HR BLOG
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.20%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.00%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.00%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.80%
HR Blog Mongolia
- 2021 / 04 / 05
HR BLOG: #04 АЖЛЫН ЦАГ АШИГЛАЛТ БА ПАРКИНСОНЫ ХУУЛЬ

2013.01.20

“Өгөгдсөн хугацаат ажил үргэлж эцсийн мөч хүртлээ сунгагддаг ” - C. Northcote Parkinson

Бид ихэвчлэн хоёрхон цагийн дотор хийгээд дуусчих ажлыг бүтэн өдрийн турш хийдэг. Учир нь өөртөө бүтэн өдрийн (8 цагийн) хугацаа өгсөн учраас тэр. Харин өөртөө 2 цагийн дотор зайлшгүй дуусгах ёстой гэсэн шаардлага тавьсан бол хоёр цагийн дотор л хийж дуусгах болно. Энэ бол Паркинсоны хуулийн үндсэн санаа.


Өөрөөр хэлбэл бидний учиргүй “Сайн” мэддэг хөдөлмөрийн тухай хуулинд (70.2) ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл (Долоо хоногийн 40 цагаас ихгүй) цаг байна  гэж заасан байдгийг дэндүү сайн мэддэг болохоор өдөр бүрийн хийх ажлаа их ч бай бага ч бай  найман цагт л хийх ёстой гээд өөртөө итгүүлчихдэг.

Тухайлсан ажлыг 2 цагийн дотор дуусгах боломжтой байсан ч та 8 цагт л хийж дуусгана. Хангалттай цаг байх тусам эцсийн мөч хүртэл хугацааг сунгаж ажлыг сунжируулдаг. Харин цаг нь тулсан ажил гарч ирэх тусам бид гол ажилдаа анхааралаа бүрэн төвлөрүүлж, хэрэгцээгүй сул ажилуудаас өөрсдийгөө чөлөөлж чаддаг. Тиймээс “Завгүй байх тусам илүү ихийг амжуулдаг ” гэсэн хэлц үг байдаг байх.

Хөдөлмөр эрхлэлтийн соёлын түвшин өндөр, хөгжингүй улс орнуудын ажилтнуудтай хөгжиж буй улс орнуудын ажилтнуудын хөдөлмөр эрхлэлтийн үр ашигт байдлыг харицуулахад 4 дахин бага байна гэсэн судалгаа байдаг. Энэ нь 25% -ийн АҮК-тэй буюу өдөрт үргэлжлэх ажлын 8 цагийнхаа 2 цагт нь л үр бүтээлтэй ажилладаг гэсэн үг юм.

Дээрх судалгааг батлахуйц нэг жишээг цөөнгүй тооны компани дээр хийсэн байгууллагын соёлын судалгаа болон ажлын байрны шинжилгээний явцад ажиглагдсан түгээмэл тохиолдож байсан хандлагад үндэслэн дурьдая.


Ажил эхлэхийн өмнө (-30 хором)

Ихэнх компанийн дотоод журамд  өглөө 9:00 ажил “Эхлэнэ” гэж заасан байдаг. Харин бид дарга цэрэггүй есөн цаг ажилдаа “Цугалдаг”. Эхлэх цуглахын хооронд алд дэлэм зай бий. 9:00д амжиж ахар сүүлээ оффисын хаалгаар оруулж ирсэн ажилтан ажлаа шууд хийгээд эхэлдэг бол бас яахав. Харамсалтай нь амь тэмцэн эхлэх цагтай уралдаж ирсэн ажилтан, компьютерээ асаах, хийж байсан ажлын файлаа олох, аяга кофе уух, анхааралаа төвлөрүүлэх гэсээр багадаа 30 хоромын дараа ажил “Эхэлбэл” энэ амжилт.


Цайны цагийн өмнө, хойно (-60 хором)

Энэ хэсэгт мөн л өмнөхийн адил цайны цагийн өмнө, хойно ажлын цагийг үр бүтээлгүй өнгөрөөх аргаа яаж ч байсан олчихно. Цайны цаг (Уул нь өдрийн хоолны цаг гэж нэрлэх нь агуулгын хувьд зөв) эхлэхээс хагас цагийн өмнөөс “хаана” ямар хоол идэх тухай хэлэлцүүлгэ өдөр бүр өрнөнө. Завсарлага дууссаны дараа цагтаа ажлын байрандаа ирэх боловч сонин унших, тамхи татах, хэрхэн баян болох тухай болон эрх мэдэлтэнүүд улс орныг хэрхэн буруу удирдаж байгаа өөрөө эрх мэдэлтэй байсан бол ямар амарханаар улс орноо хөгжүүлчих тухайгаа харамгүй сэтгэлээр хуваалцана.


Ажил тарахын өмнө (-30 хором)

Ажлын цаг дуусахаас өмнө 30-40 хормын өмнөөс тарах бэлтгэлээ хангаж эхлэнэ. Нэмэлт үүрэг даалгавар аваад үлдэж байгаа хагасхан цагийн дотор юу ч амжихгүй тул өдөр дуусаж буй талаар албан ёсоор мэдэгдэж эхлэнэ. Энэ бүх зохицуулалтыг хийсний дараа цаг үлдсэн бол тусгай даалгавар биелүүлж өндөрөөс үсэрэх гэж байгаа шүхэрчид шиг царай гарган хүлээлтийн горимд сууж цагийн зүү аажмаар урагшлахыг харж хүлээнэ.


