Мэдээ
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
23.33%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
10.00%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
13.33%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
10.00%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
3.33%
Ур чадварын дутагдал — Skills Gap
20.00%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
20.00%
HR news
- 2011 / 07 / 04
Хэрэглэгчдийг хохироосон дотоодын нефть импортлогчдыг торгожээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хэрэглэгчдийн хүсэлтээр дотоодын нефть импортлогчдын үйл ажиллагаанд шалгалт хийж, торгууль ногдуулжээ. Энэ талаараа өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өнгөрсөн хугацаанд дотоодын монополь хэдэн компани иргэдийн эрэлт хэрэгцээг далимдуулан шатахууны зохиомол хомсдол үүсгэсэн. Үүнийхээ ачаар шатахуунаа дамлан, багагүй ашиг олсон юм.

Тэгвэл тэднийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “Өрсөлдөөний хууль”-ийн дагуу тус бүрийг нь 10 сая төгрөгөөр торгожээ. Тухайлбал, “Петровис”, “Жаст-Ойл”, “Магнай трейд” зэрэг компанийг торгуулсан гэв. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Хууль хяналт зохицуулалтын газрын дарга А.Ариунболд “Эдгээр компани хууль бус үйлдлээ энэ сарын 28-ны өдөр гэхэд таслан зогсоох сануулга өгснийг биелүүлээгүй. Иймд улсын байцаагчийн өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй хэмээн үзэж, хэрэглэгчийн эрхийн тухай хууль дахь торгуулийн дээд хэмжээг ногдуулсан” гэлээ.

Эх сурвалж: http://www.mongolnews.mn


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2026 / 08 / 16
Удирдлага, манлайлал, байгууллагын хөгжил, харилцаа, борлуулалт, үйлчилгээ болон залуу манлайлагчдыг хөгжүүлэх байгууллагын захиалгат сургалтын эрэлттэй 25 сэдэвтэй танилцана уу.
Удирдах түвшний хөгжлийг бодит туршлага, олон улсын орчин, мэргэжлийн зөвлөгөө, харьцуулсан суралцахуйгаар бий болгох Олон Улсын EXECUTIVE LEARNING хөтөлбөр БНСУ-ын Инчон – Сөүл хотноо зохион байгуулагдана.
- 2026 / 08 / 14
МХНИ-ийн Ерөнхий захирал Д.Бартанбаатар “Баялаг бүтээгч–ТОП 100–Ур чадвартай ажилтан бэлтгэх” хамтын ажиллагааны хүндэтгэлийн арга хэмжээнд оролцов.
- 2026 / 08 / 14
-2026 / 07 / 27
Мэргэжлийн сууриа системтэйгээр бүрдүүлж, хүний нөөцийн карьерын дараагийн түвшинд гарах хөтөлбөр. Сургалт нь онол, кейс судалгаа, дасгал ажил, загвар баримт бичиг болон туршлага солилцоог хослуулсан арга зүйгээр явагдана.
-2026 / 07 / 15
Жижиг, дунд бизнесийн байгууллагуудад хамгийн түгээмэл шаардлагатай ТОП 100 ажлын байрны тодорхойлолтыг нэгтгэн хүргэж байна.
-2026 / 07 / 15
Байгууллагуудад хүний нөөцийг зөвхөн үйл ажиллагааны түвшинд бус, бизнесийн стратегитай уялдуулан удирдах шаардлага улам нэмэгдэж байна.
HR Фото