Мэдээ
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
20.00%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
10.00%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
10.00%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
10.00%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
10.00%
Ур чадварын дутагдал — Skills Gap
0.00%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
40.00%
HR news
- 2011 / 12 / 30
Сайхан энергиэр дүүрэн үгээр нэгэндээ мэндчилье
Нэгэн он алсран холдож, нөгөө нэг нь үүд дэлдэж байна. Одож буй он олон сайхан бүгдийг бидэнд үлдээлээ. Онохдоо онож, алдахдаа алддаг хүн төрөлхтөн хэдий ч оносон олсон бүгдээ чухам энэ өдрүүддээ ярих нь зүй билээ. “ Байна байна гэвэл байгаа нэмэгддэг, үгүй үгүй гэвэл үгүй нэмэгддэг” гэдэгсэн. Шинэ оноо угтаж байгаа хүн бүр сайн сайхан болгоноо л ярих хэрэгтэй. Үг хамгаас хүчтэй ч гэдэг. Сүүлийн үед үг хамгийн хүчтэй энерги учраас сайныг ч дууддаг, саарыг ч дууддаг тухай онцлог болоод байна.

Тэгэхээр хоёр он солигдож байгаа энэ өдрүүдэд хамгийн сайхан үгийг нэгэндээ  хэлж, хамгийн ихээр баярлаж явдгаа бусаддаа илчлээсэй. Хамгийн хүчтэй үгэн сумыг хамгийн сайхан энергиэр цэнэглээд нэгэндээ илгээгээсэй.
Нэгэндээ баярлаж байгаа сэтгэлээ нээхээс гадна төрүүлж өсгөсөн ижий, аавдаа бас өөртөө баярлалаа гээд хэлж нэг үзээрэй. Хүн гэдэг амьтан өөртөө баярлаж байгаагаа, өөрийгөө хайрлаж байгаагаа чангаар хэлэх нь ховор. Өрөөлийг хайрлаж байгаагаа илэрхийлдэг шигээ өөртөө ч чангаар хэлбэл амжилт бүтээлийг энэ биедээ дуудаж, зөв үйлд бэлдэж чадна. Ирж буй он энэ Монгол орны минь хувьд өндрөөс өндөр, гүнээс гүн агуу амжилтын жил болох болтугай. Сайхан энергиэр цэнэглэсэн үгэн мэндчилгээг баярын мэнд болгон нэгэндээ илгээе.

Э.Энэрэл

Эх сурвалж: Өдрийн сонин
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2026 / 06 / 09
Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” санаачилга, “Монгол хүүхэд, залуусыг ур чадварын хоцрогдлоос чөлөөлье 2026–2028” цогц арга хэмжээний хүрээнд Боловсролын яамтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
The Future You Can Build in Mongolia | Эх орондоо эргэн ирэхийн үнэ цэнэ - илтгэл танилцуулга хийгдлээ.
- 2026 / 06 / 08
Жижиг, дунд бизнесийн байгууллагуудад хамгийн түгээмэл шаардлагатай ТОП 100 ажлын байрны тодорхойлолтыг нэгтгэн хүргэж байна.
- 2026 / 06 / 03
-2026 / 05 / 27
Өнөөдрийн байгууллагуудад хүний нөөцийг зөвхөн үйл ажиллагааны түвшинд бус, бизнесийн стратегитай уялдуулан удирдах шаардлага улам нэмэгдэж байна.
-2026 / 05 / 18
Энэ удаагийн арга хэмжээний онцлог: Бид үйл ажиллагаагаа улам тэлж ЯПОН Улсад сурч, ажиллаж амьдраж байгаа залуустаа зориулж зохион байгуулж байна.
-2026 / 05 / 27
СТРАТЕГИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА агуулгын хүрээнд зохион байгуулагдах АХИСАН ТҮВШНИЙ МЭРГЭШҮҮЛЭХ (MHRI /Level - III) сертификат олгох сургалтын 2026 оны хөтөлбөр агуулга.
HR Фото