-2011 / 03 / 17
Мэдрэлийн системийн үйл ажиллагаанд хүчтэйгээр нөлөөлж, стресст оруулах
магадлал өндөртэй мэргэжлийн жагсаалтыг Америкийн сэтгэл судлаачид
гаргажээ. Жагсаалтыг гал унтраагч мэргэжил тэргүүлжээ. Хоёрдугаарт
компанийн ерөнхий захирлын алба бичигдсэн байна. Гуравдугаарт таксины
жолооч, мэс заслын эмч, цагдаа, нисгэгч гэх мэтчилэн удаалжээ.
-2011 / 03 / 10
Та хэрвээ удирдагч хүн бол удирдаж буй хүнээ зэмлэх ,шүүмжлэх шаардлага нэг бус удаа гардаг биз.Хүнд зэмлэл, шүүмжлэлийг хэлэх нь төвөгтэй байдаг. Гэхдээ ямар ч тохиолдолд харилцаагаа эерэг байлгах ёстой юм. Удирдах ажилтаны хувьд ажилчидаа хүндэтгэдэг гэдгээ ойлгуулж байх шаардлагатай.Ингэх юм бол ажилчид бүх хүчээрээ сайн ажилладаг. Та өөрийн удирдаж явуулж буй баг, байгууллагадаа хэр сайн байгууллагын соёлыг бий болгоно, тэр хийрээрээ таны байгуулага, багийн харилцаа сайн байж,бүтээмж сайн байх болно.
-2011 / 02 / 12
Та хэрвээ удирдагч хүн бол удирдаж буй хүнээ зэмлэх, шүүмжлэх шаардлага нэг бус удаа гардаг биз. Хүнд зэмлэл, шүүмжлэлийг хэлэх нь төвөгтэй байдаг. Гэхдээ ямар ч тохиолдолд харилцаагаа эерэг байлгах ёстой юм. Удирдах ажилтны хувьд ажилчидаа хүндэтгэдэг гэдгээ ойлгуулж байх шаардлагатай.Ингэх юм бол ажилчид бүх хүчээрээ сайн ажилладаг. Та өөрийн удирдаж явуулж буй баг, байгууллагадаа хэр сайн байгууллагын соёлыг бий болгоно, тэр хийрээрээ таны байгуулага, багийн харилцаа сайн байж, бүтээмж сайн байх болно.
-2011 / 01 / 22
Хувь хүний ёс зүй гэдэг нь хувь хүний амьдралдаа баримтлаж байгаа үзэл
бодол нөхцөл байдлаар нь илэрч байдаг. Хүүхдүүд болон бусад хүмүүстэй
хэрхэн харьцаж байгаагаар илэрнэ. Байгууллагын түвшинд ажилчид болон
удирдлагуудын ажилдаа хандах нөхцөл байдлаар илэрнэ. Жишээ нь: ажил
таслах цаашилбал үйлдвэрлэлийн, нийгмийн олон улсын ёс зүйн түвшинүүдэд
задрана.
-2011 / 01 / 04
Америкийн нэгэн том үйлдвэрийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд компаний орлого зарлагатай танилцан хуралдаж байхдаа үйлдвэрийн даргын цалинг хэвийн хэмжээнээсээ их байна гэдэгт санал нэгдэн, уг цалинг нэлээн их
хэмжээгээр буулгах нь зүйтэй гэж ярьцгаажээ. Үйлдвэрийн даргын өдөр
тутмын ажлыг шалгасны дараа шийдвэр гаргахаар болж дундаасаа хоёр хүн
сонгон явуулжээ. Хоёр хүний бүрэлдэхүүнтэй баг үйлдвэрт очиход үйлдвэрийн дарга гартаа
кофе барьчихсан, хөлөө ширээн дээр тавьчихсан ширээн дээр нь ажил
төрөлтэй холбоотой бичиг цаасны зүйл ч байсангүй тухалж суугаатай таарав.
-2010 / 12 / 24
Хөнгөн тэрэг бүх төрлийн хагас дамжуулах микросхемийн үйлдвэрлэлээрээ
тэргүүлэгч энэ орны менежмент Америкийн удирдах арга барилаас эхтэй
гэгддэг. Өөрөөр хэлбэл “Нэг фирмд насан туршдаа ажиллах” гэсэн америк
маягийн санаа японд их үр дүнгээ өгдөг байна. Японы менежментийн загвар
“Бид нэг гэр бүлийнхэн” гэсэн философид үндэслэгддэг. Тийм ч учраас япон
менежерүүдийн үндсэн зорилт нь ажилтнуудтайгаа найрсаг харилцаа
тогтоох, ажилчид-менежерүүд бол “нэг гэр бүл” гэдгийг ойлгуулахад
оршдог. Энэ аргыг нэвтрүүлсэн олон фирм амжилтад хүрчээ. Тухайлбал,
алдарт “Сони” корпорацийн ажилтнуудын дунд явуулсан санал асуулгаас
тэдний 75-85% нь “нэг багийнхан”, эрчимтэй хамтын хүч багийн бүх
гишүүдэд ашиг тус авчирна гэж боддогоо илэрхийлжээ.
-2010 / 12 / 04
Хулгай, гал түймэр, буюу бусад гамшиг танай бизнест учирсан тохиолдолд та юу алдсанаа хурдан шуурхай, нарийн тодорхойлохыг хүсэх болно. Хэрэв та тоног төхөөрөмж худалдан авах бүртээ баримтжуулалт хийхэд цаг зарцуулсан бол, энэ тодорхойлолтыг хийхэд дөхөмтэй байх болно. Юу худалдан авснаа сайн бүртгэх нь ажил үйлс бүтэмжтэй үед ч мөн адил тус болно. Өнгөрсөн хугацаанд тоног төхөөрөмж худалдан авсан тухай нарийн мэдээлэл нь танд ирээдүйн хэрэгцээгээ урьдчилан мэдэхэд тусална.
Энд хавсаргасан файлд тоног төхөөрөмж худалдан авахдаа бүртгэл хөтлөхөд хэрэглэж болох тоног төхөөрөмжийн тооллогын жагсаалтын загварыг оруулсан.
-2010 / 12 / 04
Ашиг тус: Ажилтан хэдэн удаа өвчтэй гээд ажилдаа ирээгүй тохиолдолд ажлаас халах, гэр бүлийн гишүүн нь өвчтэй эсвэл нас барсан тохиолдолд хэдэн хоногийн чөлөө өгвөл зохимжтой, иргэний үүргээ биелүүлэн төрийн болон хуулийн байгууллагын ажилд тусалж байгаа ажилтанд цалин олгох эсэх зэрэг асуудал бий болох бүрт ямар нэг шийдвэр гаргах болно. Хэрвээ ажилтанд чөлөө олгох талаар өөрийн боловсруулсан журамтай бол энэ бүх асуудлыг шийдэхэд хялбар байна. Ажилтан бүр уг бодлогын талаар мэдэж байх тул асуудал гарах болгонд та шийдвэр гаргах гэж зовохгүй.
-2010 / 11 / 26
Олон компаниудын эздийн хувьд бусад компаниудтай өрсөлдөхүйц ажилтнуудад зориулсан тэтгэмж тусламжийн багц
бий болгохоос авхуулаад байнга өөрчлөгддөг засгийн газрын дүрэм журмыг
мөрдөх гэх мэт янз бүрийн үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэх нь
нэлээн төвөг ихтэй, багагүй асуудалтай ажил билээ. Томоохон компаниудаас ялгаатай нь жижиг компаниуд
эдгээр асуудлыг хариуцах тусгай хүний нөөцийн алба, хэлтэстэй байх зардлыг
дийлдэггүй. Үүний дүнд эдгээр үүрэг хариуцлага эзэнд өөрт нь ногддог.
Гэвч эздэд эдгээр үүрэг хариуцлагыг үр дүнтэй гүйцэтгэх цаг зав,
туршлага байдаггүй...