Newsroom
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
33.33%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
0.00%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
33.33%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
0.00%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
0.00%
Ур чадварын дутагдал — Skills Gap
0.00%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
33.33%
HR news
- 2011 / 07 / 08
Солонгост байгаа Монголчууд нэг аймгийн хүн амтай тэнцэж байна
Алс хөдөөнөөс аймгийн төв, аймгийн төвөөс нийслэл, нийслэлээс гадаадын улс орнууд руу чиглэсэн их нүүдэл Монгол Улсад түгээмэл үзэгдэл болоод даруй 20 жилийг үдлээ. Дэлхийн олон орны түүхэнд, тухайлбал 1960-1990-ээд онд Флиппин, БНХАУ, Япон, БНСУ зэрэг улсуудад энэ үзэгдэл давтагдаж байсан бөгөөд үүнээс үүдэж үндэсний эдийн засаг нь жил бүр олон тэрбум ам.долларын алдагдал 
хүлээж байсныг UNDP-ийн судалгаа харуулдаг. Тэгвэл мөн олон улс орон төрийн бодлогынхоо хүрээнд энэхүү миграцийг 
эсрэг зүгт чиглүүлэн буцааж, гадаадад мэргэшсэн мэргэжилтнүүдээ эх оронд нь эргэн татах бодит алхмууд хийж иржээ. Гадаадад нийт ажиллах хүчнийхээ 15 гаруй хувийг алдаад байгаа Монгол Улс энэхүү асуудалд бодит алхам хийх түүхэн цаг үе нэгэнт тулж ирээд байна.

Өнөөдөр албан бус тоогоор 200 000 орчим Монголчууд гаднын улс орнуудад ажиллаж буй нь нэг талаас brain drain / human capital flight буюу мэргэжлийн болон оюуны өндөр чадавхийн урсгалыг гадагш алдаж, улмаар нийгэмд өндөр чадвар бүхий мэргэжилтнүүдийн хомсдолыг бий болгох аюул үүсгэж байгаа билээ.
 
Гадаадад суугаа Монголчуудын Цахим Өртөө Холбоо ТББ нь эх орныхоо өмнө тулгамдаж буй дээрх асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах үүднээс Монгол мэргэжилтнүүдийн оюуны урсгал, ажиллах хүчний урсгал, миграцийн чиглэлийг эргүүлэн татах төслийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна.
 
Төслийн эхлэл болгож Цахим Өртөө Холбоо ТББ нь АНУ-ын Вашингтон, Сан Франциско хотуудад БСШУЯ, МонАме, Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, Америк дахь Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг, Бай Ариагийн Монголчуудын Холбоо, Вашингтон хот орчмын Монголчуудын Холбоо, Вашингтон хот орчмын Монгол Сургуультай хамтарч 2010.01.26 - 2010.02.03-ны өдрүүдэд Монгол дахь ажлын байрны нээллтэй өдөрлөг АНУ-д арга хэмжээг амжилттай зохион байгуулжээ.

Уг арга хэмжээнд Петровис ХХК, Оюуны Ундраа ХХК, MCS, Юнител ХХК, Жи Мобайл ХХК, Хөтөлийн цемент шохой ХХК, Хас Банк, Капитал групп-ын хүний нөөцийн албаны мэргэжилтнүүд оролцож, Вашингтон хотод 200 орчим, Сан Франциско хотод 100 орчим монгол мэргэжилтэн залуустай нүүр тулан уулзаж, ажлын ярилцлага хийсэн.

АНУ-д зохиогдсон хамгийн анхны өдөрлөгийн үр дүнд 20 Монгол мэргэжилтэн эх нутагтаа буцан ирж дээрх компаниудад ажиллах гэрээ хийсэн явдал билээ.
 
Төслийн үргэлжлэл болох Монгол дахь ажлын байрны нээллтэй өдөрлөг Солонгост-2011 арга хэмжээг Ньюком Групп, Моннис групп, Хьюндай Моторс, Энержи Ресурс, MCS, UFC, QGX, МCPL, Мобиком Корпораци, Монроуд, Апу, Петровис зэрэг компаниудын ивээн тэтгэлэг, Солонгосын Аж Үйлдвэр, Хүний Нөөцийн Хөгжлийн Хэрэг Эрхлэх Газар, Хилийн Чанадад Амьдарч буй Монгол Улсын Иргэдтэй Хамтран Ажиллах Зөвлөл, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо, Монголын Улсын Хөдөлмөрийн Төв Бирж, НДЕГ, ХААН банк зэрэг байгууллагуудын дэмжлэгээр зургадугаар сарын 25-26-ны өдрүүдэд БНСУ-н Сөүл болон Бүсан хотуудад зохион байгуулжээ.

