HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.49%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.96%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.49%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.06%
HRM- Шагнал урамшуулал
- 2008 / 11 / 10
Д.Баярхvv:Одон тэмдэгт ховсдуулсан хоёрхон vндэстний нэг нь бид

Харин хойд солонгосчууд тємєрлєгийнхєє нєєцийг барсан уу, эсвэл тэгэхээс тэгж байна уу, одонгуудаа хуванцараар хийж олшруулаад 22 сая хvндээ толгой дараалан тараадаг хэвээрээ. Энэ янзаараа бол манайд ч мєн хуванцар одон зvvх цаг мєдхєн ирнэ.

Хаа очиж Монголын тєрт улсын 3000 гаруй жилийн ТVVХНЭЭ одон медаль, алдар цол бол сvvлийн 60-гаруйхан жилийн TVVхэн бvтээл юм байна. 1930-аад онд "Аж vйлдвэрийн гавьяаны", "Цусан гавьяаны" одонгууд бий болж, Халх голын тулааны vед "Улсын баатар", 1950-иад онд "Хєдєлмєрийн баатар" бий болж, завсарт нь бусад одон медаль, ойн медалиуд цувж vvccaap 1960-аад онд жинхэнэ дvр тєрхєє олжээ.

Харин энэ 60 гаруй жилд одон медальд зориулж хичнээн зуун тонн ган, болд хайлуулж цутгасан, хичнээн тонн тємрийн будаг, боронз урсгасан, хичнээн мянган ХVНИЙ хєдєлмєр бvтээл шингэсэн гэвэл толгойд багтахгуй солиормоор их тоо гарах нь мэдээж. Мєн энэ 60 гаруй жилд Монголд хичнээн XVH тєрж єсч, хорвоог туулаад бурхан болсон, тэднээс хэд нь хичнээн одон тэмдэгтэй гэхчлэн тоо гаргая гэвэл эрvvл ухаан дийлэхгvй, лав Гиннесийн номд оруулсан ч чамлагдахааргvй vзvvлэлт гарах биз ээ.

Нэгэнт хойд солонгосчуудтай хоёулхнаа сондгойрч vлдсэн бид энэ чигээрээ зvтгээд байх уу, эсвэл дэлхий рvv нэг сайн єнгийж хараад єєрєєр зориглох уу?

Хэрэв vнэхээр ардчилсан, хvний эрх, эрх чєлєєг дээдэлсэн, зах зээлийн харилцаа бvхий улс юм бол АНУ, Япон, Баруун Европоос суралцъя л даа. Эсвэл хєрш Хятадаасаа сайныг нь хуулъя л даа. Хєгжил дэвшил нь манайхаас дутуугуй цэцэглэсэн, хvн ард нь монголчуудаас дутуугvй хєдєлмєрлєж бvтээдэг тэдгээр улсад "Хєдєлмєрєє тєр, засгаараа vнэлvvлнэ", "Тєрийн буян", "Тєрийн хишиг", "Энгэрийг мялаах", "Одон медалийн хур буулгалаа", "Эгнээнээсээ тєдєн алдартан тєрvvлсэн хамт олон" гэх ойлголт огтоос байдаггvй юм гэнэ ээ.

Ард тvмэн нь хєдєлмєрлєєд л, бvтээгээд л, харин тєр, засаг нь гєлийчихєєд, таг чиг. Ингэхэд одон медаль гэж юу вэ? Социализмын vеийн моралийн урамшуулал, vvнээс єєрєєр тайлбар олдохгvй. Ингэ¬хэд хур хураар буудаг энэ их одон медаль гэгч нь ямар ач холбогдолтой, ялангуяа хvртсэн хvндээ юу єгдєг эд вэ?

