Newsroom
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
33.33%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
0.00%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
33.33%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
0.00%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
0.00%
Ур чадварын дутагдал — Skills Gap
0.00%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
33.33%
HR news
- 2011 / 04 / 23
Нарийн мэргэжлийн ажлын байр үнэд орох нь
Улсын нийслэл Улаанбаатар сая гаруй мянган хүн амтай. Үүнээс 150 гаруй мянган оюутан, 40 орчим мянган сурагч ерөнхий боловсролын сургуулийг төгсөж байгаа юм. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 50308 ажлын байр шинээр бий болсон бөгөөд хөдөө аж ахуйн салбарт хамгийн их буюу найман мянга орчим, уул уурхайн салбарт таван мянга гаруй ажлын байр нэмэгдсэн гэсэн судалгаа гарсан байна. 

Гэвч хүн амын хөдөлмөр эрхлэлт, зах зээлийн судалгааны нэгдсэн тайлангаас үзэхэд Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо 38 мянгад хүрч, 8483 хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжжээ.

Энэ нь төгсөгч нар мэргэжлийн сайхан нэрэнд хууртаж эрэлттэй мэргэжил эзэмшихгүй байгаатай холбон тайлбарлаж болохоор байна. Олон улсын нэртэй мэргэжлүүд, хуульч, эдийн засагч гэх мэт боловсон хүчин нь ажлын байрнаасаа хэд дахин илүү байгааг мартаад байгаа юм шиг.

Сургууль төгсөгчид хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгааг мэргэжлийг сонгох хэрэгтэй. Тэгэхгүй бол улаан диплом өвөртөлсөн ажилгүйчүүдийн тоог нэмэх юм. Сүүлийн жилүүдэд барилгын салбарын нарийн мэргэжил болон зам талбайн мэргэжилтнүүд эрэлтэй болжээ.

Хөдөлмөрийн зах зээлд ямар боловсон хүчин эрэлттэй байгаа талаарх судалгаа гарсан байна. Энэхүү судалгаагаар улсын хэмжээний нийт аж ахуйн нэгжийн 11 салбарын 1323 байгууллага хамрагджээ. Судалгааны дүнд сүүлийн нэг жилд хамгийн эрэлттэй байгаа 20 мэргэжлийг эрэмблэн тодорхойлжээ.

Үүнд:
1. Далд ба ил уурхайчин
2. Хүнд даацын машин, том тэрэгний жолооч
3. Тариаланч ногоочин
4. Энэ ангилалд ороогүй үйлдвэрийн бусад ажилтан
5. Загасчин, түүгч/хураагч
6. Барилга угсралтын туслах ажилтан
7. Зочид буудал, албан контор, бусад байгууллагын цэвэрлэгч, туслагч
8. Үйлдвэрлэлийн ажилтан
9. Газар шороо, зам засварын болон түүнтэй адилтгах машины операторч
10. Бараа танилцуулан худалдаалагч
11. Уул уурхай инженер, металлургич, холбогдох бусад мэргэжилтэн
12. Иргэний барилгын туслах ажилтан
13. Шаварчин, засалчин
14. Иргэний барилга байгууламжийн инженер
15. Сургуулийн өмнөх боловсрол олгох багш, сурган хүмүүжүүлэгч
16. Нарийн мужаан, холбогдох бусад ажилтан
17. Барилгын болон бусад цахилгаанчин
18. Зөөгч
19. Ерөнхий мэргэжлийн их эмч
20. Уурхай, металлургийн техникч Хөдөлмөрийн төв биржид өчигдрийн байдлаар идэвхтэй ажил хайж байгаа 8994 хүн бүртгүүлсэн байсан бол ажлын байр 2249 байв.

Өнгөрсөн хугацаанд хөдөлмөрийн зах зээлд 17500 сул ажлын байр бий болж, ажиллах хүчний хэрэгцээ 3.5 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна. Энэхүү сул ажлын байрыг салбараар нь авч үзэхэд хөдөө аж ахуй, худалдаа, зочид буудал, зоогийн газар, үйлчилгээний салбарт ажиллах хүчний хэрэгцээ бусад салбарынхаас их байлаа.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Нийслэл таймс

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2026 / 05 / 27
Өнөөдрийн байгууллагуудад хүний нөөцийг зөвхөн үйл ажиллагааны түвшинд бус, бизнесийн стратегитай уялдуулан удирдах шаардлага улам нэмэгдэж байна.
Энэ удаагийн арга хэмжээний онцлог: Бид үйл ажиллагаагаа улам тэлж ЯПОН Улсад сурч, ажиллаж амьдраж байгаа залуустаа зориулж зохион байгуулж байна.
- 2026 / 05 / 18
СТРАТЕГИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА агуулгын хүрээнд зохион байгуулагдах АХИСАН ТҮВШНИЙ МЭРГЭШҮҮЛЭХ (MHRI /Level - III) сертификат олгох сургалтын 2026 оны хөтөлбөр агуулга.
- 2026 / 05 / 27
-2026 / 05 / 17
Samsung Electronics-ийн хөдөлмөрийн маргаан нь дэлхийн хэмжээний компанид ч урамшууллын бодлого, ажилтны итгэлцэл, хөдөлмөрийн харилцаа ямар чухал болохыг харуулж байна.
-2026 / 05 / 08
Дэлхийгээс суралц | Дотооддоо хэрэгжүүл | Стратегийн давуу тал бий болго. Япон улсад хүний нөөцийн туршлага судлах тусгай хөтөлбөр зарлагдлаа.
-2026 / 05 / 08
Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад суралцаж буй болон төгссөн Монгол оюутан, залуусыг эх орондоо богино хугацаанд дадлагажуулах Global Return Internship хөтөлбөрийг танилцуулж байна.
HR Фото