Мэдээлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.49%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.96%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.49%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.06%
HR news
- 2011 / 10 / 27
Цалин, тэтгэврийг 53 хувиар нэмэхээр болжээ
Монгол Улсын Ерөнхий сайдын хийсэн мэдээллээс үзвэл цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2012 онд нийтдээ 53 хувиар нэмэх бөгөөд үүний дүнд цалин 2008 оны түвшингээс хоёр дахин нэмэгдэх аж. Ингэснээр төрийн албан хаагчдын дундаж цалин 200.0 мянган төгрөгөөр нэмэгдэж 600.0 мянган төгрөгт хүрэх юм байна. Цалин нэмэхдээ хүн бүрийн цалинг жигд хувиар биш ялгавартай 
нэмэгдүүлэх зарчим баримтлах ажээ. Иймд төрийн албан хаагчдын цалинг эхний ээлжинд ижил мөнгөн дүнгээр буюу /80000 төгрөгөөр/, дараагийн ээлжинд ижил хувиар /23  хувиар/ нэмэгдүүлэхээр тооцжээ. Ингэснээр төрийн албан хаагчдын доод цалин 2008 оны түвшингээс 2.3 дахин, үндсэн мэргэжилтэн багш, эмч нарын цалин 2.0 дахин, дээд цалин 1.8 дахин нэмэгдэнэ.
Цалин нэмэх асуудлыг Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хороогоор хэлэлцүүлж, талууд нэгдсэн зөвшилцөлд хүрчээ. Энэ удаад тэтгэвэр нэмэгдүүлэхийг тэтгэврийн шинэчлэлтэй хамтад нь шийдэж, суурь тэтгэврийн тогтолцоонд шилжүүлнэ. Эхний шатанд бүх хүний тэтгэврийг ижил мөнгөн дүнгээр, дараагийн шатанд тэтгэврийн хэмжээг харгалзан ялгаатай нэмэгдүүлэхээр тусгажээ. Тэтгэврийг дунджаар 53 хувиар нэмэгдүүлж, 2008 оны түвшингээс хоёр дахин өсгөнө. “Хүний хөгжил сан”-гаас 1.500.000 төгрөг олгох талаар: Стратегийн орд газруудаас орох орлогоос иргэн бүрт 1.5 сая төгрөгийн хишиг хүртээх эрх зүйн болон санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаснаа ирэх онд бүрэн хэрэгжүүлнэ.
Д.Эрдэнэтуяа/www.now.mn/


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 11 / 09
СТРАТЕГИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА (SHRM) агуулгын хүрээнд зохион байгуулагдах АХИСАН ТҮВШНИЙ МЭРГЭШҮҮЛЭХ /MHRI Level-A/ сертификат олгох сургалтанд урьж байна.
Хүний нөөцийн менежментийн сертификат олгох үндсэн – (MHRI/Level-B) сургалт нь хүний нөөцийн удирдлагаар мэргэших сонирхолтой хүмүүсийг мэргэжлийн ур чадвар олгох эрчимжүүлсэн хөтөлбөр юм. (MHRI/Level-B is skills-based training designed for HR professionals and managers that perform HR functions.)
- 2024 / 10 / 10
Оюуны бүтээлч үйлдвэрлэлийнхээ хүрээнд Монголын хүний нөөцийн салбарт их сургууль-ААНБ-ын төлөөлөл бүхий зохиогчдын багийн хамтын хөдөлмөр зүтгэлээр бүтээсэн АНХНЫ ГУРВАН ЦУВРАЛ-ын нээлтээ хийлээ.
- 2024 / 09 / 24
-2024 / 09 / 08
БНСУ | СӨҮЛ Хотод (+ SEOUL | ULSAN | BUSAN | Туршлага судлах VIP хөтөлбөртэй) зохион байгуулагдах GLOBAL HR FORUM 2024 - н Монгол Улсаас оролцох төлөөлөлөгчдийн ХААЛТЫН БҮРТГЭЛ явагдаж байна.
-2024 / 08 / 14
Та MHRI | CORPORATE TRAINING | TOP Modules танилцуулга дээрх ТОП сэдвүүдээс сонгосон агуулгынхаа нэрийг бидэнд илгээвэл бид тухайн сэдвийн дэлгэрэнгүй хөтөлбөр, танилцуулгыг илгээх боломжтой болно.
-2024 / 07 / 01
БНСУ | СӨҮЛ Хотод (+ SEOUL | ULSAN | BUSAN | Туршлага судлах VIP хөтөлбөртэй) зохион байгуулагдах GLOBAL HR FORUM 2024 - н Монгол Улсаас оролцох төлөөлөлөгчдийн АЛБАН ЁСНЫ БҮРТГЭЛ явагдаж байна.
HR Фото