HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.45%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
33.23%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.74%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.58%
HRM- Гүйцэтгэлийн үнэлгээ
- 2009 / 05 / 03
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ (L2)
Хяналтын тогтолцоо. Ажлын гүйцэтгэлд тодорхой цаг хугацаанд үнэлгээ хийж байдаг. Энэ нь байгууллагын ажлын өндөр гүйцэтгэл, амжилтыг хангах үндэс болж өгдөг.

Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ гэдэг нь ажилтан бүрийн өөрийн үүрэг даалгавараа хэрхэн биелүүлж, ямар үр дүнд хүрч байгаа, түүний ур чадвар, мэргэжлийн бэлтгэл, ажлын ачаалал ямар байгааг дүгнэх үйл явц юм.

Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний зорилго:
•    Ажил үүргээ ямар түвшинд гүйцэтгэж байгаа талаар удирдлага ба ажилтнуудад бодит мэдээлэлтэй болгох
•    Сургах хөгжүүлэх хэрэгцээ шаардлага, боломжийг тодорхойлох, хэрэгжүүлэх
•    Цалин хөлс болон нэмэлт цалин урамшуулал олгох, шиийтгэл ногдуулах бодит үндэслэлийг тогтоох
•    Гүйцэтгэлийг сайжруулах


 


Байгууллагын удирдлагын бодлого, стратеги, соёлоос ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, түүний зорилго, шалгуурууд шалтгаалдаг.

-    Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ нь хүний нөөцийн менежментийн ажлын шинжилгээ, сонголт, цалин ба шагнал урамшуулал болон сургалттай салшгүй холбоотой.
-    Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний шалгуурыг тогтоох үндэс нь ажлын шинжилгээ болдог.
-    Тухайн ажлын байранд ажиллаж байгаа ажилтны гүйцэтгэвэл зохих ажлын тоо хэмжээ, чанарыг тодорхойлохын тулд гүйцэтгэлийн шалгуур буюу стандартыг боловсруулдаг. Энэ нь бодит гүйцэтгэлтэй харьцуулах гол үзүүлэлт болж өгнө.
-    Чадварын стандартууд. Энэ нь тодорхой нэг ажлын байрны шаардлагыг хангахад ажилтанд ямар чадвар хэрэгцээтэй болохыг тусгасан стандартууд юм. Чадвар гэдэг олйголтонд тодорхой үүрэг даалгавар гүйцэтгэх ур чадвар, хүсэл эрмэлзэл болон нэг төрлийн ажлын гүйцтгэлээс нөгөөд шилжих мэдлэг, үр дүн зэргийг багтаадаг.
-    Гүйцэтгэлийн стандартууд. Энэ нь хэдий хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байх эсвэл хэдий хэмжээний борлуулалт хийсэн байх зэргийг тодорхойлсон байдаг.
-    Хувь хүний онцлого. Энэ нь тухайн ажлын байранд чухам ямар хүн тохирох вэ гэсэн нөхцлөөр ажлын онцлогийг тодорхойлох явдал юм.

Ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хэн хийдэг вэ?
•    Ажилтан өөрөө
•    Шууд удирдлага
•    Ижил мэргэжил, зэрэглэлийн ажилтан
•    Удирдлагад байгаа ажилтнууд
•    Тусгайлсан ажлын хэсэг
•    Хэрэглэгчид

Байгууллага бүрт ажлыг гүйцэтгэлийг үнэлэх журам, заавар байдаг. Энэ журамд ямар үзүүлэлтээр, хэн , ямар давтамжтайгаар ажлын гүйцэтгэлийг үнэлж байх талаар дэлгэрэнгүй тусгасан байдаг.

    Ер нь ажиллагсадтай өдөр тутам харилцаж, үүрэг даалгавар өгч байдаг ахлагч, менежерүүд ажлын үнэлгээ өгөх нь илүү тохиромжтой бөгөөд ихэнх тохиолдолд бодитой , үнэн зөв байдаг.

Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний үйл явц:
1.    Бэлтгэл үе шат. Энэ үе шатанд албан тушаалын категори бүрээр үнэлгээний үзүүлэлтүүд болон шалгуурыг боловсруулах, шаардлагатай илтгэлийн ба үнэлгээний бланк бэлтгэж олшруулж түүнийг бөглөх заавар гаргаж ажиллагчдад танилцуулах, явуулах хугацааг товлон батлуулах, шаардлагатай нөөцийг төлөвлөх, салбар нэгжийн удирдлагуудад зохион байгуулалт арга зүйн зөвлөгөө өгөх зэрэг арга хэмжээг хүний нөөцийн хэлтэс, мэргэжилтнүүд авч хэрэгжүүлнэ. Харин энэ хугацаанд ажиллагчид ажлаа бодитой үнэлүүлэхийн тулд өмнөх үнэлгээнээс хойшхи хугацаанд өөрсдийн хийж гүйцэтгсэн ажлыг цэгцлэн эмхэлж, хийсэн ажлынхаа талаар тайлан бичиж, ирээдүйн ажлаа төлөвлөж, зорилгоо тодорхойлсон байвал зохино.
2.    Үнэлгээний үе шат . Үнэлгээ хийхээр албан ёсоор томилогдсон эрх бүхий хүмүүс ажилтан нэг бүрийн өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлыг нэг бүрчлэн үзэж шалган, шаардлагатай бол тэдний мэргэжил, мэргэшлийн бэлтгэлийн талаар шалгалт авна. Ажлын гүйцэтгэлийг үнэлэхдээ тухайн ажлын байрны шаардлагыг эсвэл тусгайлан бэлтгэсэн үзүүлэлт, шалгуурыг удирдамж болгоно. Мөн үнэлгээний явцад уг ажилтантай болон түүний шууд удирдлагатай ярилцаж, ажлын гүйцэтгэл болон мэргэжил , мэргэшлийн түвшингийн талаар харилцан ярилцаж санал бодлоо чөлөөтэй солилцож, үр дүнг зөвшилцөн гарын үсэг зурна.
Үнэлгээний явцад болсон бүх үйл явц болон ярилцлагын талаар илтгэх хуудсанд бичнэ. Үнэлгээ бүрэн дууссаны дараа үнэлэгч тухайн ажилтны ажлын гүйцэтгэлийн үнэлгээний дүнг гаргаж дараа шатны удирдлагад танилцуулж эсвэл хамт олны хурлаар хэлэлцүүлж, тэдний санал бодлыг тусган эцэслэн дүгнэлт гаргана.

3. Үнэлгээний дараахь үе шат.    Ажилтаны ажлын гүйцэтгэлийн болон мэргэжлийн түвшингийн үнэлгээний эцсийн үр дүн, дүгнэлтэд тулгуурлан албан тушаал дэвшүүлэх , зэрэг дэв олгох, мэргэжлийн зэрэглэл нэмэгдэх эсвэл буурах, зохих шатны сургалтад хамруулах, цалин хөлсийг өөрчлөх зэрэг арга хэмжээг захиргааны зүгээс авна. Мөн нийтлэг алдаа дутагдлыг хэрхэн сайжруулах талаар зөвлөмж эсвэл холбогдох хүмүүст үүрэг даалгавар өгнө.

Үнэлгээний явц, үр дүнгийн талаар бодитой мэдээллийг ажиллагчдад албан ёсоор өгч байх нь зүйтэй.

Гүйцэтгэлийн үнэлгээний явцад гарч болзошгүй алдаа:
1.    Тогтмол нэг маягийн үнэлгээ өгөх
2.    Хэт зөөлөн хандах
3.    Дундыг барих, төвийг сахих
4.    Нэг шинж дээр тулгуурлах
5.    Сүүлийн сэтгэгдлээр хандах
6.    Хувийн үзэмжээр хандах
7.    Анхны сэтгэгдлээр хандах

Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний аргууд
1.    Харьцуулж зэрэгцүүлэх аргууд
2.    Зорилгод тулгуурласан аргууд
3.    Тоон чанарын үнэлгээний аргууд



Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 05 / 19
Ажилтанд дараах тохиолдлуудад цалин хөлс тооцох болон эс тооцно.
Байгууллагын хүний нөөцийн удирдлага гэдэг бол ажилтныг бүрдүүлэх, элсүүлэх, чиглүүлэх, сургах, гүйцэтгэлийг үнэлэх, шагнаж урамшуулах, зохистой цалин хөлс тогтоох, албан тушаал дэвшүүлэх зэргийг хамааруулан ойлгохоос гадна удирдлагын чиг үүргийн дагуу төлөвлөх, зохион байгуулах, идэвхжүүлэх, хянах асуудал багтана.
- 2024 / 04 / 19
Системийг амжилттай болоход нөлөөлөх гол зүйл бол тухайн системийн зорилго, үйл явц, үр дүнг байгууллага даяараа зөв ойлгох явдал юм. Тиймээс харилцаа нь ӨГАС-ийн амжилтанд чухал нөлөөтэй юм.
- 2021 / 02 / 16
-2021 / 02 / 13
Өндөр бүтээмжтэй ажлын систем/ӨГАС/ гэдэг нь байууллага дотор ажилтныг илүү их оролцоотой, хариуцлагатай болгох хэд хэдэн менежментийн практикт өгсөн нэршил юм. Жорж В.Боландер өндөр гүйцэтгэлтэй ажлын системийг “Энэ бол ажилтны мэдлэг, ур чадвар , сэтгэл, уян хатан байдлыг дээд цэгт нь хүргэх хүний нөөцийн практик, ажлын бүтэц, үйл явцын нийлмэл“ гэж хамгийн оновчтой тайлбарласан байдаг.
-2021 / 02 / 03
Гүйцэтгэлийн үнэлгээний удирдлагыг оновчтой нэвтрүүлэхэд нэн тэргүүнд юун анхаарах хэрэгтэй вэ?
-2020 / 02 / 10
Цалингийн програмыг сонгоход анхаарах хэрэгтэй хамгийн чухал 10 хүчин зүйлсийг мэргэжилтнүүд зөвлөж байна.
HR Фото