж аваад, жинхэнэ үр дүнг нь тооцоолоод, харьцуулж үзэхэд л хангалттай.

 3. Тал бүрийн процесс

 Шинэ систем суулгаж дууссаныхаа дараа ихэнх компаниуд шинэ системээ хуучин системтэйгээ харьцуулж уг системийн үнэн зөв ажиллагааг шалгадаг. Энд гол нь цалин бодох хугацаа нь хоёр системийн хувьд яг ижил байх шаардлагатай. Дахин хэлэхэд тодорхой нэг тайлан авч үзэх нь системийн үнэн зөв тооцоололт хийдэг эсэхийг тодорхойлох шалгуур болно. Ихэнх тохиолдолд тааруу хийгдсэн хуучин систем тань цалин, татвар, суутгалуудыг буруу тооцоолдог болох нь нотлогдоно. Хэрэв та шинэ цалингийн програм авахдаа зөв сонголт хийсэн бол мэдээллүүдээ үнэн зөв оруулаад тайлан боловсруулж авахад энэ нь яг таг зөв гарах болно.

 4. Ажилтнууд

Таны сонгосон шинэ програм хангамжийн бүтээгдэхүүнийг хэн суулгаж, суурилуулж байгааг анхаар. Програм нийлүүлэгч компани суурилуулалт, зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлж байна уу? Эсвэл тухайн програмыг та өөрөө суулгах хэрэгтэй болж байна уу?

 Нийлүүлэгч компанийн ажилтнууд тухайн програмыг суурилуулж, хүлээлгэж өгөх үүрэгтэй байдаг. Түүнчлэн худалдан авагч тал ч мөн програм суурилуулах, хүлээж авах ажил дээр хүн хүч, цаг зав гаргаж ажиллах ёстой. Учир нь шинэ програм руу мэдээллийг үнэн зөв, түргэн шуурхай хөрвүүлж оруулах тал дээр танай байгууллагын ажилтнуудын үүрэг роль чухал. Үүний тулд та магадгүй тухайн ажил дээр ажиллах ажилтнуудаа шинэ, хуучин системээс гарах тайлангуудыг харьцуулахын тулд илүү цагаар ажиллуулах шаардлага гарч болох юм.

 5. Цалинтай холбоотой татварууд

 Цалинтай холбоотой татварын менежмент нь цалингийн системийн хувьд чухал ач холбогдолтой, мөн бизнесийн тань хэрэгцээ шаардлагад хэрхэн нийцэж, амжилттай явахад гол үүрэг гүйцэтгэнэ. Програм нийлүүлэгч байгууллагуудыг хооронд нь харьцуулж үзэхдээ татварын тооцооллыг хэрхэн хийдэг, татварын хууль өөрчлөгдөхөд шинэчлэгдсэн хуулийн дагуу тооцоолол хийдэг эсэх талаар нь сайн судлах хэрэгтэй. Цалингийн програм нь татварын хуулинд өөрчлөлт орвол дагаж өөрчлөгддөг байх ёстой. Түүнчлэн цалингийн тооцооллыг ажилтнууд руу и-мэйлээр илгээдэг байх шаардлагатай.

 

6. Холбогдох боломж

 Цалингийн програм нь хүний нөөц болон санхүүгийн програмтай хэрхэн холбогдож ажиллах талаар сайтар судлах хэрэгтэй. Түүнчлэн цалингийн програм нь хүний нөөцийн системийн зарим боломжуудыг агуулдаг эсэхийг анхаараарай. Цалингийн програм, хүний нөөц, санхүүгийн програмууд нь хоорондоо холбогдож, үнэн зөв, хамгийн сүүлийн үеийн мэдээлэлтэй байхын тулд хоорондоо мэдээлэл дамжуулдаг байх ёстой. Системүүд хоорондоо холбогдож ажилласнаар дараах ач холбогдолтой:

 Мэдээлэл давхардахгүй – мэдээллийн бааз руу өөрчлөлтийг нэг л удаа бүртгэнэ. Энэ нь алдаа гарах магадлалыг үгүй болгож, ажилтан, суутгал, цалингийн гүйлгээ зэрэг давхар бүртгэгдэх шаардлагатай мэдээллүүдийг олон дахин бүртгэх шаардлагагүй болно.

