HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.27%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.65%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.95%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.13%
HRM- Бодлого, төлөвлөлт
-2009 / 09 / 09
Бизнес удирдлагын ухаанд компанийн гурван үндсэн баялаг болох хүн, юмс, мөнгөний дотроос хүнтэй холбоотой хэсгийг нь хүний нөөцийн менежмент авч үзнэ. Карл Марксын "Капитал"-д дурьдсанаар "хөрөнгөтний нийгэмд хүн буюу ажиллах хүч нь бараа, үйлчилгээний нэгэн адилаар худалдаалагддаг". Гэвч ажиллах хүчийг худалдаж авсан тал нь ажиллах хүч болж буй хүний хүсэл зоригоос гадуур түүнийгээ зарцуулах боломжгүй байдгаараа ердийн бараа, үйлчилгээнээс ялгаатай юм.
-2009 / 08 / 22
Хэрэв ажилтандаа цагт 5$ ёстойг мэдсээр байхад нь түүнд 4,75$ өгвөл энэ хэмнэснээсээ илүү ихийг алдах болно. Түүнд хуурагдсан мэдрэмж төрж, илүү цагаар, илүү бүтээлтэйгээр ажиллах сонирхол нь буурч бие сэтгэлээрээ болон эдийн засгийн хувьд таниас дннрхи шударга бус байдлын хариуг авна.
Надад цагт 5$ өгнөдөө гэж бодож байхад нь 5,75$ өгвөл 0,75$-оосоо илүү их бүтээгдэхүүн өгнө. Учир нь тэр таны итгэл найдварыг бүрэн биелүүлэхийн тулд илүү үр бүтээлтэйгээр шургуу ажиллах болно.
-2009 / 03 / 15

Энэхүү бичиг баримт нь компанийн ДОХ (Дархлалын олдмол х
амшинж)-ийн вирустэй болох нь эмнэлгийн шинжилгээгээр оношлогдсон буюу ийм вирустэй хэмээн сэжигтэй ажилтнуудтай харилцах бодлого, журам юм.
-2009 / 03 / 14

ХНМ-ийн үүсэл нь хүний хөгжлийн нилээд эртний түүхтэй холбогдоно. Мэргэжлийн зэрэг дэвийн шатлал, түүнд хүрэх шалгуурууд, хөлсний ажилчид ашиг хуваарилалтанд оролцох анхны хэлбэр, цехийн сургууль, багш шавийн холбоо гэх мэт ажилчдыг сургах, урамшуулах, хөгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаанууд дундад зууны үед явагдаж байсан.
-2009 / 03 / 13

Ажлын байрны зорилго нь:

        1.    Компанийн эрхэм зорилгод хүрэхийн тулд хүний нөөцийг шилж сонгох, бүрдүүлэх, үр дүнтэй ажиллах, зохион байгуулах, зохицуулах

        2.    Боловсон хүчнийг судлах, бүртгэх, мэдээлэл бүрдүүлэх, тэдэнтэй уулзах, ярилцах

        3.    Анхан шатны ярилцлага хийх, хүмүүсийн материал болон CV хүлээн авах, файлуудыг цэгцлэх, мэдээлэл оруулах

-2009 / 03 / 11

Компани таныг сексийн өдөлт хоргоолтгүй орчинд ажиллах боломжтой байх ёстой.  Сексийн өдөлт хоргоолт нь ажлын харилцаанд хор хохирол учруулдаг буруу үйлдлийн нэгэн хэлбэр юм.  Эрэгтэй ч бай эмэгтэй ч бай нэг ч ажилтан амаар буюу биеэр хүсээгүй сексийн өдөлт хоргоолтонд өртөх ёсгүй.

 Сексийн өдөлт хоргоолт гэдэг нь хүсээгүй, хувь хүнийг доромжилсон, ёс суртахууныг доройтуулсан ааш авир бөгөөд ажлын үр дүнд нөлөөлдөг.

 Сексийн өдөлт хоргоолт гэж тооцохоор зан авир гаргасан ажилтныг ажлаас халах хүртэл сахилгын арга хэмжээ авч болно.

-2008 / 10 / 12
Хүний нөөцийн бодлого. Улс орон нь хүний нөөцийн бодлогоо зөв боловсруулж, тэдний хүчийг шавхан ажиллавал дотоодын нийт бүтээгдэхүүн нэмэгдэж, улс орны хэмжээнд эдийн засгийн өсөлт явагдах боломжтой юм.

Хичээлийн тойм:
Хүний нөөцийн бодлого боловсруулах
•    Сонгон шалгаруулалт
•    Ажлын чиглүүлэг
•    Үргэлжилсэн суралцалт
•    Гүйцэтгэлийн менежмент
-2008 / 10 / 12
“Human capital” буюу хүний капитал гэсэн ухагдахуун эдийн засаг, улс төр, нийгэм соёлын аль ч салбарт хэрэглэгдэх болжээ. 1960-аад он хүртэл хүнийг капитал гэж үзэхээс дэлхийн ихэнх эдийн засагч, эрдэмтэд цааргалж байсан ч тухайн улс орны эдийн засгийн хөгжилд хүн хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг эртнээс тодорхолж байсан билээ. Адам Смит “ Yндэстнүүдийн баялаг, түүний эх сурвалж” бүтээлдээ боловсролын ач холбогдлыг хэдэнтээ онцлон тэмдэглэсэн байдаг. Тухайлбал, “хүн боловсрох, суралцах, туслахаар ажиллах үедээ олж эзэмшсэн авьяас, чадвар нь бодит зардалтай байдаг бөгөөд тэр нь тухайн хүнд хамаарагдах тогтмол капитал болно. Тэдгээр авьяас чадвар нь тухайн хүний баялаг, хөрөнгө хуримтлуулах хэрэгсэл болох ба улмаар, тухайн нийгмийн баялгийг бүрдүүлнэ.” гэжээ.
HR Фото