HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.13%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.01%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.68%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.18%
Байгууллагын соёл
- 2022 / 11 / 06
Үйлчилгээний ажилтны харилцаа


Үйлчилгээний ажилтнууд “Хэрэглэгч бүр бидний хувьд эрхэм” гэсэн зарчмаар бүх үйлчлүүлэгчид,  хэрэглэгчдэд найрсгаар байнгын анхаарал тавьж, тэвчээртэй, хүлээцтэй харьцана.



    1. Хэрэглэгчдээс юу хэрэгтэйг нь асууж хүндэтгэсэн, санал хүсэлтийг нь ойлгохыг эрмэлзсэн,  туслахыг хичээсэн, таатай сэтгэгдэл төрүүлэхүйц байна.
    2. Үйлчлүүлэгчид болон хэрэглэгчид манай байгууллагын үйлчилгээнд сэтгэл ханамжтай байх ёстойг ямагт санаж, гомдол, бухимдал, уур тээсэн, сэтгэл дундуур нэг ч хүн явах ёсгүй гэдгийг мөрдлөг болгон ажиллана.
    3. Хэрэглэгчдийн хэлсэн бүхнийг сонсож, яриаг таслахгүй байна. Ярианы явцад өөр зүйл рүү анхаарахгүй байх бөгөөд саналыг нь хүлээж авч байгаагаа дохио болон үг хэлээр  мэдэгдэж энгийн асуулт тавина.
    4. Хэрэглэгчийн дотны нөхөр мэт байж үйлчилгээ хийлгэхэд нь зөвлөж тусална. Тэднийг үйлчилгээ хийлгэх хооронд  санаа тавьж,  юу хэрэгтэйг үе үе асууж,  анхаарал тавин  харилцагч бүрт дахин ирж үйлчлүүлэх сэтгэл үлдээхийг эрхэмлэнэ.
    5. Үйлчлүүлэгч, хэрэглэгч нартай зөвхөн ажил хэрэгч болон эерэг, энгийн харцаар харж ярилцана. 

Танд энэ чиглэлээр сургалт зөвлөх үйлчилгээ шаардлагатай байгаа бол: 
90001075 80001075 70001075 | info@mhri.mn хандана уу? Баярлалаа.

Үйлчилгээний ажилтны харилцаа
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 08
Толгойдоо биш, цаасан дээр эсвэл компьютер дээрээ бичих. Бичих үедээ дан ганц бодох нь цаг алдахад хүргэдэг аюултай. Тиймээс бодсон зүйлээ тэр дор нь бичээд яв.
Байгууллагын өмнө тулгарч буй асуудлыг хамт олноороо хэлэлцэж тэдний санал бодлыг авч оновчтой шийдвэр гаргахад хурал, зөвлөгөөний зорилго оршино.
- 2023 / 10 / 01
Ажилтны хувиар таныг мэргэжлийн хүн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл та ажлаа цаг тухайд нь чанарын зохих түвшинд хийж гүйцэтгэх ёстой. Хэрэв таны ажлыг хийж гүйцэтгэхэд нэмэлт цаг хэрэгтэй бол энэ нэмэлт цагт даалгавраа гүйцэтгэх ёстой.
- 2023 / 07 / 26
-2023 / 07 / 23
Та ажилдаа цагтаа ирж байх нь энэ бизнесийг сааталгүй явуулахад чухал юм. Бид хэрэглэгч болон худалдан авагчдынхаа эрэлтийг хангахын тулд ажил хэргийн шаардлагыг хангах ёстой. Энэхүү зорилтод хүрэхэд та өөрийн хувь нэмрийг оруулах хэрэгтэй бөгөөд ийнхүү хувь нэмрээ оруулах нэгэн арга зам нь сайн ирцийн бүртгэлтэй байх явдал юм.
-2022 / 11 / 07
Үйл ажиллагааны ёс зүйн шаардлагын жишиг, жишээг танилцуулж байна.
-2022 / 11 / 07
Үйлчилгээний болон нийт ажилтнуудад ажлын байранд хориглох зүйлс ба шаардлагын жишиг, жишээг танилцуулж байна.
HR Фото