HR plus карт
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.28%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.66%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
29.20%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.87%
HR plus карт
-2009 / 11 / 10
Менежерүүд.

Ажилд үнэхээр түлхүүр нөөц нь юу юм бэ гэдэг дээр менежерүүд бага анхаарч, ажилчидаа хуурч, буруу үүрэг даалгавар өгж, өөр нөөцүүдийн араас хөөцөлддөг. Гэтэл хүний нөөц бол нөөцүүд дундаас байгууллагад хамгийн удаан ашиглагддаг, чухал нөөц байдаг.

Менежер та мэргэжилтнүүдтэй гэрээ байгуулж, хэдэн цагаар ч илүү ажилладаг. Та илүү цагаар ажиллаад таны цаг хэр үрэгддэгийг мэдэх үү?  Гэтэл таны ажилчид юу хийж байна вэ? Яагаад ажилчид тань таны ажлыг хийж болохгүй гэж? Энэ бол менежер танаас өөрөөс тань шалтгаална.


-2009 / 11 / 10
1. Хэрвээ та өөрийгөө цалингаа нэмэгдүүлэх эрхтэй хүн гэж бодож байвал даргадаа шууд хэлэх хэрэгтэй. Даргаа хэзээ хэлэх бол гэж хүлээж суугаад хэрэггүй.

2. Өөрийгөө хүндэтгэ. Өөрийгөө ажиллаж буй компанидаа хир үр бүтээлтэй, хир хэрэгтэй хүн гэдгээ, мөн дарга тань танд хэдий хир хэмжээний мөнгө төлөх ёстойгоо мэдэж байх хэрэгтэй.

3. Дарга нар ажилчидаасаа юу хүсдэгийг нэг бодоод үз. Энэ нь ихэнхдээ борлуулалт, ашгийн нэмэгдэл, хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт зэрэгтэй холбоотой байдаг. Тэгэхээр та  эдгээр шалгууруудыг биелүүлэх хэрэгтэй. Тэгсэн үед та нүүр бардам байх болно.



-2009 / 10 / 11
World Vision is a Christian relief, development and advocacy organisation dedicated to working with children, families and communities to overcome poverty and injustice.  Inspired by our Christian Values, World Vision is dedicated to working with the world’s most vulnerable people.  World Vision serves all people regardless of religion, race, ethnicity or gender.

WVI: Mongolia has openings for the following position in National Office, Ulaanbaatar.


-2009 / 09 / 20
Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ыг үндэслэн Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газраас томилогддог яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг 1 дүгээр хавсралт ёсоор, Засгийн газрын агентлагийн даргын ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг 2 дугаар хавсралт ёсоор баталсугай.
-2009 / 08 / 24
Зовлон олон л доо. Гишүүдээ сургах, хөгжүүлэх, булчин шөрмөсийг нь чангалах буюу ийм боломжоор нь хангах асуудал. Би өөрөө сурах хөгжих гэдэг бол зөвхөн өөрөөс хамаарах зүйл. Харин менежер хүнд жинхэнэ амжилт авчрах зүйл бол гишүүд нь хөгжих асуудал. Мэдээж гишүүд менежерээ харж менежерээсээ сурах явдал байлгүйл яахав. Гэхдээ би заахдаа гол нь биш тэд надад заавал тэд хөгжих юм. Хөгжих төдийгүй тодрох, онцгойрох боломжийг үлдээж бий болгох юм. Цаашлаад дараагийн менежер ч бэлтгэгдэх юм. Манайд ийм авьяаслаг залуус олон байдаг л даа. Үнэхээр менежер л шийдэх ёстой асуудлыг тодорхойлоод яаж шийдэж болох шийдлийг нь гаргаад асуудаг залуус бий. Ийм тохиолдолд ажил аяндаа л урагшлана. Онцгойрч тодрох боломжийг өөртөө олгохоос илүү бусдад олгохыг бодох хэрэгтэй.
-2009 / 08 / 23
Та хэрвээ удирдагч хүн бол удирдаж буй хүнээ зэмлэх ,шүүмжлэх шаардлага нэг бус удаа гардаг биз.Хүнд зэмлэл, шүүмжлэлийг хэлэх нь төвөгтэй байдаг. Гэхдээ ямар ч тохиолдолд харилцаагаа эерэг байлгах ёстой юм. Удирдах ажилтаны хувьд ажилчидаа хүндэтгэдэг гэдгээ ойлгуулж байх шаардлагатай.Ингэх  юм бол ажилчид бүх хүчээрээ сайн ажилладаг. Та өөрийн удирдаж явуулж буй баг, байгууллагадаа хэр сайн  байгууллагын соёлыг бий болгоно, тэр хийрээрээ таны байгуулага, багийн харилцаа сайн байж,бүтээмж сайн байх болно.
-2009 / 07 / 18
Цаг хугацаа бол хийсвэр ухагдахуун бөгөөд буцааж, зогсоож, нэмж болдоггүй билээ. Хүн бүрт ижилхэн 7 хоног, хоногт 24 цаг байдаг. Цаг заваа хэмжих хамгийн үр дүнтэй аргын нэг нь амьдралдаа хийсэн зүйлсээ эргэж харах юм. Үүний эцэст хэр их бага байгаагаас нь хамаарч цагийг хэр үр дүнтэй өнгөрүүлдгээ хэмжиж болно.

АНУ-ын компаниудад худалдааны ажилтан болон мэргэжилтэн сонгох талаар боловсрол олгодог StaffingU компанийг үндэслэгч Скотт Винтрип “цагийг удирдах” сэдвээр өнөөг хүртэл бичигдсэн зүйлс хэр их бэрхшээлд хүргэдэг талаар нотолсон тухайгаа хэлж байна. Тэрээр өгүүлэхдээ цагийг “удирдах” талаар хэчнээн их арга хэлбэр байдаг ч үнэндээ хувь хүн өөрөө цагаа хэрхэн өнгөрүүлж, юу хийхээ сонгохоос их зүйл шалтгаална” гээд дараах 10 зүйлсийг санал болгож байна.
-2009 / 07 / 09
Амжилтад хүрэх арга замыг хэцүү бэрх, саад тотгор ихтэй, олоход хялбар биш гэдэг. Тэгвэл үнэн хэрэгтэй амжилтад хүрэх замыг олоход хялбар байдаг. Амжилтын томъёо нь хангалттай хялбар. Түүнийг амьдрал ахуйдаа мөрдөж чадвал 25-30 жилийн дараа санхүүгийн өндөр чадамжтай, мэргэжлийн өндөр түвшинд хүрсэн, өндөр түвшний менежер болж чадна.
-2009 / 06 / 29
Боловсон хүчний менежмент, хүний нөөцийн менежмент гэсэн ойлголтууд нь өөр хоорондоо нэр томъёоны хийгээд агууллагын хувьд асар их ялгаатай. Нэг нь хүнийг гол цөмөө болгож байхад нөгөөх нь байгууллагаа гол цөмөө болгох гэх мэт.
HR Фото