Мэдээ
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
17.31%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
9.62%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
19.23%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
15.38%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
7.69%
Ур чадварын дутагдал — Skills Gap
15.38%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
15.38%
HR news
- 2011 / 05 / 08
Номын баяр найм дахь жилдээ
Номд хайртай, номыг дээдэлдэг, ном сонирхогч хүмүүсийн хүлээдэг номын баяр удахгүй болох гэж байна. Одоогоос таван жилийн өмнө“зөв мэдлэгт хөтөлнө” уриатай номын дагнасан анхны нэвтрүүлэг UBS телевзийн эфирээр “Номын ертөнц” нэртэйгээр анх 
үзэгчдэд хүрч эхэлсэн билээ. Нэвтрүүлэг анх гарч эхэлсэн цагаасаа баримталж ирсэн нэг зарчим бол монголын залууст зөв мэдлэгийг, зөв номыг танилцуулах замаар олон уншигчийг, бүтээгчийг бий болгох байсан юм. Одоо үед хэвлэл мэдээллийн олон сувгаар олон сая мэдээлэл цацагдаж байна.

Энэ дундаас өөрт хэрэгтэй мэдээллийг олж чаддаг байх нь боловсролын том хэмжүүр гэдгийг бид сурталчилсаар иржээ. Чухам энэ утгаараа мунхагийн харанхуйг үлдэн хөөх мянга мянган зулын нэг нь “Номын Ертөнц” нэвтрүүлэг болж чадсан байх гэж найдаж байна. Өнөөдөр “Номын ертөнц” нэвтрүүлэг 5 нас хvрч байна.


Ойн хvрээндээ олон сайхан ажлыг хийхээр төлөвлөн ханцуй шамлан орсны эхнийх нь 8 дахь удаагийн үндэсний хэмжээний Номын баяр ажээ.

Баяр болгон өөрийн гэсэн гэнэтийн бэлэгтэй болгодгийг ном сонирхогчид маань мэднэ. Тиймээс удахгүй болох номын баяраар зочилж, номын ертөнцийнхний сүүлийн үеийн бүтээл, нэвтрүүлээд байгаа шинэ соргог бүхэнтэй танилцаарай. Номын баяр 5-р сарын 10, 11, 12-ны өдрүүдэд Оюутны талбайд зохион байгуулагдана.

Дэлгэрэнгүй мэдээллийг 91909093, 96002686 дугаарын утсаар аваарай.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2026 / 10 / 11
Сургалт нь стрессийн шалтгаан, эрт илрэх дохиог таних, өдөр тутмын ажлын нөхцөлд өөрийгөө зохицуулах арга барил эзэмшихэд чиглэв.
Монголын Хүний Нөөцийн Институт (MHRI) жил бүр зохион байгуулагддаг Career Connect–Asia (APCC) арга хэмжээнд дөрөв дэх жилдээ оролцоно.
- 2026 / 10 / 04
(EVERYTHING AI, The Path to Sustainability) - GHRF арга хэмжээнийн хөтөлбөрийг Англи | Монгол | Солонгос хэлээр татаж авах бол ...
- 2026 / 09 / 06
-2026 / 09 / 29
Монголын Хүний Нөөцийн Институт (MHRI) болон БНСУ-ын Korea Job Center Co., Ltd. (KJC) байгууллагууд харилцан итгэлцэл, хамтын ажиллагаанд тулгуурласан Харилцан хамтын ажиллагааны санамж бичиг (MOU) байгууллаа.
-2026 / 08 / 16
Удирдлага, манлайлал, байгууллагын хөгжил, харилцаа, борлуулалт, үйлчилгээ болон залуу манлайлагчдыг хөгжүүлэх байгууллагын захиалгат сургалтын эрэлттэй 25 сэдэвтэй танилцана уу.
-2026 / 08 / 14
Удирдах түвшний хөгжлийг бодит туршлага, олон улсын орчин, мэргэжлийн зөвлөгөө, харьцуулсан суралцахуйгаар бий болгох Олон Улсын EXECUTIVE LEARNING хөтөлбөр БНСУ-ын Инчон – Сөүл хотноо зохион байгуулагдана.
HR Фото