Эцэст нь бид өглөө хоцордоггүй, орой эрт тардаггүй, цайны цагаар ажил хийдүүлдэггүй гэх хамт олон л гэхэд өдрийн 8 цагийн ажлынхаа хамгийн багадаа 2 цагийг ямар үр бүтээлгүй өнгөрөөж байгааг баталлаа. Тэгвэл хоцордог, ажил хийдүүлдэг, цагаас өмнө ажлаас тардаг ажилтны АҮК 25% байх нь үнэн байх магадлалтай юм. Энэ бүгдээс гадна анхаарал саринах, хувийн ажил амжуулах, гүйцэтгэлд ур чадвар дутах зэрэг цагийн “дайсан” олон бий. Ямар сайндаа л “Өглөө ажилдаа ирээд мессенжэрт холбогдох гэсэн интернэт байдаггүй АРГА ЯДААД АЖЛАА ХИЙЛЭЭ шдэ” гэсэн шог яриа гарч байх билээ.


Эндээс нэг логик хандлагыг та бүхэнд санал болгож байна. Өнөөдөр хөдөлмөрийн зах зээл дээр 25% хөдөлмөрийн бүтээмжтэй ажилладаг хүнд дундажаар 250$ өгч байгаа гэж үзвэл. Түүний ажлын цагийн ашиглалтыг 4 дахин нэмэгдүүлэх буюу 100% болгож нэмэгдүүлж чадвал байгууллагын нийт гүйцэтгэл мөн л ойролцоогоор 4 дахин өсөх болно. Үр ашгийн түвшин өсөж, нэмэлт орлого олсон байгууллага ажилтнууддаа 1000$ цалин олгох хүндрэлтэй асуудал биш юм.


  • Захирлуудаа ажилтнуудынхаа цаг ашиглалтыг үнэл.
  • Ажлын цагийн үр бүтээлээ нэмэгдүүлэхийг уриал.
  • Хэдэн хувиар нэмэгдүүлж чадна тэр хэмжээгээр хөдөлмөрийн хөлс өсөх боломжтойг ойлгуул.
  • Боломж байгаа ч ашиглаж чадахгүй байгааг нь анхааруул.


Цаг ашиглалт 25% байна гэдэг 2 цагийн дотор л хийх боломжтой байсан ажлыг 8 цагийн турш нухаж байна гэсэн үг.

  • (Паретогын хууль) - Ногдсон ажлуудыг хамгийн чухал, чухал бусаар нь эрэмбэлж чухал ажлыг эхэнд хийж, чухал бусыг нь үгүйсгэснээр хугацаа хэмнэх болно. 
  • (Паркинсоны хууль) - Ногдсон ажлыг богино хугацаанд үр дүнтэй гүйцэтгэхийн тулд тухайн ажлыг хийж дуусахад зарцуулах цаг хугацааг хас.       


Өөрөөр хэлбэл чухал ажлыг  сонгож, зөв үйлдэл рүү нь төвлөрүүлж илүү үйлдэл хийх цагийг хасаж, үр ашиггүй зарцуулагдах байсан хугацааг хэмнэнэ гэсэн үг юм.


Хүн амьдралынхаа 1/3 буюу 33%-ийг идэвхгүй байдалд унтаж өнгөрөөдөг. Үлдэж байгаа 66%-ийн маань дахин 1/3 буюу 33%-ийг үр бүтээлгүй үйлдэл бүхий цаг хугацаа эзлэх нь тийм ч сайхан зүйл биш гэдэгтэй бүгд санал нийлэх байх.


Бид урт наслахыг хүсдэг. Урт боловч үр бүтээлгүй ажиллаж амьдрах нь богино насалсанаас юу нь ялгаатай билээ.


2013.01.20

Монголын Хүний Нөөцийн Институт

Д.Бартанбаатар 


#HRBlogMongolia | #MHRI  | #HR101 | HRClubMongolia

HR BLOG: #04 АЖЛЫН ЦАГ АШИГЛАЛТ БА ПАРКИНСОНЫ ХУУЛЬ
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2022 / 06 / 02
“Хоёр сайн бие хамгаалагчтай байснаас ганц сайн нягтлан бодогчтой бай” гэж нэгэн бизнесмэний хэлсэн энэ үг өнөөдөр “Сайн хүний нөөцийн менежертэй бай” гэдэг үгээр солигдож хүн өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэж, чадварлаг, шинийг эрэлхийлэгч энэ салбарын хүчтэй менежерүүд том компаниудын хамгийн чухал хөдөлгөгч хүч болоод байгааг энэ цаг үеийн шилдэг захирал та анзаарч мэдэрч байгаа нь лавтай.
Та болон танай байгууллага "Шилдэг"-дийг сонгохоос гадна, шилдэгүүд танай байгууллагыг чин сэтгэлээсээ сонгосон байх нь чухал. “Шилдэгүүд зөвхөн шилдэгийг л сонгодог”
- 2021 / 04 / 05
Бизнесийн орчинд мэргэжил, ур чадвар гэдэг зүйл маш чухал ч сурсанаа амьдралд хэрэгжүүлнэ гэдэг хамгаас чухал байдаг. Байгууллага үйлдэл бус үр дүнг чухалчилдаг.
- 2021 / 04 / 05
-2021 / 04 / 05
Цэрэггүй жанжин гэж байдаггүйн адил жанжингүй цэргүүд амжилтанд үл хүрнэ. Бүтээлч өөриймсөг ажилтантай компани хүчирхэг болж, хүчирхэг компаниудтай улс орон дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх нь дамжиггүй.
-2023 / 05 / 04
Тодорхой зорилго чиглэлтэй яваад ирсэн залуус маань олж авсан мэдлэг, туршлагаа байгууллагын арав, зуу, мянга мянган залууст түгээх нь ойлгомжтой.
HR Фото