Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.92%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.77%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
29.23%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.08%
Гишүүнчлэл
-2009 / 02 / 16

“Туршлага бол хамгийн өөдгүй багш. Яагаад гэвэл, эхлээд шалгалтаа авч унагаагаад, дараа нь хичээлээ заадаг”
энэ бол бизнесийн гүн ухаантнуудын хэн нэгний хэлсэн яах аргагүй үнэн зүйл. Тиймээс өөрийн биеэр туулж туршлага сууж амьдралд цөөн олдох боломжуудыг алдаж байснаас бусдын туршлага, зөвлөгөөг сайтар судалж хамгийн оновчтойгоор ажиллах нь ухаалаг хүний хамгийн зөв сонголт билээ.
-2008 / 12 / 15

Өглөөний сонин нээж харлаа. Ажлын байрны зар. Ийм тийм ажилд авна. Шаардлага өндөртэй ч байх, биеийн хэмжээ, өндөр заасан нь ч байх. Засгийн газраас ажлын байр нэмэгдүүлэх гэсэн бодлогын нэг хэсэг гэлтэй. Гэтэл Монголд дээд боловсролтой ажилчдаас ажилгүйчүүд нь их. Арга ч үгүй биз дээ. БСШУЯ-нд сургалт явуулах эрхтэй улсын болоод хувийн 177 их, дээд сургууль коллеж бүртгэлтэй байдаг. Эдгээр сургуульд 130930 оюутан суралцаж, жилд 20-иод мянга гаруй дээд боловсролтой мэргэжилтэн төгсдөг аж. Тэдний бараг 50 хувь нь эдийн засагч, хуульч, бизнесийн чиглэлээр төгсөж байна. Гэтэл манайд энэ чиглэлээр ажиллах ажлын байр юу билээ.
-2008 / 11 / 29

Цээжлэх үйл ажиллагаа нь нэгдүгээрт мэдээллийг кодлох, хадгалах, хоёрдугаарт хадгалсан мэдээллийг сэргээн санах гэсэн ойн үндсэн хоёр процесстэй холбоотой. Хүн бүр янз бүрээр цээжилдэг ч нийтлэг хэд хэдэн арга байдаг. Үүнд:
-2008 / 10 / 12


Коучинг бол эмчилгээ биш
Өнөө үед коучингийн сэдвээр маш их нийтлэл гарч байна. Коучинг гэдэг үг нь харьцангуй сүүлийн үед гарсан, ихэнх хүмүүс утгыг нь ойлгодоггүй бөгөөд янз янзаар тайлбарладаг учир бид энэхүү нийтлэлээр коучингийн тодорхойлолт болоод практикийн талаар тодорхой ойлголт өгөхийг зорьсон билээ.
-2008 / 10 / 12


“С1” телевизийн “Т” цаг нэвтрүүлгийг бэлтгэн явуулдаг энэ залуу манай нэрт хөгжмийн зохиолч Мөрдорж агсний ач хүү ажээ. Тэрээр Итали хоолны тогоочоор мэргэшсэн. Түүний хөтөлдөг хоолны нэвтрүүлэг нь энгийн атлаа сонирхолтой, хүнд хүрэхүйц байдаг нь олон хүнд таашаагдаж өндөр үнэлгээ аваад байгаа. Тиймээс бид түүнтэй ярилцаж Тогооч гэдэг мэргэжлийнх нь талаар түүнтэй уулзаж ярилцлаа.
-2008 / 10 / 12
Манай сэтгүүлийн “Talent” буюу содон чадвар ур ухаантны буланд дэлхийн суут хүн болох Билл Гейтсийн талаар өгүүлж байна.

1955 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хуульч Виллиам Хенри Гейтс ба United Way буюу “Нэгдсэн улсын гарц” нэртэй үндэстний шинж чанартай асар том банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Мэри Максвэлл Гейтс нарын гэр бүлд нэгэн хүү мэндэлсэн нь ХХ зууны дэлхийн гайхамшиг Билл Гейтс байлаа. Түүний ээж нь банкир байсан төдийгүй өвөг эцэг Ж.В.Максвелл нь “Америкийн Нэгдсэн Улсын Төв Банк”-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсныг харахад тэдний гэр бүл оюун ухаан зонхилсон ген бүхий айл болох нь нотлогддог. Биллийн бага нас эгэл америк хүүхдүүдийн адилаар өнгөрсөн бөгөөд тэрээр 1910 онд анх Америк оронд үүсч байр сууриа олсон “Скаутын холбоо”-ны идэвхтэй гишүүн байсан нь тус байгууллагын түүхэнд үлджээ.
-2008 / 10 / 12

"Эрнст энд Янг" компанийн ажилтнуудын үнэлгээ болон сургалт, хөгжлийг хариуцсан ахлах мэргэжилтэн зөвлөж байна.
Компанийн бүтэц, зохион байгуулалт.
“Эрнст энд Янг” компанийн бүх салбар, нэгж хэсгүүдийг хоёр ангилж болно. Үүнд: шууд хэрэглэгчидтэй харилцдаг болон дэмжлэгийн хэлтсүүд орно. Шууд хэрэглэгчидтэй харилцдагт аудит, татварын, корпорацийн санхүү хариуцсан хэлтэсүүд хамаарна. Хоёр дахь бүлэгт санхүү, маркетингийн, мэдээлэл технологийн, хүний нөөцийн болон мэргэжлийн бэлтгэлийн, мөн оюуны нөөцийн удирдлагын хэлтэсүүд хамаарна.
-2008 / 10 / 12

Дэлхий нийтээр нэгдмэл системд нэвтэрч байгаа энэ цаг үед “Си Ви” буюу товч намтар бичих талаар олон олон хувилбарууд хөгжиж, тэр ч бүү хэл зөвхөн энэ төрлийн баримтыг үйлдэж өгдөг дагнасан үйлчилгээний байгууллагууд дэлхийн хэмжээнд үүсч, бизнес болгон хөгжүүлж байна.
Хуучин нийгмийн тогтолцоонд “Гурван үеийн намтар” бичих гэж нэг зүйл байсан нь тухайн үеийнхээ “Си Ви” нь юм. “Си Ви” хэмээх баримт нь тэрхүү гурван үеийн намтраас эрс өөр стандартад тулгуурладаг болохоор манайхны хувьд жаахан шинэлэг зүйл болоод байна.
-2008 / 10 / 12


Монголын Хүний Нөөцийн Институтээс байгууллагын удирдлагууд болон хүний нөөцийн менежерүүдэд зориулсан Хүний нөөцийн  мэргэжлийн “Хүний баялаг” (Human capital) сэтгүүл худалдаанд гарлаа. Сэтгүүл номын худалдааны бүх цэгүүдээр худалдаалагдаж байгаа бөгөөд Институтийн гишүүд хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой тул 70111880 дугаараар холбоо барьж нэмэлт мэдээллийг авна уу.
Сэтгүүлийн гол зорилго нь байгууллагын удирдлагууд болон хүний нөөцийн менежерүүдэд дутагдаж буй мэргэжлийн мэдлэг, шинэ мэдээ мэдээлэл, байгууллагын ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэхтэй холбогдсон зөвлөгөө, сургалт зэргийг хамгийн хүртээмжтэйгээр хүргэхэд чиглэгдэж байна.
HR Фото