Мэдээлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.20%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
33.43%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.31%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.05%
HR Фото мэдээ
-2014 / 10 / 06
Монголын хүний нөөцийн институтээс уламжлал болгон гурав дахь жилдээ зохион байгуулж буй “HR UPDATE-2014” гишүүд дэмжигчдийн уулзалт зөвлөгөөн энэ сарын 4-нд МҮЭСТО-нд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн үйл ажиллагаа нь дэлхий нийтийн хүний нөөцийн чиг хандлага, манай улсын байгууллага аж ахуйн нэгжийн хөрсөн дээр хэрхэн бууж байгаа талаар болон хүний нөөцийн өнөөгийн шинэчлэл, хүний нөөцийн менежерийн ёс зүй, ур чадварыг сайжруулах сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа. Монголын хүний нөөцийн салбарт хүчин зүтгэж буй менежерүүд, ялангуяа шинэ залуу боловсон хүчнүүдийг мэргэжлийн мэдээ мэдээллээр хангах, улам илүү чадавхижуулах, дэмжих зорилгын хүрээнд МХНИ-ээс үнэ төлбөргүй зохион байгуулдгаараа онцлогтой юм. “HR UPDATE 2014” зөвлөгөөнд нийт 150 гаруй гишүүд дэмжигчид оролцсон бөгөөд тэдний ихэнх хувь нь залуучууд байгаа нь хүний нөөцийн боловсон хүчин шинэ эрин үедээ явж байгааг харуулж байна.
-2014 / 09 / 08
Монголын Хүний Нөөцийн Институтын дэргэдэх HUMAN CAPITAL сургалтын төвийн хүний нөөцийн менежментийн мэргэшүүлэх үндсэн сургалтын 236 дахь элсэлт амжилттай төгслөө. Нийт төгсөгч нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
-2014 / 08 / 15
Монголын Хүний Нөөцийн Институтын дэргэдэх HUMAN CAPITAL сургалтын төвийн хүний нөөцийн менежментийн мэргэшүүлэх үндсэн сургалтын 235 дахь элсэлт амжилттай төгслөө. Нийт төгсөгч нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
-2014 / 07 / 25
БНСУ-ын Ёнсой Их Сургуулийн доктор профессор Chang Won Sup "БАЙГУУЛЛАГЫН ДОТООД СУРГАЛТЫГ ОНОВЧТОЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ, СУРГАЛТЫН ЗАРДАЛ ХЭМНЭХ АРГА ЗҮЙ" сэдэвт сургалт Кемпински Хаан Палас зочид буудалд амжилттай зохион байгуулагдаж болж өндөрллөө
-2014 / 07 / 07
“International Program” буюу “Гадаад сургалт/ Аялал”-г Хэбэй Технологийн Их Сургуультай хамтрсан сургалт аялал маань 06 сарын 27-наас 07.03 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
-2014 / 06 / 27
Монголын хүний нөөцийн институт энэ сарын 22-нд Бизнесийн удирдлага, Дизайн, Урлаг, Гоо сайхны Сити дээд сургуулийн төгсөх ангийн оюутнуудад хүний нөөцийн удирдлага, сонгон шалгаруулалт сэдэвт лекцийг амжилттай зохион байгууллаа. Тун удахгүй хөдөлмөрийн зах зээлд боловсон хүчин болж гарах гэж буй төгсөх курсын оюутнуудад ажлын байран дээр гараад тухайн байгууллагад хэрхэн үнэлэгдэж, үнэ цэнэтэй шилдэг ажилтан болоход зөвлөх, хүний нөөцийн удирдлагын талаар мэдээлэл өгөх зорилго бүхий энэхүү лекцэд тус сургуулийн багш оюутнууд идэвхтэй оролцсон юм.
-2014 / 06 / 27
35 жилийн түүхэн замнал бүхний үндэсний тэргүүлэгч нүүрсний уурхай Багануур ХХК-ийн удирдах ажилтнууд Монголын Хүний Нөөцийн Институтээс зохион байгуулдаг DHRM буюу удирдах ажилтнуудад зориулсан багц сургалтанд хамрагдлаа.Сургалтыг МХНИ-ийн ерөнхий захирал Д.Бартанбаатар, дэд захирал Н.Цогжавхлан нар удирдан зохион байгуулав. Бүтээлч тэмүүлэл бүхний нийт суралцагч нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
-2014 / 06 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтын дэргэдэх HUMAN CAPITAL сургалтын төвийн хүний нөөцийн менежментийн мэргэшүүлэх үндсэн сургалтын 234 дахь элсэлт амжилттай төгслөө. Нийт төгсөгч нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
-2014 / 05 / 19
Таван Богд группын нийт хүний нөөцийн менежер мэргэжилтнүүдийн дунд сар тутам уламжлал болгон хэрэгжүүлж байгаа хүний нөөцийн менежерүүдэд зориулсан цуврал сургалт "Ажлын гүйцэтгэлийн үнэлгээг оновчтой хийх нь" сэдвийн хүрээнд амжилттай зохион байгууллагдлаа. Сургалтыг Хүний Нөөцийн Институтын ерөнхий захирал Д.Бартанбаатар, зөвлөх багш Matt Gosney хамтран заалаа.
HR Фото