Энэ асуултад учир шалтгааны тайлбар олж хэлэх хvн тэр бvр байхгvй. Социалист моралийн урамшуулал учраас тэр л дээ. Гэхдээ манай монголчуудаас хэн нь ч татгалзаж байсангvйг бодоход цаанаа татан дагуулах увидастай, ямар нэг ид шидийн ховс оршиж байх шиг. Монгол Улс тvvхэндээ тєрvvлсэн хєдєлмєрийн баатар, гавьяат, ардын цолтон, тєрийн шагналтны тоог хєгжил рvv нь механикаар хуулбарлахад дэлхийн хамгийн єндєр хєгжилтэй, баян тансаг орон байхаар дvр зураг аяндаа бууж байна.

Уг нь аливаа шан шагналын цаана шагнуулагчийн амьдралын чанарын дээшлэлт, мєнгєн хуримтлал, нийгмийн бусад баталгаа оршиж баймаарсан. Харин манайд эсрэгээр эргэчихээд хичнээн олон одон тэмдэг зvvгээд зvvгээд амьдрал ахуй нь дорой ядуу, дэлхийн дундаж тvвшнээс доогуур ертєнцийн хар єдрvvдийг єнгєрvvлж байна. Чухам яг одон зvvсэн єдрєє цаад хvн тэнэгэр, сэтгэл єег байдгийг нь энд унтрааж болохгvй л дээ.

Бичихэд эвгvй боловч гашуун vнэн нэг тайлбар байна. Коммунизмын 70 жилд бидний гайгvй сайн суралцсан юмны нэг нь хvн хєдєєлvvлэх vндэснии ёсоо орхиж, бvрэн оросжуулсан явдал. Тэгж оросжсоны нэг жишээ бол бурхан болоочийн одон тэмдгvvдийг жинтvvн дээр ярайтал єрж оршуулгын цуваанд авч яван шарилын газар очдог ёсон билээ. Єєрєєр хэлбэл одон тэмдгээр шагнуулагч маань насандаа анх удаа ба эцсийн удаа бvх шагналуудаа ярайлгаж байгаа нь тэр. Vхэхэд жинтvvн дээр єрдєг, гашуудлын мэдээнд (сонинд хэвлvvлэхийн тулд)дурсдаг тэр хэдэн єнгєтэй паалантай тємрєнд эцсийн эцэст нь ямар нэгэн утга учир байна уу? Нэгэнтээ vхээд єнгєрч буй хvн тэр хэдэн тємрийг авахын тєлєє 6vx насаараа тэгж шаналж энэлж, авсан тєлєє голдоо ортол гомдож, боож vхэж явах хэрэг байсан уу?

Зах зээлийн хатуу хууль vйлчилж байгаа нийгэмд (жишээ нь барууны орнууд, мєд бид тийм болно) бол хєдєлмєрийн гол хєшvvрэг нь зєвхєн мєнгє байдаг бол зах зээлгvй нийгэмд одон медалиар хуурч ажиллуулдаг нь жам ёсны vзэгдэл юм. Гэтэл бид зах зээл рvv шилжээд 18 дахь хавраа угтаж байдаг, одон медалийн vер буулгасаар, гурав дахь Ерєнхийлєгчийнхєє нvvрийг vзэж байна.

Єнгєрсєн 18 жил бол ардчилал тvгээмэлжиж, хvний эрх баталгаажсан он жилvvд байсны хэрээр хvмvvсийн овсгоо самбааг сорьсон, нэр тєр алдар гавьяаны тєлєє уралдуулсан, тvvн дээр нэг хэсэг нь бизнес хийсэн он жилvvд байлаа. Одон тэмдэг, шагнал горилогчид албан газрынхаа нэгжээс нэр дэвших гэгч гаж vзэгдлээр гараа нь эхэлнэ.

Шагнал горилогч єєрєє хуурамчаар нэр дэвшсэн бичиг vйлдээд, дээш оруулж мотордуулбал болж байх жишиг аль хэдийнэ тогтсон. Иймд замаар одон хvртэх зам нээлттэй байна. Албан байгууллагын дарга нь цаад хvнээ тийм одонгоор шагнуулъя гэж дээшээ албан тоот бичээд хvлээгээд суухад гарцаагvй нэг "тємєр тэмдэг" ирж л таараа.

