HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
HRM- Сургалт хөгжил
-2016 / 03 / 31
Манлайлал - Энэ нь албан тушаал уу, аль эсвэл хүний төрөлхийн авьяас чадвар уу гэдэгт тодорхой хариулт өгч олныг араасаа дагуулж, цаг үргэлж гайхамшигтай зүйлийг бүтээж байдаг жинхэнэ манлайлагчийн шинж чанар, хамт олныхоо өмнө хүлээсэн үүрэг ролийн талаар тодорхой ойлголт өгнө. Ямар ч юмыг хийж бүтээх үйл ажиллагаа хоёр удаа явагддаг. Эхлээд хүний оюун санаанд бүтээгдээд дараа нь бодит байдал дээр хэрэгждэг. Хүний аливаа үйл ажиллагааны анхдагч алхам бол ямагт лидершип буюу манлайлал байдаг. Манлайлал бол хаашаа явах чигийг заагч луужин юм. Манлайлал, менежментээс ямар ялгаатай Манлайлал нь менежмент гэдэг ойлголтоос өөр зүйл юм. Тодорхой ажлыг хэрхэн сайн гүйцэтгэх вэ гэдэг асуудал менежментийн шийдвэрлэх зүйл. Харин ямар ажил хийж гүйцэтгэх вэ гэдэг лидершип буюу манлайллын хариу өгөх асуудал юм.
-2016 / 03 / 23
Илтгэл гэдэг бол тархи, зүрхний бүхий л түвшинд хүрч итгэл үнэмшил төрүүлэхүйц байх хэрэгтэй. Илтгэлийн зорилго бол шийдвэр гаргагч нарт итгэл үнэмшил төрүүлэх явдал юм.”Харилцааны урлаг” номын зохиогчид болох Г.Ричард Шелл болон Марио Маосса нарын  номонд зөвлөснөөр бол дараах аргуудыг мөрдөх хэрэгтэй гэнэ.
-2016 / 03 / 22
Менежер юу хийдэг вэ? гэдэгт хариулахын тулд Генри Минцберг болон Фред Лютенс нарын эрдэмтэд шууд ажиглалтын аргыг асуулгын аргатай хослуулан хэрэглэсэн судалгааг олон арван жилийн туршид хийсэн. Эдгээр судалгааны үр дүнд манлайлагч/менежерийн үүрэг (Г.Минцберг) болон үйл ажиллагаа (Ф.Лютенс)-ны талаар эмпирик үр дүнг тооцож гаргасан юм.
-2011 / 07 / 10
Гадаад төрх чухал. Жишээлбэл харваас өөртөө анхаарал тавьдаггүй, арчаагүй харагддаг хүнээс та юм худалдаж авах уу? Би өмнөөс чинь хариулья: танд үнэхээр тэр зарж байгаа юм нь чухал хэрэгцээтэй, тэгээд бас борлуулагч нь өрсөлдөгчгүй тохиолдолд бол магадгүй л байх, гэхдээ л... юу л болдоо... Тэр "арчаагүй" худалдагч яг тэр барааг худалдаж авсан бол яаана, өөр шиг ээ юм зараад байгаа юм биш биз ч гэж бодогдохоор. Гадаад төрх чухал.
-2011 / 07 / 10
Гадаад төрх чухал. Жишээлбэл харваас өөртөө анхаарал тавьдаггүй, арчаагүй харагддаг хүнээс та юм худалдаж авах уу? Би өмнөөс чинь хариулья: танд үнэхээр тэр зарж байгаа юм нь чухал хэрэгцээтэй, тэгээд бас борлуулагч нь өрсөлдөгчгүй тохиолдолд бол магадгүй л байх, гэхдээ л... юу л болдоо... Тэр "арчаагүй" худалдагч яг тэр барааг худалдаж авсан бол яаана, өөр шиг ээ юм зараад байгаа юм биш биз ч гэж бодогдохоор. Гадаад төрх чухал.
-2011 / 04 / 01
Барааг худалдахад чанарын дараа ордог чухал хүчин зүйл бол гаднах үзэмж.
    Сэтгүүлч Роберт Мец ресторануудын сүлжээний эзэн Ник Оттоманели дээр хотын ариун цэврийн байцаах газраас хүмүүс ирэхэд тэрвээр: "Сайн шалгацгаа. Хэд хоногийн өмнө би танай байцаагчид гар чийдэн авах уу гэсэн чинь ажиллаж байх хугацаанд ийм юм анх удаа тохиолдлоо гэж хэлсэн" гэдэг.
  
-2011 / 03 / 29
    Энгийн юм шиг санагдавч чухам яах ёстой вэ? гэдэгт гол учир нь байгаа юм. Сонгосон ажил хэрэгтээ дэндүү үнэнч, дээдийн дээд боловсрол эзэмшин арга ухаанд төгс, уран нарийн арга мэхтэй нэгэн "ялагч" болж тодорч байгаа нь илэрхий харагдаж буйг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.
    Амьдралаа өөд нь татаж төвхнүүлэх анхны алхам болгож үнэт мэдээлэл цуглуулах, үүний тулд бусдад "нөлөө" бүхий хүмүүсийг чадварлаг ашиглаж сур. Хүн бүхий л амьдралынхаа урт хугацааны турш, тасралтгүй хэлэлцээрт үргэлж ордог. Гэр бүлийн хүрээнд эхнэр нөхөр, үр хүүхдээс эхлээд хамаатан садан, найз нөхөд, шүүх сэргийлэх, худалдагч худалдан авагч, рестораны үйлчлэгч, бармен гээд л тоо томшгүй олон хүмүүстэй харилцаанд ордог.
  
-2010 / 09 / 03
  • Та олны өмнө гарч ярихдаа сандарч, ярих гэсэн зүйлээ мартчихдаг уу?
  • Ажлаа сайн хийсэн ч түүнийгээ бусдад ойлгомжтой тайлбарлан ярьж, ойлгуулж чаддаггүй юу?
  • Таны илтгэлийг хүмүүс төдийлөн сонирхож сонсохгүй байна уу?
-2009 / 02 / 11

Сургалтанд оролцох хүмүүст захидал илгээж, уг сургалтын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ тухайн сургалтанд оролцох үүрэгтэйгээ ойлгож мэдсэн эсэхийг лавла.

Нөөц:

  • ·        Мэдээлэл бүхий захидал
  • ·        Сургалт- семинарын зорилго, зорилт
  • ·        Сургалт-семинарт оролцогчдын нэрсийн жагсаалт
HR Фото