Илтгэлийг илүү итгэл үнэмшилтэй болгох 7 арга
1. Тодорхой хий.
Зардлыг бууруулсан, бүтээмжийг нэмэгдүүлсэн гэх мэт хийсвэр ойлголтоос илүү үзэгч сонсогчдыг татах жинхэнэ амьдралд буусан хатуу жишээ, баримт ашигла.
2. Сэтгэл зүрхээ шингээ.
Хэрэв та өөртөө үнэхээр итгэхгүй байгаа бол компаниа цаашилбал хэнийг ч өөртөө итгүүлж чадахгүй шүү дээ. Түүнчлэн үүнд энгийнээр итгэхэд хангалттай биш байгаа бол үзэгчдэд та маш их итгэлтэй байгаагаа илэрхийлэх хэрэгтэй.
3. Түүх өгүүл.
Хүмүүс өдөр тутам өөрсдийн ярианд итгүүлэн үнэмшүүлэхийн тулд түүх, болсон явдлын талаар үргэлж дурддаг шүү дээ. Таны илтгэл зорилгодоо хүрэхийн тулд саад тотгоруудыг даван туулж байгаа баатар эр шиг л байх ёстой. Тэр баатар нь харилцагч байх ёстой болохоос та биш.
4. Жишээ баримтаа дүрслэн үзүүлэх.
Аливаа илтгэл тодорхой бус байдлаас тодорхой байдал руу сэтгэл хөдлөлийн шилжилт хийхэд нөлөөлж байх хэрэгтэй. Гэхдээ тухайн илтгэл нь таны үзэгч, сонсогчдын ажил, амьдралын туршлагатай холбоотой бол боломжтой гэсэн үг.
5. Илтгэлээ оньсого таавар мэт байлга.
Хэрэв таны илтгэлд зарим нууцлаг зүйлс байгаа бол үзэгч, сонсогчид тэдгээрийг шийдвэрлэх алхамд орох болно. Та ямар нэг түүх, болсон явдлын талаар өгүүлж байгаа бол бүх зүйлийг дэлгэх хэрэггүй. Тэр түүхийг учир утгатай төгсгөл хийхдээ ашигла.
6. Зүйрлэл ашигла.
Ойролцоо зүйлсийн талаар иш татах нь үзэгчдид илүү цогцоор ойлгоход туслах болно.
7. Үзэгчдийн бодох нөхцлийг бүрдүүл.
Үнэн зөв шийдвэр гаргагч нар тухайн илтгэлээс ойлгосон мэдээлэл болон санаа, сэдлүүдээс маш хурдан залхдаг. Харин үүний оронд тархины багтаамжаа ашиглаад ямар нэг шинэ зүйл сурахад эсвэл ажигч гярхай байж сурахад ашиглах “дасгал” болгох нь чухал.