Цэргийн байгууллагаар нєхцєлд муу нь тєлєє, ар орхигдуулсны ба хvчний дамжвал хvнд ажил хийлгэснийх гэр амьдралыг нь тєлєє 10 жил болоод "Цагаан морь", 15 жил "Алтан гадас" гавьяа" гээд завсарт нь 20 жил "Цэргийн хєвєрч єгєх ба ойн медалиудын хур бууна. Тэгэхдээ л уг XVH эрvvл биегvй, ар гэр тогтворгvй, нvvдэл суудал дунд нэг мэдэхнээ хєгширдєг нь маргаангvй. Эцсийн бvлэгт нєгєє тємрууд нь жинтуун дээр л vлдэнэ. Ач гуч нар нь яадгийг ёстой бvv мэд.

Тєр нь одон, медалийнхаа тємрийн нєєцийг барах дєхєж байтал ядахад яр гэгчээр улс тєрийн намууд, тєрийн бус байгууллагууд, зарим их сургууль одон гаргаж тараадаг бас нэг хийрхэл нэмэгджээ. Цадаж ханахыг vл мэдэгч шуналын дэвтэнгvvдийг энгэр нь дааж хvчрэх болов уу гэлтэй их далай шиг цутгах одон медаль хэзээ барагдаж дуусахыг XXI зууны Монголын шинэ иргэд vзэх болов уу, яадаг бол?

Энэ цагаас эхлэн "Ардын", "Гавьяат", "Хєдєлмєрийн баатар" цол олгохоо больё. Социализмын vеийн моралийн урамшууллаас татгалзъя хэмээн УИХ-ын чуулган дээр С.Баярцогт гишvvний зоригтой хэлсэн vг миний загатнасан газрыг маажих шиг болж, урам орохдоо дээрхийг тэрлэж, уншигч ахайтан Танаас хvлцэл єчье. Энэ урамшууллаас болж дэлхийд хоёулхнаа торойн хоцроод, мєдхєн хуванцар гархи зvvх эмгэнэлийн ємнє тулж ирлээ шvv.

Д.Баярхvv

 
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 08 / 27
Шилдэг менежерүүд шагнал урамшуулалыг "инженер", "стратегич" болон "борлуулагч"-ийн гэсэн гурван чухал үүргийг онцгойлон анхаарах ёстой.
Зохиолч Кевин Крузын ажилтнуудыг бага эсвэл огт зардал гаргахгүй шагнах, сайшаан магтах 25 аргыг танилцуулж байна.
- 2022 / 02 / 28
Ажилтнуудын хувьд цалин хөлс нь байгууллагын зорилго, стратегийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн урамшуулагч хүчирхэг хэрэгсэл байдаг. Учир нь цалин хөлсний хэмжээ нь ажилчдын үзэл бодол, хөдөлмөрлөх зан төлөвт асар их нөлөөлдөг.
- 2021 / 07 / 28
-2018 / 08 / 11
Шагнагдаж байсан шагналууд /оны дараалал баримтлан бичих бөгөөд Яамны бусад шагналаар шагнагдсан бол түүний хуулбарыг заавал хавсаргана./
-2018 / 08 / 11
Материалыг үнэн зөв, стандартын дагуу бөглөсөн тохиолдолд Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдэд уламжлах болно. Материалыг нүхтэй хавтасанд хийж, цэвэр нямбай бүрдүүлж хүлээлгэн өгнө /нааж үдэж, цоолж болохгүй/.
-2018 / 08 / 11
МОНГОЛ УЛСЫН ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛАХААР ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХҮНИЙ АНКЕТ, ТОДОРХОЙЛОЛТЫН МАЯГТ
HR Фото