HR plus карт
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.28%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.66%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
29.20%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.87%
HR plus карт
-2011 / 04 / 11
"Манайхны сэтгэлгээ огт шинэчлэгдэхгүй бай­на" гэх албаны хуурай үг хэн хүний амнаас цухал­зах нь бий. Ер нь ингэхэд сэтгэлгээний шинэчлэл гэж яг юу юм бэ. Бид яах ёстой юм бол оо. Сэтгэн бодох чадвараа нэмэг­дүүлэх хэрэг үү. Товч­хондоо хэлэхэд, элект­рон машин шиг болох уу. Ингээд бодо­хоор бас үгүй юм аа.
-2011 / 04 / 01
Байгууллагын зөрөлдөөн нэг ажилтан буюу бүлгийн зорилготой холбоотой зан үйл нөгөө нэг ажилтан, бүлгийн зорилгод хүрэхийг зорьж буй зан үйлд саад болсны улмаас үүсдэг. Өмнөх үеийн судлаачид зөрөлдөөнийг зөвхөн сөрөг үр дагавартай, байгууллагын үйл ажиллагааны үзүүлэлтийг бууруулдаг гэж үздэг байлаа. Энэ байр сууринаас үзвэл зөрөлдөөн сул удирдлагын улмаас үүсдэг, түүнийг даруй шийдэх хэрэгтэй болно. Одоо энэ байр суурь өөрчлөгдөж, судлаачид зөрчил зөрөлдөөн байгууллагад үүслээ ч түүнийг зөв удирдаж чадвал байгууллагын хөгжилд эерэг нөлөө үзүүлж чадна гэж үзэж байна.
   


-2011 / 03 / 23
Байгууллага бол хүний олонлог, хөрөнгийн төвлөрөл юм. Хүн эсвэл хөрөнгө нэмэг­дэхийн хэрээр хэн нэгэн нь тэднийг бүртгэж, хариуцаж, хянаж, хамгаалж байх хэрэг­тэй болдог.Үүнээс үүдээд л нягтлан бодогч гэдэг хүний ажлын байрны тодорхойлолт үүссэн болов уу. Хэрвээ байгууллагад нягтлан бодогч, санхүүгийн ажилтан байхгүй бол хэдий хэмжээний орлого олж байгааг, зардал нь зөв бүртгэгдсэн эсэх, хөрөнгүүд нь хянагдаж байгаад итгэл үнэмшилтэй байхад хүндрэл гардаг. Зөвхөн өнгөрсөн үйл ажиллагааны мэдээллийг ху­римтлуулан бүртгэж, санхүү­гийн тайланг гаргах төдийх­нөөр нягтлан бодогчийн үүрэг, хариуцлагыг хязгаарлах нь тухайн байгууллагын хувьд өрсөлдөх чадварыг сулруул­даг. Улс орны хэмжээнд авч үзэхэд санхүүгийн боловсон хүчний ур чадвар, мэдлэг боловсролоос хамаарсан ур чадварын сульдалт, өрсөл­дөө­ний хомсдлыг бий болгож байна.
-2011 / 03 / 23
1. Өөртөө итгэлтэй зоригтой  байх ёстой (өөрийгөө ч мэддэг, ажлаа ч мэддэг)
2. Хүнийг хянахаасаа өмнө өөрийгөө сайн хянаж чаддаг байх ёстой.
3. Үнэнч шудрага байх ёстой (ямарч үед, ямарч байдалд байсан үнэнч шудрага)


-2011 / 03 / 17
Мэдрэлийн системийн үйл ажиллагаанд хүчтэйгээр нөлөөлж, стресст оруулах магадлал өндөртэй мэргэжлийн жагсаалтыг Америкийн сэтгэл судлаачид гаргажээ. Жагсаалтыг гал унтраагч мэргэжил тэргүүлжээ. Хоёрдугаарт компанийн ерөнхий захирлын алба бичигдсэн байна. Гуравдугаарт таксины жолооч, мэс заслын эмч, цагдаа, нисгэгч гэх мэтчилэн удаалжээ.
-2011 / 03 / 10
Та хэрвээ удирдагч хүн бол удирдаж буй хүнээ зэмлэх ,шүүмжлэх шаардлага нэг бус удаа гардаг биз.Хүнд зэмлэл, шүүмжлэлийг хэлэх нь төвөгтэй байдаг. Гэхдээ ямар ч тохиолдолд харилцаагаа эерэг байлгах ёстой юм. Удирдах ажилтаны хувьд ажилчидаа хүндэтгэдэг гэдгээ ойлгуулж байх шаардлагатай.Ингэх  юм бол ажилчид бүх хүчээрээ сайн ажилладаг. Та өөрийн удирдаж явуулж буй баг, байгууллагадаа хэр сайн  байгууллагын соёлыг бий болгоно, тэр хийрээрээ таны байгуулага, багийн харилцаа сайн байж,бүтээмж сайн байх болно.
-2011 / 02 / 12
Та хэрвээ удирдагч хүн бол удирдаж буй хүнээ зэмлэх, шүүмжлэх шаардлага нэг бус удаа гардаг биз. Хүнд зэмлэл, шүүмжлэлийг хэлэх нь төвөгтэй байдаг. Гэхдээ ямар ч тохиолдолд харилцаагаа эерэг байлгах ёстой юм. Удирдах ажилтны хувьд ажилчидаа хүндэтгэдэг гэдгээ ойлгуулж байх шаардлагатай.Ингэх юм бол ажилчид бүх хүчээрээ сайн ажилладаг. Та өөрийн удирдаж явуулж буй баг, байгууллагадаа хэр сайн байгууллагын соёлыг бий болгоно, тэр хийрээрээ таны байгуулага, багийн харилцаа сайн байж, бүтээмж сайн байх болно.
-2011 / 01 / 22
Хувь хүний ёс зүй гэдэг нь хувь хүний амьдралдаа баримтлаж байгаа үзэл бодол нөхцөл байдлаар нь илэрч байдаг. Хүүхдүүд болон бусад хүмүүстэй хэрхэн харьцаж байгаагаар илэрнэ. Байгууллагын түвшинд ажилчид болон удирдлагуудын ажилдаа хандах нөхцөл байдлаар илэрнэ. Жишээ нь: ажил таслах цаашилбал үйлдвэрлэлийн, нийгмийн олон улсын ёс зүйн түвшинүүдэд задрана.
-2011 / 01 / 04
Америкийн нэгэн том үйлдвэрийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд компаний орлого зарлагатай танилцан хуралдаж байхдаа үйлдвэрийн даргын цалинг хэвийн хэмжээнээсээ их байна гэдэгт санал нэгдэн, уг цалинг нэлээн их хэмжээгээр буулгах нь зүйтэй гэж ярьцгаажээ. Үйлдвэрийн даргын өдөр тутмын ажлыг шалгасны дараа шийдвэр гаргахаар болж дундаасаа хоёр хүн сонгон явуулжээ. Хоёр хүний бүрэлдэхүүнтэй баг үйлдвэрт очиход үйлдвэрийн дарга гартаа кофе барьчихсан, хөлөө ширээн дээр тавьчихсан ширээн дээр нь ажил төрөлтэй холбоотой бичиг цаасны зүйл ч байсангүй тухалж суугаатай таарав.
HR Фото