Монголын бvх ард тvмнийг хошууруулдаг, ховсддог, ид шидтэй гэхэд багадахаар, аж амьдрал, урт наслахынх нь баталгаа, бэлгэдэл болдог гайхамшигт энэ эд... ингэхэд юу вэ?
1990 оны ардчилсан хувьсгал ёстои юмны нэг нь чухам энэ их одон медаль байсан гэдэгт би огтхон ч эргэлздэггvй юм. Хэрэв тэр vеийн коммунист хань нєхдєє дагасан бол шvv дээ. ОХУ-д энэ адармаатай vзэгдлийг орвонгоор нь шинэчилсэн, Дорнод Европт хvчингvй болгосон, хэрэв социализмын vеийн одон медалиа гаргаж зvvвэл шийтгэгдэх хууль ч заримд нь мєрдєж байна. Эдvгээ ганцхан манай Монгол, Хойд Солонгос хоёрт л цэцэглээстэй vлдсэн, хєгийн гэхэд хаашаа юм, солиорлын хэмжээнд очиж VЙЛЧИЛсээр байгаа тийм нэгэн vзэгдлийг би ховсдуулсан дэлхий дээрх хоёрхон vндэстний нэг нь бид гэж гарчиглалаа.