HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.40%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.85%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.40%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.36%
HRM- Бодлого, төлөвлөлт
- 2011 / 03 / 24
БАЙГУУЛЛАГЫН ХҮНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ
Бүрдүүлэлт нь шаардлагатай тоо, чанарыг хангах чадварлаг ажил горилогчдыг олж цуглуулах, ингэснээр байгууллагын хувьд тухайн ажлын байранд хамгийн сайн тохирох хүмүүсийг шилж сонгох боломжийг олгох нягт нарийн үйл ажиллагаа юм.
    Хүний нөөцийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа нь нийгмийн халамж болон хөдөлмөрийн хууль болон бусад хуулийн зохицуулалттай тохирч байх, тэдгээрийг даган мөрдөхөд чиглэсэн байвал зохино. Ингэхлээр бүрдүүлэлт нь хуулийн дагуу зөв цагт нь зөв байранд нь зөв хүмүүсийг олж авахаД ашиглагддаг хүний нөөцийн менежментийн нэг чухал чиг үүрэг юм. Бүрдүүлэлтийн үндсэн зорилго бол чадварлаг мэргэшсэн ажил горилогчдыг байгууллагынхаа нэрийн өмнөөс олж цуглуулж өөртөө татах явдал байдаг.
    Хүний нөөцийг бүрдүүлэх үйл явц бол шинээр хүн ажилд авах хамгийн анхны алхам юм. Энэ үйл явц нь гадаад, дотоод эх үүсвэрээс ажилд орохыг хүсэгчдийг цуглуулах, бүртгэх, өргөдөл бөглүүлэх, судлах зэрэг үйл ажиллагааг багтаадаг. Харин сонголт нь бүрдүүлэлтийн дараагийн алхам бөгөөд орохыг хүсэгчдээс тухайн ажлын байрны шаардлагьгг хангах мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай хүмүүсийг шалгаруулж авах, нэлээд хариуцлагатай ажил байдаг.
    Байгууллагын хэрэгцээт ажил, мэргэжлийн төрөлд гадаад орчинд гарч буй өөрчлөлтүүд ихээхэн нөлөөлдөг. Тухайлбал, дэлхийн улс оронд, тэр тусмаа орчин цагийн Монгол оронд компьютерийн нарийн мэдлэг, чадвар бүхий мэргэжилтнүүд байгууллага бүхэнд хэрэгцээтэй болж байна. Үүнээс гадна суудлын автомашины болон гар утасны засварын ажилтнууд ч өргөн хэрэгцээтэй байгааг орчны өөрчлөлттэй холбон тайлбарлаж болох юм. Мөн түүнчлэн дээр өгүүлснээр хуулийн зохицуулалтууд чухал нөлөөлөгч хүчин зүйлийн нэг мөн.
    Хүний нөөцийн бүрдүүлэлт хүний нөөцийн менежментийн бүхий л аспектуудтай холбоотой ба хамгийн чухал гурван зүйлийн уялдаа холбоог тайлбарлая.
1. Хүний нөөцийн төлөвлөлт. Стратегийн бүрдүүлэлтийн хөтөлбөр хийхэд өргөтгөсөн төлөвлөлт шаардлагатай болдог. Бүрдүүлэлтийн хөтөлбөр нь байгууллагын төлөвлөлтийн гурван бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хийгддэг:
    1) байгууллагын зорилго, ирээдүйд үйлдвэрлэн гаргах бараа бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ, хөгжлийн төвшин, бүтэц, байршил зэргийг тодорхойлдог стратегийн бизнес төлөвлөлт,
    2) төрөл бүрийн төвшинд юу хийгдсэн байх ёстойг онцгойлон зааж өгдөг ажил үүргийн төлөвлөлт,
3) байгууллагын шаардлагатай байгаа болон ирээдүйд шаардагдах ажлын төрлүүд, түүнд тохирох ажил горилогчдод тавигдах мэдлэг, ур чадвар, чадавх зэргийг тодорхойлж өгдөг.
2. Ажлын шинжилгээ.
Ажлын шинжилгээ нь хүний нөөцийн бүрдүүлэлтэд бас чухал байдаг, учир нь байгууллагын хэрэгцээт ажил, тухайн албан тушаалд шаардагдах мэргэжлийн мэдлэг, ур чадвар, чадавхийг нарийн тодорхойлоход тусалдаг.