Цалин, хүний нөөц, санхүүгийн мэдээлэл нь нэг дор, нэг баазад хадгалагдсанаар хэмжээлшгүй их бичиг цаасны ажлыг хэмнэнэ.

Хоорондоо холбогдож тайлан боловсруулах – энэ нь менежментэд маш чухал үнэ цэнэтэй бөгөөд хэрэв системүүд хоорондоо холбогддоггүй бол энэ нь боломжгүй зүйл.

7. Програм нийлүүлэгчийн тогтвортой байдал, бүртгэл хөтлөлт

Цалингийн зардал нь байгууллагын хамгийн том зардал байдаг бөгөөд ажилтнуудын хувьд чухал өдөөгч хүчин зүйл байдаг. Тиймээс ажилтнуудын цалин бодолтыг алдаатай, буруу хийж огт болохгүй. Иймээс програм сонгохдоо цалингийн бүх тооцооллыг үнэн зөв хөтөлж явуулдаг системийг сонгох нь чухал. Харин буруу систем сонговол энэ нь компанийг тань сүйрүүлж, ажилтнуудаа алдахад хүргэнэ.

Түүнчлэн програм нийлүүлэгчийг сонгохдоо тухайн компани энэ салбарт хэр удаан оршиж байгаа, мөн хичнээн харилцагчтай болохыг нь судлаарай. Учир нь эдгээр нь тухайн компани хэр туршлагатай, бүтээгдэхүүн нь хэр чанартай болохыг мэдэж авах чухал үзүүлэлт болох юм. Үүнээс гадна програм нийлүүлэгч ямар чиглэлийн, ямар хэмжээний компаниудтай ажилладаг болохыг нь ч давхар анхаарахад илүүдэхгүй.

 8. Харилцагчийн үйлчилгээ

 Програм нийлүүлэгч сонгох бас нэг шалгуур бол харилцагчид үзүүлэх үйлчилгээ. Үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлж чадаж байвал хоёр талын хоорондын харилцаа бат бөх байж, үйл ажиллагаа ч амжилттай явагдах боломжтой болно. Програм нийлүүлэгч компаниас дараах асуултуудыг асууж болох юм:

  •  Үйлчилгээ үзүүлэх ажилтан хэр хүрэлцээтэй вэ?
  • Үйлчилгээ үзүүлж байгаа ажилтнууд ямар мэргэжил, мэргэжлийн дадлага туршлага, ур чадвартай вэ?
  • Утсаар үйлчилгээ үзүүлэх боломжтой юу?
  • Үйлчилгээний дуудлага өгснөөс хойш ямар хугацаанд ирэх вэ?
  • Үйлчилгээний хурд ямар байх вэ?
  • Веб хуудсан дээрээс мэдээлэл авах боломжтой юу?

9. Орон нутгийн үйлчилгээ

Хэрэв байгууллага тань хөдөө орон нутагт байрладаг бол орон нутагт очиж үйлчилгээ үзүүлэх боломжтой эсэх тал дээр гол анхаарлаа хандуулах шаардлагатай. Үүнд програм суулгаж суурилуулах, үйл ажиллагааны явцад гарах хүндрэлүүдэд үзүүлэх үйлчилгээ зэрэг багтана.

 10. Лавлагаа

 Цалингийн програм нийлүүлэгч сонгохдоо тухайн байгууллагын системийг ашигладаг бусад компани тус байгууллагын талаар ямар сэтгэгдэлтэй байгаа талаар шалгаж үзэх нь шилдэг арга. Байгууллагууд энэ талаарх мэдээллийг танд өгөх ёстой бөгөөд энэ нь маш чухал мэдээллийн эх үүсвэр болдог. Та тэдгээр харилцагч руу нь утасдаж, тухайн програм хангамжийн компани, бүтээгдэхүүн үйлчилгээнийх нь талаарх хүссэн мэдээллээ лавлаж, мэдэх боломжтой. Гэхдээ цаг алдахгүйн тулд танай байгууллагатай ижил төрлийн үйлчилгээ явуулдаг, байршлын хувьд төстэй харилцагчтай холбогдох нь илүү ач холбогдолтой.

