HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.40%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.85%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.40%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.36%
HRM- Дасан зохицол
- 2011 / 07 / 15
Баг бүрдүүлэх нь (L1)

Сайн баг нь:
  • Зорилго болоод зорилтуудыг ойлгодог,хүлээн зөвшөөрдөг.
  • Үүрэг болоод хүлээх үүргээ сайтар ухамсарладаг.
  • Хүн бүр өөрийн хийх ёстой хийхээс гадна бусдынхаа хийж байгаад хамжилцан туслах ёстойг харилцан зөвшөөрдөг.
  • Гишүүд нь бие биетэйгээ илэн далангүй харилцаж, бусдынхаа санаа бодлыг сонсдог.
  • Итгэлцлийн уур амьсгал бүрдсэн байх тул гишүүд санаа бодол, санал зөвшөөрөхгүй байгаа зүйлс, сэтгэлийн байдал зэргээ илэрхийлэх боломжтой.
  • Багт үр нөлөө үзүүлэх асуудлаар шийдвэр гаргахад бүхий л гишүүд оролцдог.
  • Багийн ахлагч нь алсын харааг боловсруулах, зорилго болоод ажил үүргийг тодорхой болгох, багийг хөгжүүлэхэд учирч болзошгүй саад бэрхшээлийг арилгах чадвартай.
  • Баг хамтаараа суралцаж, сурч мэдсэнээ ажилдаа ашигладаг байна.
Баг анхандаа жинхэнэ баг болон бүрэлдэх нь тун ховор байдаг.Үүнд хугацаа хэрэгтэйгээс гадна дээрх шинж төлөвийг өөртөө шингээсэн жинхэнэ баг болон төлөвшихөд заримдаа хэдэн жил ч шаардагдах нь бий. Албан байгууллагын зарим нэгж газар дээрх шинж төлвөөс заримыг нь эзэмшсэн байдаг ч зөвхөн баг л бүгдийг нь өөртөө агуулж чаддаг ажээ.Өөрийн гишүүдийн харилцан адилгүй зүйлсийг зохицуулж, шилдэг арга хэлбэрээр ашигладаг багийг хамгийн үр нөлөөтэй баг хэмээн нэрлэх боломжтойг судалгаа харуулжээ.


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2021 / 07 / 30
Шинэ ажилтнууд гэдэг нь ажилд орсоны эхний 1-3 сарыг дадлагажих хугацаагаар ажиллаж байгаа ажилтнууд бөгөөд энэ хугацаанд уг ажилтан тухайн албан тушаалд тэнцэж байгаа эсэхийг тодорхойлно.
Харвардын Их Сургуулийн туслах профессор Франчеко Жино “Бид хувь хүний онцлог, зан төлвийг таньж, ажлын байрандаа өөрийн чадамжаас илүү зүйл бий болгох боломжоор хангах юм бол тэд ажилдаа илүү сэтгэл хангалуун байж илүү их их гүйцэтгэл сайтай ажиллах болно” гэжээ.
- 2021 / 07 / 21
Хүн хэдий чинээ нүдэнд дулаахан байна, төдий чинээ богино хугацаанд шинэ хамт олонтойгоо сайхан харьцааг тогтоож чаддаг. Энэ үед анхны сэтгэгдэл хамгийн тогтвортойгоор үлддэгийг анхаараарай.
- 2021 / 07 / 19
-2020 / 02 / 15
"Ажил үүрэг даалгах төлөвлөгөө"-г 1-2 долоо хоног хэрэглэж, ажил үүрэг бүр (чухал буюу хар бор ажлын аль нь) таны цагийг хэрхэн авч байгааг тодорхойл. Та амархан даалгаж болох зарим ажилд маш их цаг зарцуулдагаа олж мэдэж болно.
-2020 / 02 / 14
Хамтран ажиллаж байгаа хүмүүсдээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Бусдыг хүндлэнэ гэдэг харилцааны маш чухал хэсэг юм. Тэгвэл Хүндэтгэл гэж юу вэ? Хүндэтгэл нь маш олон янзын хэлбэрээр илэрдэг. Эдгээрээс хэдэн жишээ дурьдвал : Хамтран зүтгэгч нөхөддөө хүндэтгэлтэй хандан хувийн үзэл бодол, зан чанарын хувьд танаас өөр хүн гэдгийг нь харгалзан үзэх нь чухал. Энэ ялгаа нь эхэндээ жижиг зүйл мэт санагддаг цаашдаа ямар үр нөлөөтэй байх нь хэрхэн зөв шийдэл гаргахаас хамаарна. Хүмүүсийн үзэл бодлыг ялгаатай байдлыг хүлээн авч хүндэтгэлтэй хандсанаар та сайн үр дүнд хүрч шилдэг ажилтан болоход нэг алхам ойртон очлоо гэсэн үг.
-2020 / 02 / 09
Ажлын байрны эерэг хандлагатай соёл бол аливаа байгууллагыг амжилтанд хүргэх гол бүрэлдэхүүн хэсэг юм. Зөв соёлыг байгууллагадаа нутагшуулах нь олон учир шалтгаантай. Ёс суртахууны төлөв байдлаас эхлүүлээд байгууллагадаа эерэг чиг хандлагатай соёлыг бий болгосноор байгууллага эрүүл, баттай оршин тогтнож чадах бөгөөд ажилтнууд бие биенээ дарамтлах, ялгаварлан гадуурхах гэх мэт сөрөг хандлага бага байх болно.
HR Фото