HR plus карт
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.28%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.66%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
29.20%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.87%
HR plus карт
-2010 / 12 / 24
Хөнгөн тэрэг бүх төрлийн хагас дамжуулах микросхемийн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч энэ орны менежмент Америкийн удирдах арга барилаас эхтэй гэгддэг. Өөрөөр хэлбэл “Нэг фирмд насан туршдаа ажиллах” гэсэн америк маягийн санаа японд их үр дүнгээ өгдөг байна. Японы менежментийн загвар “Бид нэг гэр бүлийнхэн” гэсэн философид үндэслэгддэг. Тийм ч учраас япон менежерүүдийн үндсэн зорилт нь ажилтнуудтайгаа найрсаг харилцаа тогтоох, ажилчид-менежерүүд бол “нэг гэр бүл” гэдгийг ойлгуулахад оршдог. Энэ аргыг нэвтрүүлсэн олон фирм амжилтад хүрчээ. Тухайлбал, алдарт “Сони” корпорацийн ажилтнуудын дунд явуулсан санал асуулгаас тэдний 75-85% нь “нэг багийнхан”, эрчимтэй хамтын хүч багийн бүх гишүүдэд ашиг тус авчирна гэж боддогоо илэрхийлжээ.
-2010 / 12 / 04
Хулгай, гал түймэр, буюу бусад гамшиг танай бизнест учирсан тохиолдолд та юу алдсанаа хурдан шуурхай, нарийн тодорхойлохыг хүсэх болно. Хэрэв та тоног төхөөрөмж худалдан авах бүртээ баримтжуулалт хийхэд цаг зарцуулсан бол, энэ тодорхойлолтыг хийхэд дөхөмтэй байх болно. Юу худалдан авснаа сайн бүртгэх нь ажил үйлс бүтэмжтэй үед ч мөн адил тус болно. Өнгөрсөн хугацаанд тоног төхөөрөмж худалдан авсан тухай нарийн мэдээлэл нь танд ирээдүйн хэрэгцээгээ урьдчилан мэдэхэд тусална.

Энд хавсаргасан файлд тоног төхөөрөмж худалдан авахдаа бүртгэл хөтлөхөд хэрэглэж болох тоног төхөөрөмжийн тооллогын жагсаалтын загварыг оруулсан.



-2010 / 12 / 04
Ашиг тус: Ажилтан хэдэн удаа өвчтэй гээд ажилдаа ирээгүй тохиолдолд ажлаас халах, гэр бүлийн гишүүн нь өвчтэй эсвэл нас барсан тохиолдолд хэдэн хоногийн чөлөө өгвөл зохимжтой, иргэний үүргээ биелүүлэн төрийн болон хуулийн байгууллагын ажилд тусалж байгаа ажилтанд цалин олгох эсэх зэрэг асуудал бий болох бүрт ямар нэг шийдвэр гаргах болно. Хэрвээ ажилтанд чөлөө олгох талаар өөрийн боловсруулсан журамтай бол энэ бүх асуудлыг шийдэхэд хялбар байна. Ажилтан бүр уг бодлогын талаар мэдэж байх тул асуудал гарах болгонд та шийдвэр гаргах гэж зовохгүй.


-2010 / 11 / 26
Олон компаниудын эздийн хувьд бусад компаниудтай өрсөлдөхүйц ажилтнуудад зориулсан тэтгэмж тусламжийн багц бий болгохоос авхуулаад байнга өөрчлөгддөг засгийн газрын дүрэм журмыг мөрдөх гэх мэт янз бүрийн үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэх нь нэлээн төвөг ихтэй, багагүй асуудалтай ажил билээ. Томоохон компаниудаас ялгаатай нь жижиг компаниуд эдгээр асуудлыг хариуцах тусгай хүний нөөцийн алба, хэлтэстэй байх зардлыг дийлдэггүй. Үүний дүнд эдгээр үүрэг хариуцлага эзэнд өөрт нь ногддог. Гэвч эздэд эдгээр үүрэг хариуцлагыг үр дүнтэй гүйцэтгэх цаг зав, туршлага байдаггүй...
-2010 / 11 / 26
Тэтгэлэг тусламжийн менежмент - Мэргэжлийн ажил олгогч байгууллагууд гол ажилтнуудыг татаж, барьж байх урамшуулал болох тэтгэлэг тусламжийн тогтвортой төлөвлөгөөг өрсөлдөхүйц түвшинд бэлтгэхийн тулд масштабтай эдийн засгийг хэрэглэдэг. Энэ нь жижиг бизнест эрүүл мэнд, шүд, хараа, хөдөлмөрийн чадвараа алдах, амь насны даатгал, боловсролын нөхөн төлбөр, ажилтанд туслах төлөвлөгөө зэрэг төлж чадахааргүй байсан тэтгэлэг тусламж санал болгох боломж өгдөг.
-2010 / 11 / 26
Аливаа гадны байгууллагыг хөлслөх гэрээтэй адил, таны бизнесийн хэрэгцээнд нийцэх байгууллага олохын тулд хэд хэдэн Мэргэжлийн ажил олгогч байгууллагыг харгалзан үзэх хэрэгтэй. Таны анхаарах хүчин зүйлүүдэд дараах зүйлс орно:
-2010 / 11 / 17
Ажлын хэнээтэнгүүд болсон оффисын ажилтнуудын зүрхний шигдээс, эмэнд хордох гол шалтгаан бол стресс, ажлын бус цагаар ажиллах, хэдэн жил дараалан амралтаа аваагүй зэрэг явдал байдаг. Хэрэв энэ бүх зүйл танд хамааралтай бол муу үр дүнд өөрийгөө бэлдэх хэрэг гарна. Наад зах нь нойргүйдэл, ажлын бүтээмж буурах болон архаг түгжрэл, архинд донтох хүртэлх эмгэгтэй болно. Хамгийн ихээр 50-с дээш насны хүмүүс өртдөг бөгөөд эртэч, эсвэл хэтэрхий орой унтдаг, хэд хэдэн ажил зэрэг хийдэг, ажил гэртээ хаана ч стресст орж байдаг ажилтнууд эрсдэл өндөртэй байдаг.
-2010 / 09 / 21
Хувь хүний ёс зүй гэдэг нь хувь хүний амьдралдаа баримтлаж байгаа үзэл бодол нөхцөл байдлаар нь илэрч байдаг. Хүүхдүүд болон бусад хүмүүстэй хэрхэн харьцаж байгаагаар илэрнэ. Байгууллагын түвшинд ажилчид болон удирдлагуудын ажилдаа хандах нөхцөл байдлаар илэрнэ.
-2010 / 09 / 07
Стресст өртөж, тааламжгүй сэтгэл хөдлөлд автсан үед та биеэ барьж, өөртөө тушаал өгөх аргаар өөрийгөө ялж болно. Ингэхдээ тулгарсан бэрхшээлийг “би заавал ялж дийлэх болно”, “би давна, туулна” гэсэн агуулгатай шийд гаргах ёстой. Гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд өөрөө өөртөө зохих тушаал өгөөрэй. Хэн нэг хүн чамд заавар өгч, яахыг чинь хэлэхийг бүү хүлээ. Чи өөрөө л санаачилж, хүнд байдлаас гарах арга замыг ол. Өөрийгөө зоригжуулах сэтгэл зүйн олон арга бий шүү.
HR Фото