Үндсэн чиг үүрэг
- Компанийн
эрхэм зорилго, зорилтруу урагшлах, орлого, ашигт ажиллагаа,
байгууллагын өсөлтийг урамшуулах стратеги төлөвлөгөөг хөгжүүлэх,
хэрэгжүүлэх.
- Компаний орлого, нөөцийг үүсгэх стратегийг төлөвлөх, хөгжүүлэх, гүйцэтгэх.
- Компанийн нэгдэл болон худалдан авалтын боломжийг олж тогтоох, гүйцэтгэлийн үйл ажиллагааг удирдах.
- Компаний үйл ажиллагааны дүрэм, журам, бодлого болон стандартыг хөгжүүлэх.
- Зорилгын
хэрэгжилт, үйл явцыг тодорхойлохын тулд санхүүгийн тайлан болон үйл
ажиллагааны тайланг задлан шинжлэх, одоогийн нөхцөл байдалтайгаа
нийцүүлэн зорилго, төлөвлөгөөгөө шинэчлэн сайжруулах.
- Компанийн зорилго, зорилтын биелэлтэд оруулсан хувь нэмэртэй уялдуулан ажилчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх.
- Радио, телевиз болон хурал дээр хувийн харагдах байдал, өгүүлэл, ярилцлагаараа дамжуулан компанийг дэмжиж, урамшуулах.
- Хууль шүүх, харилцагч, хэрэглэгч, хүлээсэн чиг үүргийн өмнө компанийг төлөөлөх.
- Орон нутаг, бүс, олон улсын зах зээл дээр компанийг дэмжиж, урамшуулах.
- Хувь нийлүүлэгч болон ТУЗ-ийн хуралд компанийн тайланг танилцуулах.
- Компанийн төлөвлөлт болон бодлого боловсруулалт хариуцсан зөвлөлийг удирдах.
- Даалгаж өгсөн бусад үүрэг
Нэмэлт чиг үүрэг
......................
Эрх мэдэл
- Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй.
- Компаний дүрэм болон ТУЗ-аас олгосон эрх.
- Зохих дүрэм журам, батлгадсан төсөв, төлөвлөгөөний дагуу санхүүг захиран зарцуулах эрхтэй.
Хариуцлага
- Компанийн үйл ажиллагаатай холбогдох бүх асуудлаар ТУЗ-ын өмнө бүрэн хариуцлага хүлээнэ.
- Албан
тушаалаар оногдсон чиг үүргийг биелүүлээгүй эсвэл зохих түвшинд
биелүүлээгүйн улмаас компанид үүссэн биет болон биет бус хохирол,
дутагдалын өмнө бүрэн хариуцлага хүлээнэ.
- Дутуу
эсвэл буруу боловсруулсан, хугацаа хожимдсон төсөл, төлөвлөгөө, санал,
судалгаа, тайлан, дүгнэлт болон албан бичгийн өмнө зохих хариуцлага
хүлээнэ. Удирдлага дахь ажилтнуудын ажлын гүйцэтгэл, үр дүнд хариуцлага
хүлээнэ.
Мэдлэг болон чадварын шаардлага
Стратеги
төлөвлөгөө боловсруулж, биелүүлж байсан туршлагатай. Удирдлага зохион
байгуулалтыг өөрчлөх, хэлэлцээр хийх, гэрээ багуулах мэдлэгтэй. Үйл явц
болон дүрэм журмыг шинжлэн дүгнэх, ре-инженеринг хийх чадвартай.
Бодлого боловсруулах, шинэ стратеги болон дүрэм журмыг хөгжүүлж,
хэрэгжүүлж байсан туршлагатай. Санхүүгийн төлөвлөгөөг хөгжүүлэх,
нөөцийг удирдах чадвартай байх. Санхүүгийн мэдээг дүгнэн шинжлэх,
тайлбарлах чадвартай байх. Олон нийттэй харилцах зарчим, техникийн
талаар мэдлэг, туршлагатай байх. Илтгэлийг хөгжүүлэх,
нийтэд хүргэх чадвартай байх. Ажил нь мэргэжлийн бичгийн чадвар болон
хувийн харилцааны чадвар шаардана. Багийг сэдэлжүүлэх, нэгэн зэрэг
хэдэн төсөл удирдан ажиллах чадвартай байх. Боловсролын хувьд дараах 2 хослолыг шаардана. Бизнесийн
удирдлага ба санхүү, нягтлан бодох бүртгэлээр мастер зэрэг эзэмшсэн
байх мөн томоохон алба эсвэл компанид ___ жил удирдах албан тушаалд
ажилласан туршлагатай байх. Ажил нь уян хатан ажлын хувиар, аялалд
бэлэн байдлыг шаардана.
Хангамж
Санхүү ......................
Эд хөрөнгө ..............
Бусад........................
Ажлын байрны нөхцөл
Оффисын
орчин дахь хэвийн нөхцөлд ажиллана. Хааяа оройн цаг болон амралтын
өдрүүдээр ажиллахыг шаардаж магадгүй. Зарим тохиолдолд шөнийн аялал
шаардана.
Эх сурвалж: СЕО.мн