    Дотоод болон гадаад бурдүүлэлтийн аль ч тохиолдолд тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах боловсрол, мэргэжил, ур чадвар, туршлага, цалингийн зэрэглэл зэргийг маш тодорхой болгосны дараа энэ тухай мэдээллийг тарааж эхлэх нь зүйтэй юм.
    Томоохон байгууллагуудад, энэ мэдээлэл нь маш түргэн тархаж, бүрдүүлэлтэд зарцуулах хөрөнгө, цагийг хэмнэх боломжтой болгох тохиолдол цөөнгүй байдаг.
3. Сургалт ба хөгжил.
Хэрвээ бүрдүүлэлтийн үйл ажиллагаанууд нь өндөр мэргэшсэн ажил горилогчдыг цуглуулж чадсан тохиолдолд ажиллагчдын сургалтын хэрэгцээ бага байж болох талтай. Харин орчин үеийн зарим байгууллагуудад, эсрэгээр, огт мэргэжилгүй хүмүүсийг цуглуулан тэдэнд өөрийн хөтөлбөрийн дагуу сургалтыг явуулсаны дараагаар сонголт хийх явдал байдаг. Энэ нь олон газар ажиллаж янз бүрийн ур чадвар олж эзэмшсэн ажилчдыг өөрийн технологи, стандартад нийцүүлэхээс илүү бага цаг хугацаа, зардалтай байдаг байж ч болох юм.

Эх сурвалж: асуу.мн

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 02 / 18
Хүний нөөцийн менежментийн үүсэл нь хүний хөгжлийн нилээд эртний түүхтэй холбогдоно. Мэргэжлийн зэрэг дэвийн шатлал, түүнд хүрэх шалгуурууд, хөлсний ажилчид ашиг хуваарилалтанд оролцох анхны хэлбэр, цехийн сургууль, багш шавийн холбоо гэх мэт ажилчдыг сургах, урамшуулах, хөгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаанууд дундад зууны үед явагдаж байсан байна.
Гадаад оронд салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниуд олон улсын түвшинд хүний нөөцөө бүрдүүлэх гурван эх үүсвэр байдаг. Nationals гэдэг нь олон улсын компанийн гадаад салбаруудад ажиллаж байгаа өөрийн орны иргэн юм. Өөрөөр хэлбэл компанийн төв байран дахь үндсэн ажил, гэр орноосоо хол амьдарч байгаа ажилтан юм.
- 2023 / 03 / 04
Сайн ажилтныг тогтвортой ажиллуулах нь үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, бүтээгдэхүүний борлуулалт, бусад ажилтнуудын сэтгэл ханамж, байгууллагын ажил төлөвлөлт зэрэгт маш сайн нөлөөтэй байдаг гэдгийг ихэнх менежерүүд хүлээн зөвшөөрдөг. Хэрэв менежерүүд эдгээр шалтгаануудыг сайн мэддэг юм бол яагаад шилдэг ажилтнууд ажлаасаа гарах нөхцөл байдал үүсдэг вэ?
- 2022 / 06 / 11
-2022 / 06 / 02
Олон компаниудын эздийн хувьд бусад байгууллагуудтай өрсөлдөхүйц ажилтнуудад зориулсан тэтгэмж тусламжийн багц бий болгохоос авхуулаад байнга хууль, дүрэм журмыг мөрдөх гэх мэт янз бүрийн үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэх нь нэлээн төвөг ихтэй, багагүй асуудалтай ажил билээ.
-2022 / 05 / 28
Хүний нөөцийн бодлогын асуудлыг олон улсын менежментийн тогтолцоонд дараах хувилбараар авч үздэг.
-2021 / 06 / 24
Бэлгийн дарамт гэж юу вэ? Бэлгийн дарамт гэдэг нь хүсээгүй байхад бие, ам, нүдээр сексийн хувьд өдөж хоргоох, бэлгийн ажил хийхийг хүсэх, хүлээн авагчийг дургүйцэх, татгалзахад хүргэх бусад сексийн хандлагатай ааш авирыг хэлнэ.
HR Фото