Мэдээ
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
20.45%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
9.09%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
18.18%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
13.64%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
9.09%
Ур чадварын дутагдал — Skills Gap
15.91%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
13.64%
HR news
- 2011 / 05 / 09
Төгсөгчдийн 90 хувь нь ажлын захиалга авдаг
Ардчилсан намын уламжлалт "4-11" уулзалт "Монгол хүн 2020" хөтөлбөрийн "Ажилтай орлоготой-Монгол хүн" сэдвийн хүрээнд ШУТИС-ын харьяа Политехникийн коллеж дээр зохион байгуулагдлаа.

Уулзалтанд АН-ын дарга Н.Алтанхуяг, "Ажилтай, орлоготой-Монгол хүн" ажлын хэсгийн ахлагч х.Энхтуяа, Политехникийн коллежийн захирал н.Батмягмар болон "Немос" компаний техник сургалтын "Мастер" төв, Техник технологийн коллеж, Хөдөлмөрийн дээд сургууль, Монгол солонгосийн хамтарсан техник технологийн коллеж, Хөдөлмөрийн бирж, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын төв зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцсон юм. Засгийн газраас Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг ихэд анхаарах болсон нь өнөөдөр богино хугацаанд чанартай, хэрэгцээтэй боловсон хүчин бэлтгэж байгаа энэ салбарыг онцолж Ардчилсан нам "4-11" уулзалтаа зохион байгуулах болсон шалтгаан. өнөөдөр энэ салбарт тулгамдаад байгаа асуудлуудыг мэргэжлийнх нь хүмүүсээс сонсож, "Монгол хүн 2020" хөтөлбөртөө тусгах нь зүйтэй гэж Ардчилсан нам үзсэн нь ч үүнтэй холбоотой аж. Уулзалтын эхэнд АН-ын дарга Н.Алтанхуяг үг хэлсэн. Тэрээр хэлсэн үгэндээ "Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого хөтөлбөрийн талаарх танилцуулаад Ардчилсан намын боловсруулж байгаа энэ хөтөлбөрт мэргэжлийн хүний үг чухал" гэдгийг онцолсон юм. үүний дараа Политехникийн коллежийн захирал н.Батмягмар хэлсэн үгэндээ "57 жилийн түүхтэй Барилгын коллеж нь /хуучнаар/ 9 мэргэжлээр 1500 оюутанд сургалт явуулдаг бөгөөд энэ жил 470 орчим оюутан төгсөхөөс 90 хувь нь ажил олгогч компаниудийн санал аваад байгаа талаар онцолж байсан.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2026 / 10 / 04
Монголын Хүний Нөөцийн Институт (MHRI) жил бүр зохион байгуулагддаг Career Connect–Asia (APCC) арга хэмжээнд дөрөв дэх жилдээ оролцоно.
(EVERYTHING AI, The Path to Sustainability) - GHRF арга хэмжээнийн хөтөлбөрийг Англи | Монгол | Солонгос хэлээр татаж авах бол ...
- 2026 / 09 / 06
Монголын Хүний Нөөцийн Институт (MHRI) болон БНСУ-ын Korea Job Center Co., Ltd. (KJC) байгууллагууд харилцан итгэлцэл, хамтын ажиллагаанд тулгуурласан Харилцан хамтын ажиллагааны санамж бичиг (MOU) байгууллаа.
- 2026 / 09 / 29
-2026 / 08 / 16
Удирдлага, манлайлал, байгууллагын хөгжил, харилцаа, борлуулалт, үйлчилгээ болон залуу манлайлагчдыг хөгжүүлэх байгууллагын захиалгат сургалтын эрэлттэй 25 сэдэвтэй танилцана уу.
-2026 / 08 / 14
Удирдах түвшний хөгжлийг бодит туршлага, олон улсын орчин, мэргэжлийн зөвлөгөө, харьцуулсан суралцахуйгаар бий болгох Олон Улсын EXECUTIVE LEARNING хөтөлбөр БНСУ-ын Инчон – Сөүл хотноо зохион байгуулагдана.
-2026 / 08 / 14
МХНИ-ийн Ерөнхий захирал Д.Бартанбаатар “Баялаг бүтээгч–ТОП 100–Ур чадвартай ажилтан бэлтгэх” хамтын ажиллагааны хүндэтгэлийн арга хэмжээнд оролцов.
HR Фото