- 2010 / 09 / 02
Нягтлан бодогчид ямар үүрэгтэй вэ?
Удирдлагын нягтлан бодогчдын институтийн захирал Л.Отгонбаяртай ярилцлаа.
-Байгууллага бүр заавал нягтлан бодогч эсвэл санхүүгийн ажилтантай байх ёстой юу?
-Байгууллага бол хүний олонлог, хөрөнгийн төвлөрөл юм. Хүн эсвэл хөрөнгө нэмэгдэхийн хэрээр хэн нэгэн нь тэднийг бүртгэж, хариуцаж, хянаж, хамгаалж байх хэрэгтэй болдог.
Үүнээс үүдээд л нягтлан бодогч гэдэг хүний ажлын байрны тодорхойлолт үүссэн болов уу. Хэрвээ байгууллагад нягтлан бодогч, санхүүгийн ажилтан байхгүй бол хэдий хэмжээний орлого олж байгааг, зардал нь зөв бүртгэгдсэн эсэх, хөрөнгүүд нь хянагдаж байгаад итгэл үнэмшилтэй байхад хүндрэл гардаг. Зөвхөн өнгөрсөн үйл ажиллагааны мэдээллийг хуримтлуулан бүртгэж, санхүүгийн тайланг гаргах төдийхнөөр нягтлан бодогчийн үүрэг, хариуцлагыг хязгаарлах нь тухайн байгууллагын хувьд өрсөлдөх чадварыг сулруулдаг. Улс орны хэмжээнд авч үзэхэд санхүүгийн боловсон хүчний ур чадвар, мэдлэг боловсролоос хамаарсан ур чадварын сульдалт, өрсөлдөөний хомсдлыг бий болгож байна.
-Нягтлан бодогчдыг тайлан гаргадаг л хүмүүс гэж ойлгодог. Тэднээс удирдлагын шийдвэр гаргалтын талаар юу ч хүсээд нэмэргүй. Санаа авмаар мэдээлэл өгч чаддаггүй гэж миний нэг танил захирал ярьдаг. Энэ талаар юу гэх вэ?
-Захирал, дарга нарын байнга хүсэн хүлээж байдаг мэдээллийн хэрэгцээг хэр хангаж байгаа бол гэдэгт шүүмжлэлтэй хандах цаг болсон. Байгууллагын удирдлагад нягтлан бодогч, санхүүгийн ажилтнууд хэрэгтэй мэдээллүүдийг бэлтгэж өгч чадаж байна уу гэж судалгаа хийхэд бараг 100 хувь үгүй, ийм зүйлийг хийж чадах санхүүгийн ажилтантай болмоор байна гэж удирдлагууд дуу алдан хариулт өгсөн байгаа юм.
-Хэрэгтэй мэдээлэл гэдэгт яг юу багтаж байгаа вэ?
-Мөнгөний ханш уналт, ажилгүйдэл, эдийн засгийн өсөлт, бууралтын үр дүн байгууллагад хэрхэн яаж нөлөөлөх талаар нягтлан бодогч нар хэр зэрэг мэдлэг, туршлагатай эсэх. Бараа, ажил, үйлчилгээний, өрсөлдөхүйц үнэ бүрдэлт, эрэлт нийлүүлэлтийн зах зээлийн тэнцвэрийн талаар эзэд, захирлуудад мэдээлэл өгч чадах эсэх. Олон улсын худалдаа арилжаа эрхэлдэг байгууллагуудад шаардлагатай худалдааны давуу тал, саад бэрхшээл, гадаад валютын ханшийн зөрүү, гэрээ хэлэлцээрүүдийн талаар хэр мэдлэгтэй эсэх. Бизнесийн дотоод орчны давуу болон сул талууд, тэдгээрийн байгууллагад учруулж байгаа сөрөг тал, эрсдлийн талаар удирдлагад зөвлөгөө өгч чадах эсэх гээд олон зүйл багтана.
-Нягтлан бодогчид энэ бүхнийг хийх чадвартай байх ёстой юу?
-Тийм ээ. Үүнээс гадна байгууллагын хөрөнгийн оновчтой бүтэц, цаашид оруулах хөрөнгө оруулалтын бодлогын талаар даргадаа зөвлөгөө өгдөг байх хэрэгтэй. Байгууллагад учирч болзошгүй бүх төрлийн эрсдлээс эзнээс илүүтэйгээр мэргэжлийн талаасаа санаа зовж, гарах хамгийн үр дүнтэй аргыг нь боловсруулж өгөх чадварыг эзэмших ёстой.
