Мэдээ
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
20.69%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
10.34%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
13.79%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
10.34%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
3.45%
Ур чадварын дутагдал — Skills Gap
20.69%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
20.69%
HR news
- 2011 / 09 / 02
“HUMAN CAPITAL” ХҮМҮҮНЛЭГИЙН АЯНЫ УРИАЛГА
Монголын Хүний Нөөцийн Институт үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ойн баяраа угтаж залуу хойч үеийнхэндээ хүмүүнлэг үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн, хүүхэд багачуудынхаа оюунд бага ч атугай хөрөнгө оруулахаар зорин “Human Capital” хүмүүнлэгийн аяныг зохион байгуулж байгаа бөгөөд байгууллагын удирдлага, хүний нөөцийн менежерүүд, нийт ажилтан ажиллагсад Та бүхнийг энэхүү аянд нэгдэхийг уриалж байна.

Аяны зорилго:

Байгууллагын нүүр царай болсон хүний нөөцийн менежерүүд нь хүнлэг энэрэнгүй, тусч, өгөөмөр, хэнийг ч үл ялгаварлахгүй, шинэ санааг хөхүүлэн дэмжигч, шудрага ёсыг эрхэмлэгч, нийгмийн үнэт зүйлс болох хүн баялагийг чиглүүлэн удирдаж манлайлан ажилладаг эрхэм зан чанарт бид бүхэн мэргэжлийн байгууллагын зүгээс нийгэмд оруулж байгаа таны үнэт хувь нэмэрийг үнэлэн дэмжих, таниулах зорилгоор энэ аяныг зохион байгуулж байна.
Хүний нөөцийн салбарт үр бүтээлтэй ажиллаж буй Таны мэргэжлийн бахархал, хүмүүнлэг сэтгэлийнхээ эрч хүчийг улам бататган энэхүү аянд нэгдэхийг уриалж байна.
Тус “оюуны” бэлэгт багтах зохион байгуулах хорооны санал болгож буй 9 багц зүйлс болон тавигдах шаардлагыг хавсралтанд тусгав.
Энэхүү аянд нэгдэж нийгмийн хариуцлагатай хүн баялагийг дэмжигч хүмүүнлэг байгууллага, идэвхитэй хамт олон болцгооё!



ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛСЭД НЭГДЭЦГЭЭЕ

Жич: Хүмүүнлэгийн илгээмжийн хайрцаг болон ил захидлыг НС аян зохион байгуулах хорооноос авна уу.



Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, IV хороо, XV хороолол, Американ Дэнж хотхон, Тэдмент констракшн барилга, II давхар

Утас, факс: 7015 – 6474, 99014224

И-мэйл: info@mhri.mn

Веб сайт: www.mhri.mn





Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2026 / 08 / 16
Удирдлага, манлайлал, байгууллагын хөгжил, харилцаа, борлуулалт, үйлчилгээ болон залуу манлайлагчдыг хөгжүүлэх байгууллагын захиалгат сургалтын эрэлттэй 25 сэдэвтэй танилцана уу.
Удирдах түвшний хөгжлийг бодит туршлага, олон улсын орчин, мэргэжлийн зөвлөгөө, харьцуулсан суралцахуйгаар бий болгох Олон Улсын EXECUTIVE LEARNING хөтөлбөр БНСУ-ын Инчон – Сөүл хотноо зохион байгуулагдана.
- 2026 / 08 / 14
МХНИ-ийн Ерөнхий захирал Д.Бартанбаатар “Баялаг бүтээгч–ТОП 100–Ур чадвартай ажилтан бэлтгэх” хамтын ажиллагааны хүндэтгэлийн арга хэмжээнд оролцов.
- 2026 / 08 / 14
-2026 / 07 / 27
Мэргэжлийн сууриа системтэйгээр бүрдүүлж, хүний нөөцийн карьерын дараагийн түвшинд гарах хөтөлбөр. Сургалт нь онол, кейс судалгаа, дасгал ажил, загвар баримт бичиг болон туршлага солилцоог хослуулсан арга зүйгээр явагдана.
-2026 / 07 / 15
Жижиг, дунд бизнесийн байгууллагуудад хамгийн түгээмэл шаардлагатай ТОП 100 ажлын байрны тодорхойлолтыг нэгтгэн хүргэж байна.
-2026 / 07 / 15
Байгууллагуудад хүний нөөцийг зөвхөн үйл ажиллагааны түвшинд бус, бизнесийн стратегитай уялдуулан удирдах шаардлага улам нэмэгдэж байна.
HR Фото