Мэдээ
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
17.31%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
9.62%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
19.23%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
15.38%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
7.69%
Ур чадварын дутагдал — Skills Gap
15.38%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
15.38%
HR news
- 2011 / 07 / 04
Хэрэглэгчдийг хохироосон дотоодын нефть импортлогчдыг торгожээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хэрэглэгчдийн хүсэлтээр дотоодын нефть импортлогчдын үйл ажиллагаанд шалгалт хийж, торгууль ногдуулжээ. Энэ талаараа өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өнгөрсөн хугацаанд дотоодын монополь хэдэн компани иргэдийн эрэлт хэрэгцээг далимдуулан шатахууны зохиомол хомсдол үүсгэсэн. Үүнийхээ ачаар шатахуунаа дамлан, багагүй ашиг олсон юм.

Тэгвэл тэднийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “Өрсөлдөөний хууль”-ийн дагуу тус бүрийг нь 10 сая төгрөгөөр торгожээ. Тухайлбал, “Петровис”, “Жаст-Ойл”, “Магнай трейд” зэрэг компанийг торгуулсан гэв. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Хууль хяналт зохицуулалтын газрын дарга А.Ариунболд “Эдгээр компани хууль бус үйлдлээ энэ сарын 28-ны өдөр гэхэд таслан зогсоох сануулга өгснийг биелүүлээгүй. Иймд улсын байцаагчийн өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй хэмээн үзэж, хэрэглэгчийн эрхийн тухай хууль дахь торгуулийн дээд хэмжээг ногдуулсан” гэлээ.

Эх сурвалж: http://www.mongolnews.mn


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2026 / 10 / 11
Сургалт нь стрессийн шалтгаан, эрт илрэх дохиог таних, өдөр тутмын ажлын нөхцөлд өөрийгөө зохицуулах арга барил эзэмшихэд чиглэв.
Монголын Хүний Нөөцийн Институт (MHRI) жил бүр зохион байгуулагддаг Career Connect–Asia (APCC) арга хэмжээнд дөрөв дэх жилдээ оролцоно.
- 2026 / 10 / 04
(EVERYTHING AI, The Path to Sustainability) - GHRF арга хэмжээнийн хөтөлбөрийг Англи | Монгол | Солонгос хэлээр татаж авах бол ...
- 2026 / 09 / 06
-2026 / 09 / 29
Монголын Хүний Нөөцийн Институт (MHRI) болон БНСУ-ын Korea Job Center Co., Ltd. (KJC) байгууллагууд харилцан итгэлцэл, хамтын ажиллагаанд тулгуурласан Харилцан хамтын ажиллагааны санамж бичиг (MOU) байгууллаа.
-2026 / 08 / 16
Удирдлага, манлайлал, байгууллагын хөгжил, харилцаа, борлуулалт, үйлчилгээ болон залуу манлайлагчдыг хөгжүүлэх байгууллагын захиалгат сургалтын эрэлттэй 25 сэдэвтэй танилцана уу.
-2026 / 08 / 14
Удирдах түвшний хөгжлийг бодит туршлага, олон улсын орчин, мэргэжлийн зөвлөгөө, харьцуулсан суралцахуйгаар бий болгох Олон Улсын EXECUTIVE LEARNING хөтөлбөр БНСУ-ын Инчон – Сөүл хотноо зохион байгуулагдана.
HR Фото