Монгол дахь ажлын байрны нээлттэй өдөрлөг Солонгост-2011
Монгол Улсын Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд ойрын хугацаанд уул уурхай, барилга, дэд бүтэц зэрэг салбарт нийт 70 мянган шинэ ажлын байр бий болох гэж байгаа ч мэргэжилтэй ажилчдын тоо 30 мянга хүрэхгүй байна.

Өнөөдөр уул уурхайн салбарын үсрэнгүй хөгжлийн нөлөөгөөр эдийн засгийн өсөлт хурдасч, үүнийг дагаад гадаад дотоодын хөрөнгө оруулалттай бүхий л компани, аж ахуйн нэгжид мэргэжлийн болон оюуны өндөр чадавхитай боловсон хүчин болон мэргэшсэн ажилчдын хэрэгцээ асар өндөр болов.

Тэдгээр ажлын байруудын цалин хөлс, нэмэлт урамшууллын нөхцөл гадаад орнуудаас дутахааргүй, зарим тохиолдолд хэд дахин илүү байна.

Монголын компаниуд ажилтнуудынхаа нийгмийн халамжийн талаарх бодлогод ихэд анхааран байр, унаа, хоолны мөнгө цалин дээр нэмж олгох, байрны хөнгөлөлттэй зээл олгох, төрөл бүрийн гадаад дотоодын мэргэжил, мэдлэг дээшлүүлэх сургалт, семинарт зардлыг нь дааж хамруулах зэрэг зэрэг олон арга хэмжээ авч ажилладаг болжээ.

Солонгост байгаа Монгол залуучууд эх орондоо очлоо гэхэд Солонгост авч байгаа шигээ цалин өгөх боломжтой ажлын байр байгаа гэдгийг олонхи нь асууж байлаа. Ийм хэмжээний цалин өгөх компаниуд ч олон болжээ.

Солонгост 1 сая 200 мянгаас, 1 сая 800 мянган төгрөгийн цалин авдаг байсан хүн эх орондоо ирээд 700 мянгаас 1 сая төгрөгийн цалин авах боломжтой гэж санал тавьж байжээ.

Солонгост байгаа монголчууд ажиллаж, сурч байгаа хугацаагаа дуусгаад бүгд л эх орондоо иргэж ирэх хүсэлтэй байна.

Тэнд байх хугацаанд нь эх орных нь талаар үнэн зөв мэдээлэл өгч, авсан мэдээллийнхээ дагуу ирээд хүссэн ажилдаа орох боломжтой юм. 2011 онд гэрээнийхээ хугацааг дуусгаад 2000 залуучууд эх орондоо ирцгээж байгаа юм байна.

Ц.Соёлмаа

Эх сурвалж: Шууд.мн

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2026 / 05 / 27
Өнөөдрийн байгууллагуудад хүний нөөцийг зөвхөн үйл ажиллагааны түвшинд бус, бизнесийн стратегитай уялдуулан удирдах шаардлага улам нэмэгдэж байна.
Энэ удаагийн арга хэмжээний онцлог: Бид үйл ажиллагаагаа улам тэлж ЯПОН Улсад сурч, ажиллаж амьдраж байгаа залуустаа зориулж зохион байгуулж байна.
- 2026 / 05 / 18
СТРАТЕГИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА агуулгын хүрээнд зохион байгуулагдах АХИСАН ТҮВШНИЙ МЭРГЭШҮҮЛЭХ (MHRI /Level - III) сертификат олгох сургалтын 2026 оны хөтөлбөр агуулга.
- 2026 / 05 / 27
-2026 / 05 / 17
Samsung Electronics-ийн хөдөлмөрийн маргаан нь дэлхийн хэмжээний компанид ч урамшууллын бодлого, ажилтны итгэлцэл, хөдөлмөрийн харилцаа ямар чухал болохыг харуулж байна.
-2026 / 05 / 08
Дэлхийгээс суралц | Дотооддоо хэрэгжүүл | Стратегийн давуу тал бий болго. Япон улсад хүний нөөцийн туршлага судлах тусгай хөтөлбөр зарлагдлаа.
-2026 / 05 / 08
Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад суралцаж буй болон төгссөн Монгол оюутан, залуусыг эх орондоо богино хугацаанд дадлагажуулах Global Return Internship хөтөлбөрийг танилцуулж байна.
HR Фото