Зангиа бол эр хүний өөрийгөө илэрхийлэх боломж, гол имидж юм. Зангиа нь зүүсэн эзнийхээ тухай ихийг өгүүлдэг тул үйлчлүүлэгчид, хамтран ажиллагсадтайгаа уулзаж буй, ямар ч түвшний ажил хэргийн асуудлыг шийдэж буй хүн зангиагаа сонгохдоо бодох ёстой. Тиймээс ихэнх эрчүүд зангиа худалдан авахдаа хэмжээ, өнгө, загварыг нь аль болох өөртөө тохируулан зөв сонгохыг хичээх хэрэгтэй. Зангиаг сонгох нь тийм ч амар ажил биш. Тарган биетэй хэрнээ нарийхан, дунд зэргийн биетэй атлаа өргөн зангиа зүүх нь төдийлөн сайхан харагдуулдаггүй. Мөн өндөр мөртлөө богино зангиа зүүх нь тухайн хүнийг нь сул дорой харагдуулдаг. Нэг өнгийн, даавуун материалтай зангиагаар гангардаг байсан цаг хэдийнэ ард хоцорчээ. Орчин үед, шоотой, судалтай, хээтэй, торгомсог зангиагаар залуус "гоёх" болж.