MHRI | INSIGHTS
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
0.00%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
0.00%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
100.00%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
0.00%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
0.00%
Ур чадварын дутагдал — Skills Gap
0.00%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
0.00%
People Management | Удирдах ухаан
- 2010 / 05 / 18
BSC - Balanced Score Card
Байгууллагуудын зөвхөн 10% нь л өөрсдийн дэвшүүлсэн стратеги, зорилтуудаа хэрэгжүүлж чаддаг бөгөөд бусад нь хэрэгжүүлэлтийн хувьд ямар нэгэн алдаа гаргадаг байна. Эдгээр алдаа нь Зорилгоо тодорхойлсон  байгууллагуудын хувьд ажилтнуудын зөвхөн 5% нь стратеги зорилтоо ойлгодог, урамшууллын системийн бодлого нь эдгээр стратегитэй  уялддаггүй, удирдлагын хувьд стратеги зорилтоо хэлэлцэхэд сард зөвхөн 1 цагаас илүүгүй цаг зарцуулдаг мөн байгууллагуудын хувьд 60% нь л өөрсдийн стратеги, зорилтуудаа төсөвтэйгээ уялдуулсан байдаг зэргээр илэрдэг байна.

Судлаачид болон мэрэгжилтнүүд тэр ч бүү хэл компаний ажилтнууд өөрсдөө компаний үйл ажиллагааг сайжруулах, гүйцэтгэлийг хэмжих тал дээр олон санал санаачлага, арга барил, системүүдийг зохиох, турших, хэрэгжүүлэх тал дээр ажиллан багагүй үр дүнд хүрч байсан.
Эдгээрээс дурдвал: Санхүүгийн удирдлагын хувьд EVA, Баланс, Орлогын тайлан, Хөрөнгө оруулалтын анализ зэрэг, Үйл ажиллагааны процессийн удирдлагын хувьд 6 Сигма, Чанарын удирдлага буюу TQM (Total Quality management) зэрэг, Хэрэглэгчийн удирдлагын хувьд Хэрэглэгчийн сэтгэл ханамж, Сегментийн анализ зэрэг болон Хүний нөөцийн удирдлагын хувьд Өрсөлдөөний гол давуу тал, Мэдлэгийн удирдлага зэрэг болно. Гэтэл Стратеги зорилтыг удирдаж буй, хэмжиж буй хэрэгсэл, арга барил систем зэргийг тэр бүр оновчтой олоогүй явсаар ирсэн байна.

BSC нь дээрх судлаачдын томъёолсноор компаний стратегийг Санхүүгийн, Хэрэглэгчийн, Дотоод үйл ажиллагааны, Хүний нөөц-сургалт өсөлтийн гэсэн 4 бүлэгт ангилан стратеги, зорилтуудыг хэмжих үзүүлэлтүүд, хүлээгдэж буй үр дүнгүүд болон уг үр дүнгүүдийг олоход шаардагдах шинэ санаанууд, үйл ажиллагаануудын хамт тодорхой хугацааны шатлалтайгаар төлөвлөх, гүйцэтгэх, хэмжиж, үнэлгээ өгөх нэгдсэн систем болно.
BSC-ийн 5 гол зарчмыг:

(1) Стратегийг үйл ажиллагаанд хуваргагч,
(2) Байгууллага болон стратегийг холбогч,
(3) Стратегийг хүн бүрийн өдөр тутмын ажилд нь уялдуулагч,
(4) Стратегийг тасралтгүй хэрэгжүүлэгч,
(5) Гүйцэтгэх удирдлагыг хөдөлгөгч гэж томьёолсон байдаг.

BSC-ний бүлэг үзүүлэлтүүдийг машины удирдлагын гол хэмжүүрүүд болох шатахуун, температур, хурд зэрэгтэй жишсэн жишээ их сонирхол татдаг.
Роберт Каплан, Девид Нортон нарын гаргасан энэхүү системийг цааш нь судлаачид, эрдэмтэд болон бизнесийнхэн хөгжүүлсээр дэлхийн олон оронд дэлгэрүүлж чаджээ. Ингэх явцдаа судлаачид уг систем нь зөвхөн гүйцэтгэлийг хэмжих төдий хэрэгсэл бус компаний зорилго, зорилтыг тодорхойлогч, тэднийг үйл ажиллагаанд уялдуулж удирдаж чадахуйц удирдлагын цогц систем (Management System) юм гэдгийг гаргаж ирсэн байдаг.
Роберт Каплан, Девид Нортон нар судалгаагаа улам өргөжүүлэн байгууллагын стратегийг дээрх 4 бүлэгт ангилан төлөвлөдөг Strategy map-ийг зохион улмаар BSC-тэй холбож өгсөн нь дээрх судлаачдын дүгнэлтийг улам батжуулж өгсөн.


