Зан төлөв нь хүний үйлдлийг тодорхойлдог олон төрлийн хүчин зүйлсээс хамгийн чухал нь юм.
Тиймээс хүний зан төлвийг таньж мэднэ гэдэг тухайн хүний цаашид ямар үйлдэл гаргахыг таамаглан олоход тустай бөгөөд байгууллагын өнцгөөс харахад ирээдүйд тухайн хүний гүйцэтгэл ямар байх талаар маш чухал мэдээллийг өгдөг. Харин хүмүүсийн зан төлвийн талаар буруу ойлголттой байдаг нэг зүйл бол сайн зан чанар ба муу зан чанар гэж байдагт итгэдэг явдал юм.
Маш олон байгууллага шинэ ажилтан сонгон шалгаруулж авахдаа “Зан төлөв сайтай хүн” авна гэдэг боловч сайн зан төлөв гэж юу болох талаар маш хийсвэр ойлголттой байх тохиолдол их байдаг.
Сонгон шалгаруулалтын тест нь дээрх асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор боловсруулагдсан тест бөгөөд сайн зан төлөв гэдэг ойлголтыг нарийвчлан задалж оношилдог. Мөн Сонгон шалгаруулалтын тест нь оношлуулагчийн зан төлвийн онцлог ажлын гүйцэтгэл болон харилцаанд үзүүлдэг нөлөө, төрөл бүрийн ажил мэргэжилд тохирох байдал, гүйцэтгэлийг бууруулдаг эсвэл дасан зохицоход нөлөөлдөг хүчин зүйлс зэргээр оношлуулагчийн зан төлөвт олон талаас нь дүн шинжилгээ хийдэг.
Сонгон шалгаруулалтын тестээр дамжуулан шинжлэх ухааны үндэслэлтэй, зүй зохистой хэлбэрээр сайн зан төлөвтэй хүнийг олох боломжтой.
Оношлогооны Танилцуулга
• Объект: Шинэ ажилтан, тушаал дэвших кандидат
• Хэлбэр: Цахим асуулга
• Асуултын тоо: 433
• Хугацаа: 60 минут
Оношлогооны онцлог
• Богино хугацаанд тухайн хүний талаар төрөл бүрийн мэдээлэл олгоно.
• Ажлын гүйцэтгэлтэй холбоотой энгийн зан төлвийн үзүүлэлтийг хэмжин тодорхойлно.
• Ажлын гүйцэтгэл болон байгууллагад дасан зохицолд муугаар нөлөөлдөг үл нийцэх зан төлвийн үзүүлэлтийг хэмжин тодорхойлно.
• Ажил мэргэжлийн 7 гол бүлэг (удирдах ажил, захиргааны болон туслах ажил, бизнес, худалдаа үйлчилгээ, хар ажил, сургалт судалгаа, инженерчлэл)-ийн алинд тохиромжтойг харуулна.
• Цахим хэлбэрээр явагдах тул маш амар, ойлгомжтой.
• Олон хэл дээр оношлогоо явуулах боломжтой.
Оношлогооны ач холбогдол
1. Зөв хүнийг сонгон шалгаруулж ажилд авна. (Богино хугацаанд, бага зардлаар, өндөр үр дүнтэй)
2. Шинэ ажилтны ажлын хэв маяг, үйлдэл байр байдлын онцлогийг тодорхойлно.
Оношлогооны хэрэглээ
• Сонгон шалгаруулалт: Зан төлвийн давуу ба сул тал болон эрсдэлтэй хүчин зүйлийн мэдээллийг ашиглан шинэ төгсөгч, туршлагатай аижл горилогч, тушаал дэвших кандидат зэргийг тодруулах шийдвэр гаргахад туслах материал болгон ашиглах
• Томилгоо: Ажил мэргэжлийн ангилалаар хаана ямар албан тушаалд тавибал тохиромжтойг олж томилгоонд ашиглах
• Ярилцлага: Ярилцлагын үр дүнд сайжруулахын тулд ярилцлагад туслах материал болгон ашиглах
• Сургалт. Сонгон шалгаруулалтын дараа ажилтнуудын карьер хөгжил, сургалт хөгжилд ашиглах
Сонгон шалгаруулалтын тест /TPS: TAI-PI for Selection/ бүрэн танилцуулга: Эндээс татаж авна уу.
TAI тест ерөнхий танилцуулга энд дарж үзнэ үү.
Хэрэв ТА зан төлвийн үнэлгээ хийлгэх бол Тестийн бүртгэлийн хуудсыг ФАЙЛ ТАТАХ хэсгээс авч Info@mhri.mn хаяг руу илгээнэ үү. Холбоо барих: 70001075 | 80001075 | 90001075www.mhri.mn | info@mhri.mn | www.facebook.com: Монголын Хүний Нөөцийн Институт
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |