Мэдээлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.40%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.85%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.40%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.36%
Мэдээлэл
-2009 / 01 / 31
Монголын Хүний Нөөцийн Институтын дэргэдэх HUMAN CAPITAL сургалтын төвийн хүний нөөцийн менежментийн мэргэшүүлэх үндсэн сургалтын 26 дахь элсэлт амжилттай төгслөө. Нийт төгсөгч нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
-2008 / 10 / 13




Энэ сарын 22-ны бямба гаригт “Кempinski” Khan Palace-д  "СЭТГЭЛ 3ҮЙД СУУРИЛСАН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ" сургалтыг ТӨГС ОЮУН САНАА сэтгэл 3үйн төвтэй хамтран 3охион байгууллаа. Сургалт сонирхолтой дасгал ажилбар болон чөлөөт ярилцлагатай байсан нь сургалтанд хамрагдсан мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авлаа.
-2008 / 10 / 13
Монголын Хүний Нөөцийн Институтээс  байгууллагын дээд шатны удирдлага болон хүний нөөцийн алба, газрын дарга,   мэргэжилтнүүдэд зориулан зохион байгуулсан CHRM (ахисан түвшин) сургалтын анхны төгсөгчид сургалтаа амжилттай дүүргэж сертфикатаа гардан авлаа. Монголын Нөөцийн Институтын хамт олны зүгээс салбартаа тэргүүлэгч ТА бүхэндээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
-2008 / 10 / 12


Монголын Хүний Нөөцийн Институтээс 3охион байгуулж байгаа удирдлагын дээд шатны мэргэжилтнүүдэд 3ориулсан "CHRM" ахисан түвшний сургалтанд урилгаар Академич Т.Дорж багш ирж "Менежментийн шинэ үеийн хандлага буюу HUMAN CAРITAL менежмент" сэдэвт лекц уншиж онолын болон практик туршлагаасаа хуваалцлав.
-2008 / 10 / 12

Улс орны эдийн засгийн хөгжлийг сааруулж байгаа хүчин зүйлсийг арилгахад нэмэр тус болох, гишүүдийн болоод ерөнхий бизнесийн харилцаанд чухлаар тавигдаж байгаа асуудлын эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор төр засгийн байгууллагуудтай санал солилцох талбар нь болж олон улсын стандарт бодлого, практикт үндэслэсэн санал зөвлөмжийг төр засгийн байгууллагад хүргэж монгол улсын худалдаа хөрөнгө оруулалтыг дэмжин хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах үндсэн зорилготойгоор 2007 оны 9 дүгээр сард Монголын Бизнесийн Зөвлөл байгуулагдсан билээ.
-2008 / 10 / 12


Олон улсын хөдөлмөрийн байгууллага (The International Labour Organization -ILO)-ын ахлах мэргэжилтэн хатагтай Эллэн Хансэн (Ms. Ellen Hansen)  Монголын Хүний Нөөцийн Институт дээр айчлан ирж үйл ажиллагаатай танилцлаа
-2008 / 10 / 12
Сургалт, зөвлөгөөнд төв болон орон нутгын цагдаагийн газар, хэлтэс, дотоодын цэргийн анги байгууллагуудын хүний нөөц сургалтын ажил хариуцсан дэд дарга, байцаагч нар хамрагдав.

Сургалтын хүрээнд:

•    Орчин цагийн хүний нөөцийн менежмент;
•    Хүний нөөцийн төлөвлөлт бодлого боловсруулах аргачлал
•    Хүний нөөцийн бүрдүүлэлт;
•    Хүний нөөцийн сургалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал;
•    Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын менежментийн асуудал;
•    Цагдаа, дотоодын цэргийн алба хаах хөдөлмөрийн харилцааны зарим асуудал;
•    Албан хаагчдын нийгэм-сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд удирдан, сэтгэл зүйчдийн гүйцэтгэх үүрэг, ажлын шалгуур үнэлэмжийн тухай;
•    Удирдлагын үйл ажиллагаанд баримт, бичигтэй ажиллах нь;
•    Дотоодын цэрэгт цэрэг сонгон авах журмын хэрэгжилт, анхаарах асуудал гэх мэт асуудлуудыг хэлэлцлээ.
-2008 / 10 / 12

“Барилгын салбарын нөөцийн удирдлага” семинар
2008 оны 02 сарын 27-нд 09:00 цагаас  "Сонжин Гранд" зочид буудалд амжилттай болж өнгөрлөө

Өнөөдөр Монголын барилгын салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд оролцсон “Барилгын салбарын хүний нөөцийн удирдлага” сэдэвт семинар “Сонжин Гранд” зочид буудалд явагдлаа. Барилгын салбарын компаниуд тулгамдаж буй хүний нөөц, техник технологи, төрөөс салбарт баримтлах бодлого чиглэл, гадаадаас ажиллах хүч авч байгаа байдал, харилцаа холбооны шинэ үеийн технологи зэрэг асуудлуудаар илтгэл хэлэлцүүлэг явууллаа.
HR Фото