-2012 / 07 / 03
Албан тушаал / ажлын байр/-ын зорилго
............... ХХК- ийн худалдааны төв болон албан тасалгаанд ажлын тохилог,
таатай орчин бүрдүүлэх, зөв боловсон үйлчилгээгээр хангах, цэвэр
цэмцгэр байлгах
Албан тушаалын үндсэн үүрэг
Оффис менежер нь ............ ХХК-ийн тохижилт үйлчилгээ, ариун
цэвэртэй холбогдсон асуудал, гал тогооны зөв боловсон үйлчилгээ,
компаний үйлчилгээний ажилчдын ажилд шаардагдах материал хэрэгслэлээр
хангах, эд аж ахуйн бүрэн бүтэн байдалд хяналт тавих, үйлчилгээний
ажилчдын ажилд шаардагдах журмуудыг гаргаж батлуулан хэрэгжилтэд хяналт
тавих, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах зэрэг үүрэгтэй.
-2012 / 07 / 03
Албан тушаалын / ажлын байрны / зорилго
Компанийн хууль эрх зүйн асуудлаар компанийг төлөөлөх, компанийн бизнесийн үйл ажиллагааны эрх зүйн үндэслэлийг хангана.
Албан тушаалын үндсэн үүрэг
- Толгой болон охин компаниудын дүрэм боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх, хуралд хэлэлцүүлэх
- Захирлуудын зөвлөл, удирдах зөвлөл, ерөнхий захирал, гүйцэтгэх захирлын
гаргасан тогтоол, тушаал, шийдвэрүүдийн эрх зүйн үндэслэлийг хянах
-2012 / 07 / 03
Үнэн зөв ажлын байрны тодорхойлолт нь ангилсан зар, ажлын байрны зар,
бусад ажилд авах ажилд зайлшгүй шаардлагатай юм. Энэ нь таны ямар
авъяас чадвар хайж байгааг тодруулж, таны зарыг хамгийн чадвартай нэр
дэвшигчийг татах шинж чанарууд дээр төвлөрүүлдэг.
-2012 / 07 / 03
Албан тушаалын зорилго
Харьяалагдаж буй компанийн нягтлан бодох бүртгэлийг Олон улсын
бүртгэлийн стандарт болон холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын
хүрээнд үнэн зөв хөтлөн явуулж холбогдох тайлан, балансыг хугацаандаа
гаргахад нь ерөнхий нягтлан бодогчдоо туслах
Албан тушаалын үндсэн үүрэг
- Анхан шатны бүртгэл хөтлөлт, баримт боловсруулалтыг цаг тухайд нь үнэн зөв хэрэгжүүлэх
- Компанийн хэмжээнд НББ-ийг стандартын дагуу үр ашигтай хөтлөх
-2012 / 07 / 03
Байгууллагын зорилго, зорилт, үүрэг, бүтэц зохион байгуулалттай уялдсан тухайн ажлын байранд хийгдэх ажил, үүрэг, ажлын байрны үндсэн зорилго, түүнд тавигдах шаардлага, уялдаа холбоо, эрх мэдэл, ажлын нөхцөл, хангамж, ажлын хэрэгсэл, гүйцэтгэлийн шалгуур үнэлэмж, шагнал урамшуулал, хүлээх хариуцлага зэргийг иж бүрэн авч үзэж тодорхойлсон баримт бичиг юм.
Товчоор хэлбэл ажлын байранд биелүүлэх үндсэн зорилтыг тусгасан баримт бичиг мөн.
Бид цаашид Та бүхнийгээ хүсэлтийн дагуу АЖЛЫН БАЙРНЫ ТОДОХОЙЛОЛТ-уудыг нийтэлж байхаар боллоо. Өөрт шаардлагатай байгаа тодорхойлолтын жагсаалтаа илгээнэ үү.
-2012 / 07 / 03
Ажил үүргийн шинжилгээ гэдэг нь
албан тушаалын онцлогыг тодорхойлох үүднээс мэдээлэл цуглуулж албан тушаалын төөрөгдүүлсэн
шинж чанар, хүчин зүйлсийг ялган судалж шинжлэх үйл явц юм.
-2012 / 05 / 13
Хаана ажлын ачаалал бага, бүтээлч бус хүмүүсийн бөөгнөрөл байна тэнд хамгийн их хов живээр ажлаа хийдэг гэсэн бичигдээгүй хууль байдаг. Энэ нь бидний эргэн тойронд байгаа бодит жишээгээр үргэлж батлагдаж байдаг билээ. Энэ агуулгыг сонирхолтойгоор илэрхийлсэн Гомбосүрэнгийн Галбадрахын нийтлэлийг та бүхэндээ хүргэж байна. Өмнө бид Г.Галбадрахын боловсролын системын талаарх нийлэлтийг өөрийнх нь зөвшөөрсөний дагуу бүрэн эхээр хүргэж байсан билээ.
-2011 / 12 / 12
“БОЛОВСРОЛ ЭЗЭМШСНЭЭР АМЬДРАЛАА ЗАЛГУУЛНА. ӨӨРИЙГӨӨ БОЛОВСРУУЛСНААР АМЖИЛТАНД ХҮРНЭ.” – Jim Rohn
Ихэнх хүмүүс сургуулиа төгсөөд эсвэл ажилд ороо л бол боллоо гэж бодоод
зүгээр урсгалаараа ямар ч хөгжиж дэвшсэн юмгүй олон жилийг ардаа
өнгөрөөж зогсонги байдалд орох нь цөөнгүй. Ажилд орсон анхны хэдэн сар
идэвхтэй юу хийх ёстой түүнийгээ сураад, цааш үргэлжлүүлэн суралцахаа
зогсоож, анх ямар байсан хэдэн жилийн дараа яг тэр хэвээрээ
өөрчлөгдөөгүй байх нь хэвийн үзэгдэл. Тэд ажилдаа өдрийн 8 цаг
зарцуулдаг ч ажлаа хэрхэн сайжруулах тухай, тухайн ажлынхаа талбарт
хэрхэн амжилтанд хүрэх талаар, хэрхэн орлогоо нэмэгдүүлэх талаар эсвэл
хэрхэн байгууллага компанидаа ашигтай ажиллах зэрэгт санаа тавьж, хичээж
чармайж байгаа хүн маш цөөхөн байдаг нь харамсалтай.
-2011 / 07 / 16
Улс орныг манлайлагч нь ямар хүмүүс байдаг талаар судалгаа хийсний үндсэн дээр
* Blue collar: XIX зууны эхний үед бие бялдарын хөгжил сайтай хүнд хүчир ажилыг гардан хийдэг хүмүүс.
* White collar: XIX зууны сүүл "physically laborious" буюу хүнд хөдөлмөр Blue collar - уудаас илүүгээр эрхлэдэг.
* Gold collar : Энэхүү ангилалыг Blue White хоёрыг бодвол ховорхон
хэрэглэгддэг. Маркетингийг олон нийт рүү хандуулахад
хэрэглэгддэг. Мэдлэг боловсрол өндөр хүмүүсийг хэлнэ.
* Diamond collar гэсэн ангилалтай байдаг.