HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.40%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.85%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.40%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.36%
HRM- Шагнал урамшуулал
- 2009 / 10 / 23
Мөнгө үрэхгүйгээр ажилчидыг шагнах 10 арга (L2)
Дээрхи зүйл үнэн байдаг боловч залуу ажилчидыг ганц мөнгөн шагнал урамшуулдаг гэвэл бас худлаа болно. Хамгийн гол нь ямар төрлийн шагнал болон тухайн хүний байгууллагаас хүсэх хүсэлтэй хэр нийцэж байгаагаар л тухайн шагнал зөв эсэх нь мэдэгдэнэ.
Тэгвэл ажилчидыг шагнаж болох өөр ямар аргууд байдаг вэ?

1. Юуны түрүүнд бусдад танигдана гэдэг хүн болгоны хувьд сайхан зүйл байдаг. Тэгэхээр та ажилчидадаа шалгуур гаргаж өг. Тэгээд түүндээ ямар үйлдэл, ямар зан араншин, ямар дадал зуршил шагнагдаж болохыг тодорхой зааж өгөх хэрэгтэй.Энэ шалгуурт хүн бүр оролцож хүчээ сорих боломжийг гаргаж өг. Тэгэх аваас та ажилчидаа эрс өөрчлөгдөж буйг харах болно.

2. Ажилчидад сайн ажилласан тухайг нь бичиж өгөх хэрэгтэй ба түүнийгээ заавал гараараа бичсэн байх шаардлагатай. Бичих зүйлдээ тухайн ажилчины сайн ажилласан тухай ба тэр нь компаны ажилд хичнээн тустайг нь бичсэн байх хэрэгтэй. Та магадгүй мэйл явуулчихаж болно гэж бодож байж магадгүй. Гэхдээ өөрөө гараараа бичиж өгнө гэдэг бол та тухайн зүйлд үнэхээр ач холбогдол өгсөн гэдгээ харуулж байгаа хэрэг.

3. Тухайн ажилчиндаа машин тавих тусгай газар өгж болно. Энэ нь өдрөөр, долоо хоногоор, сараар байж болно. Эсвэл хэдэн хоногийн амралт ч юм уу.

4. Дараагийн удаа тухайн ажилчинд байгууллагад хэрэгжих төслүүдээс хамгийн түрүүнд сонголт хийх эрх олгож болно. Энэ бол түүний чадварыг үнэлж, тусалж дэмжиж буй хэрэг юм.

5. Амжилтыг олон нийтийн дунд тэмдэглэх хэрэгтэй. Үүнд хамт олноороо магтах, алга таших зэрэг байж болно. Мөн хэн нэгэн хүн эсвэл багийг шагнах гэж байгаа бол маш том зураг эсвэл “ Баярлалаа” гэсэн бичиг илгээж  болно. Ер нь багаар эсвэл хэсэг бүлэг хүмүүсээр нь шагнах нь маш ач холбогдолтой байдаг.  Бүгдээрээ хийвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэсэн үг байдаг. Багаараа сайн ажиллаж буй хүмүүс ганц нэгээрээ хийж байгаа хүмүүсээс гарах бүтээмж нь ер нь их байдаг. Гэхдээ та үнэхээр багийн үр дүн үү эсвэл ганц нэг хүний үр дүн үү гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Эс тэгвээс та ажилчидыхаа урам зоригыг бүр мохоож магадгүй шүү.

6. Дээр бичсэнчлэн ажилчидаа судлах хэрэгтэй. Тэгээд тэдэнд таарсан, тэдний сонирхолыг татах шагналыг өгөх хэрэгтэй.

7. Маш сайн биш ажилчидыг хүртэл шагнахдаа битгий ай. Нэг их сайн биш байсан ч тэднийг ингэж шагнах нь тэдэнд ажлын үр бүтээмжээ дээшлүүлэхэд нь маш их нөлөө үзүүлдэг.

8. Мөн та ажилчидаа шагнадаг тусдаа өрөөг гаргах хэрэгтэй. Тэгээд тухайн нэг хүнийг шагнах үед өрөөнд бүх ажилчидыг цуглуулж албан ёсоор баяр хүргэх хэрэгтэй. Ингэх аваас таны шагнал хүмүүст илүү сайн хүрэх болно.

9. Байгууллагыхаа ажилчидыг бүгдийг нь нэг зэрэг урамшуулах арга бол олон нийтийн арга хэмжээ байдаг. Нэг өдрийг ч гэсэн хамт олноороо хөгжилтэй, сонирхолтой өнгөрөөх нь ажилчидад эрч хүчийг өгдөг.

10. Ажилчид өөр өөрийн гэсэн ажил амьдралтай хүмүүс байдаг учир зарим үед ар гэрт нь асуудал гарч болох юм. Тэр үед байгууллага түүнийг нь ойлгож, тусалж дэмжиж байх хэрэгтэй юм. Энэ ч гэсэн тухайн хүнд шагнал болж чадна.

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 08 / 27
Шилдэг менежерүүд шагнал урамшуулалыг "инженер", "стратегич" болон "борлуулагч"-ийн гэсэн гурван чухал үүргийг онцгойлон анхаарах ёстой.
Зохиолч Кевин Крузын ажилтнуудыг бага эсвэл огт зардал гаргахгүй шагнах, сайшаан магтах 25 аргыг танилцуулж байна.
- 2022 / 02 / 28
Ажилтнуудын хувьд цалин хөлс нь байгууллагын зорилго, стратегийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн урамшуулагч хүчирхэг хэрэгсэл байдаг. Учир нь цалин хөлсний хэмжээ нь ажилчдын үзэл бодол, хөдөлмөрлөх зан төлөвт асар их нөлөөлдөг.
- 2021 / 07 / 28
-2018 / 08 / 11
Шагнагдаж байсан шагналууд /оны дараалал баримтлан бичих бөгөөд Яамны бусад шагналаар шагнагдсан бол түүний хуулбарыг заавал хавсаргана./
-2018 / 08 / 11
Материалыг үнэн зөв, стандартын дагуу бөглөсөн тохиолдолд Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдэд уламжлах болно. Материалыг нүхтэй хавтасанд хийж, цэвэр нямбай бүрдүүлж хүлээлгэн өгнө /нааж үдэж, цоолж болохгүй/.
-2018 / 08 / 11
МОНГОЛ УЛСЫН ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛАХААР ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХҮНИЙ АНКЕТ, ТОДОРХОЙЛОЛТЫН МАЯГТ
HR Фото