 Эх сурвалж: "Интерактив Би Ай" ХХК

ЦАЛИНГИЙН ПРОГРАМЫГ СОНГОХОД АНХААРАХ 10 ЗҮЙЛС
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 19
Байгууллагын хүний нөөцийн удирдлага гэдэг бол ажилтныг бүрдүүлэх, элсүүлэх, чиглүүлэх, сургах, гүйцэтгэлийг үнэлэх, шагнаж урамшуулах, зохистой цалин хөлс тогтоох, албан тушаал дэвшүүлэх зэргийг хамааруулан ойлгохоос гадна удирдлагын чиг үүргийн дагуу төлөвлөх, зохион байгуулах, идэвхжүүлэх, хянах асуудал багтана.
Системийг амжилттай болоход нөлөөлөх гол зүйл бол тухайн системийн зорилго, үйл явц, үр дүнг байгууллага даяараа зөв ойлгох явдал юм. Тиймээс харилцаа нь ӨГАС-ийн амжилтанд чухал нөлөөтэй юм.
- 2021 / 02 / 16
Өндөр бүтээмжтэй ажлын систем/ӨГАС/ гэдэг нь байууллага дотор ажилтныг илүү их оролцоотой, хариуцлагатай болгох хэд хэдэн менежментийн практикт өгсөн нэршил юм. Жорж В.Боландер өндөр гүйцэтгэлтэй ажлын системийг “Энэ бол ажилтны мэдлэг, ур чадвар , сэтгэл, уян хатан байдлыг дээд цэгт нь хүргэх хүний нөөцийн практик, ажлын бүтэц, үйл явцын нийлмэл“ гэж хамгийн оновчтой тайлбарласан байдаг.
- 2021 / 02 / 13
-2021 / 02 / 03
Гүйцэтгэлийн үнэлгээний удирдлагыг оновчтой нэвтрүүлэхэд нэн тэргүүнд юун анхаарах хэрэгтэй вэ?
-2020 / 02 / 08
Заримдаа бид ядарч байсан ч ажилдаа шамдан хөдөлмөрлөдөг. Үүний адил та өөрийн гүйцэтгэлийн үнэлгээндээ ач холбогдол өгч ажиллах хэрэгтэй. Тэгвэл та гүйцэтгэлийн үнэлгээний хуралд өөрийгөө бүрэн илэрхийлэх боломжтой болох юм. Санхүүгийн жилийн эцэс ойртож байгаа тул та ч бас гүйцэтгэлээ тайлагнан түүнийгээ үнэлүүлэх цаг ойртож байна гэдгийг санаарай. Магадгүй таны өнгөрсөн жилийн зорилго, зорилтоо бичиж байсан үе саяхан мэт санагдавч ямар зорилго бичсэнээ аль хэдийн мартаад, юун дээр тэмдэглээд хаашаа хийсэнээ санахгүй байж ч болно. Гэхдээ та жил бүр л хийдэг энэ ажлаасаа айх хэрэггүй. Гүйцэтгэлийн үнэлгээнд сайн оролцох хэдэн зөвлөгөөг танд өгье.
-2016 / 05 / 29
Хэний ухамсар ядууралд татагдаж байна, тэр хүн ядуу. Энэ хуулинд баялаг бас захирагдана. Мөнгө кате­го­риор сэтгэхгүй бол одоо яана гэхэв, ядуурлын тухай та бодох болж дээ. Харин мөнгө категориор сэтгэх чадвартай болохын тулд сэтгэх хэрэгтэй. Баялаг хуримтлуулах хэрэгт шаргуу байхын ач холбогдол нэн чухал юм. Шаргуу байхгүй бол тоглолтоо эхлэхээс өмнө хожигдоно. Шаргуу байдал ямар ч бэрхшээлийг давна.
HR Фото