2003 онд Bain & Company-ийн хийсэн судалгаагаар Америкийн дунд болон томоохон хэмжээний компаниудын 60% гаруй нь энэхүү системийг хэрэглэж байгаа нь өмнөх оноос 10% иар илүү үзүүлэлт болжээ гэж дүгнэсэн байна.
Харин Азийн хувьд энэ цогц систем нь харьцангуй шинэ боловч Зүүн Өмнөд Азийн 121 томоохон компанийг хамарсан судалгаагаар 36% нь BSC-г хэрэглэж, 18% нь хэрэглэхээр төлөвлөж буй дүн гарсан нь цаашдаа хэрхэн өргөжих гэж буйг илтгэнэ.
  Дээрх байгууллагуудаас авсан судалгаагаар BSC-г нэвтрүүлснээр дараах асуудлуудыг шийдэж чадсан бөгөөд хариултуудыг ач холбогдлоор нь үнэлэхэд доорх байдалтай байна.Үүнд:

•        Стратегийг үйл ажиллагаанд хөрвүүлэх               86%
•        Стратегийг байгууллагатай холбож өгөх               80%
•        Стратегийг амжилттай хэрэгжүүлэх                      71%
•        Стратегид  ач холбогдол өгөх                              69%
•        Байгууллагад өөрчлөлтийг мэдрүүлэх                   69%
•        Стратеги зорилтыг бүрдүүлэх                               68%
•        Баг, хувь хүмүүсийг стратегитэй холбох                67%
•        Стратегийг төлөвлөгөө, төсөвтэй уях                     65%
•        Стратегийг хүн бүрийн ажил болгох                      60%
•        Стратегийн үргэлжийн байдлыг хангах                 59%
•        Стратегийн талаарх мэдлэгийг ажилд ойртуулах   58%
•        Байгууллагын санхүүгийн үр дүнг сайжруулах      57%
•        Стратеги удирдлагыг бүрдүүлэх                           55% 
•        Удирдлагын багтай хэлцэлд хүрэх                      35%
 



Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2026 / 03 / 03
Үе хоорондын ялгаа бидний төсөөлдгөөс хамаагүй бага. Харин тэдгээрийг хооронд нь холбож, тэнцвэржүүлж чаддаг гол цэг нь Gen X үеийнхэн болж байна.
Хятад улс ажлаас халшрах хам шинжтэй хүмүүст зориулсан эмнэлэг нээж, ажилтнуудын сэтгэлзүйн ядаргааг эмчлэхээр зорьж байна
- 2025 / 07 / 20
Орчин үеийн байгууллагуудын хүний нөөцийн бодлогод Гүйцэтгэлийн үнэлгээ (Performance Appraisal) нь ажилтны ажлын чанар, үр дүнг тодорхойлох, алдаа доголдлыг илрүүлэх үндсэн хэрэгсэл болж өгдөг. Гэвч гүйцэтгэлийн үнэлгээ хийсний дараа үр дүнг нь хэрэгцээтэй арга хэмжээ, хөгжлийн үйл явцад ашиглахгүй орхих нь эмч зөв онош тавьчихаад эмчилгээ хийхгүй орхисонтой адил явдал юм.
- 2025 / 05 / 18
-2025 / 02 / 02
Токио болон Сөүл хотын иргэд иргэд шөнөдөө дунджаар 6 цаг хүрэхгүй хугацаанд унтдаг гэнэ. Энэ байдал ихэвчлэн санхүүгийн салбарт ажилладаг хүмүүст тохиолддог ба тэдний олон цаг ажилладагтай холбоотой. Сингапурт санхүүгийн салбарын ажилтнууд гэрээт хугацаанаас хэтэрч ажилладаг.
-2024 / 07 / 22
Та бие сэтгэцийн  эрүүл мэндийн ямар буйг нь мэдмээр байна уу? Тэгвэл дараах сэтгэл зүйн сорилын асуултанд хариулж, өөрийгөө оношлоод үзээрэй.
-2024 / 06 / 04
Таны төрсөн орд сонгон мэргэжил, ажиллаж буй салбартаа амжилт гаргахад нөлөөлдөг байж болох юм. Сонирхолтой ажил хэрэгч зурхайг ажлын заваарай сонирхоод нэг үзээрэй.
HR Фото