Нягтлан бодогч, санхүүгийн ажилтан хүн гадаад болон дотоод аудитын талаар маш сайн мэдлэгтэй байх ёстой шүү.
-Таныхаар бол ийм чадвартай нягтлан бодогчид байна уу?
-Нягтлан бодогч, санхүүгийн ажилтнуудын хамгийн чухал нэг үүрэг бол захирал, дарга, удирдлагуудын шийдвэр гаргахад туслалцаа үзүүлж, мэдээллээр хангаж, байнга зөвлөгөө өгч байх явдал. Гэтэл зөвлөгөө өгөх ажлаа бараг хийдэггүй нь дээрх судалгаагаар харагдаж байна. Яагаад хийхгүй байна вэ гэхээр ганцхан хариулт өгдөг. Чадахгүй, мэдэхгүй учраас хийхгүй байгаа юм. Тиймээс бид үүнд хариулт өгөх зорилгоор дэлхийн 100 гаруй оронд салбартай удирдлагын нягтлан бодогчдын институтийн үйл ажиллагааг Монгол Улсад явуулах зорилгоор 2003 онд Монголын Удирдлагын нягтлан бодогчдын институтийг байгуулсан. Таван жил гаруйн хугацаанд судалсан, суралцсан хичээлийн хөтөлбөр материал дээр тулгуурлаж мэргэшсэн удирдлагын нягтлан бодогч, мэргэшсэн санхүүгийн менежер бэлтгэх сургалтаа явуулж эхлээд байна.
Д.Ариун
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
|
|
Сэтгэгдэл бичих
- 2016 / 06 / 14
Мэргэжлийн хяналтын байгууллага нь шинээр үүсгэн байгуулж байгаа болон ажлын байрны зориулалт, байршлыг өөрчилсөн тухай бүрт тэр байр үйлдвэрлэл, үйлчилгээний болон аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхийг заавал хянаж дүгнэлт гаргах ёстой байдаг. Энэ нь ажлын байрны хэвийн нөхцөлийг бүрдүүлж, технологийн урсгал дамжлагыг зөв зохион байгуулан, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тус болох ач холбогдолтой юм.
-2009 / 07 / 06
Үнэн зөв ажлын байрны тодорхойлолт нь ангилсан зар, ажлын байрны зар,
бусад ажилд авах ажилд зайлшгүй шаардлагатай юм. Энэ нь таны ямар
авъяас чадвар хайж байгааг тодруулж, таны зарыг хамгийн чадвартай нэр
дэвшигчийг татах шинж чанарууд дээр төвлөрүүлдэг.
-2009 / 05 / 20
Албан тушаалын зорилго
Харьяалагдаж буй компанийн нягтлан бодох бүртгэлийг Олон улсын
бүртгэлийн стандарт болон холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын
хүрээнд үнэн зөв хөтлөн явуулж холбогдох тайлан, балансыг хугацаандаа
гаргахад нь ерөнхий нягтлан бодогчдоо туслах
Албан тушаалын үндсэн үүрэг
- Анхан шатны бүртгэл хөтлөлт, баримт боловсруулалтыг цаг тухайд нь үнэн зөв хэрэгжүүлэх
- Компанийн хэмжээнд НББ-ийг стандартын дагуу үр ашигтай хөтлөх
-2009 / 05 / 02
Байгууллагын зорилго, зорилт, үүрэг, бүтэц зохион байгуулалттай уялдсан тухайн ажлын байранд хийгдэх ажил, үүрэг, ажлын байрны үндсэн зорилго, түүнд тавигдах шаардлага, уялдаа холбоо, эрх мэдэл, ажлын нөхцөл, хангамж, ажлын хэрэгсэл, гүйцэтгэлийн шалгуур үнэлэмж, шагнал урамшуулал, хүлээх хариуцлага зэргийг иж бүрэн авч үзэж тодорхойлсон баримт бичиг юм.
Товчоор хэлбэл ажлын байранд биелүүлэх үндсэн зорилтыг тусгасан баримт бичиг мөн.
Бид цаашид Та бүхнийгээ хүсэлтийн дагуу АЖЛЫН БАЙРНЫ ТОДОХОЙЛОЛТ-уудыг нийтэлж байхаар боллоо. Өөрт шаардлагатай байгаа тодорхойлолтын жагсаалтаа илгээнэ үү.