Уулзалт зөвлөгөөн
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
Аутсорсинг
- 2013 / 04 / 17
Хүний нөөц кино дэлгэцнээ

Энэ бол ажил дээрх хүйсийн харицаа, хөдөлмөрийн бүтээмжийг илтгэж байна. Харин Жамц гуйан хүү Төмөрийн хайртай бүсгүй Дуламсүрэн эрэгтэй зоотехнигч болон ирж нэгдлий үлгэр жишээ сайн ажилтан болдог. Ахиад олдохгүй чадварлаг ажилтанаа алдчихгүйн тулд  Доржтой хамтарч “Чөдөр” нэртэй нууц ажиллагаа сэдэж эхэлдэг. Энэ бол дахиад л хүний нөөцийн удирдлагын Ажилтнаа хэрхэн тогтвор сууршилтай ажилуулах талаар гараад ирж байгаа юм даа. Ингээд тэдний чөдөр бүтэлгүйтсэн ч бүр том чөдөрөөр тэдний урхинд ороод ирсэнийг мэдээд Жамцгуай баярлан бас бахархан инээж төгсдөг. Энэхүү киноны зохиолыг  Ч.Лодойдамбын “Итгэж болно” жүжгийн зохиолоор хийсэн гээд бодохоор зохиолч маань бас л хүний нөөцийн мэдлэгтэй болж таарах нь ээ. 

Харин дараагийн нэгэн жишээ бол жүжигчин Ч.Алтан-Өлзий гол дүрд нь тоглож үзэгчдийг нэлээдгүй инээлгэж бас хайрыг нь татсан Гажиг Гармаа гол дүртэй Өнөр бүл МУСК. Энэхүү бүтээл нь  Д.Жигжид гуайн найруулгаар 1980 онд Монгол кино нэгдэлд бүтээгдэж тухайн үеийн амьдрал,залуусын хайр сэтгэлийг ёгт хошин хэлбэрээр үзүүлсэн байдаг. Байгуулгынхаа тэргүүний ажилтан, таван жилийн гавшгайч, шинийг бүтээгч Гармаа уруулынхаа баруун дээд талдаа мэнгэтэй хөөрхөн бүсгүйд дурлаж, бүтэлгүйтэн төгсгөлд нь мэдээж сайханаар дуусдаг. Энэ кинонд мөн л хүний нөөцийн шагнал урамшуулал, хамт олон, удирдлагын анхааралыг харуулахаас гадна хариуцлагагүй сурвалжлагч Гүрбазарт хэрхэн арга хэмжээ авч байгаа, мөн түүнээс улбалаад гэр бүл салах дээрээ тулдаг хатуу жишээг ч хүртэл багтаасан байдаг. Ингээд бодохоор тухайн үеийн хайр дурлалыг харуулахдаа хүний нөөцийн удирдлагын асуудалд тулгуурлан киноны зохиол улам амьдралд ойрхон бас сонирхолтой ч болсон юм шиг. Үнэхээр хэдэн ч удаа үзсэн уйдхааргүй сайхан кино шүү.

A.Наранцацрал

Human Capital сэтгүүл




Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2012 / 06 / 29
Аутсорсинг гэж юу вэ? Та бид бүхэн энэ нэрийг сонсох болсоор чамгүй хугацаа өнгөрлөө. Гэвч энэ зүйл ажил хэрэг болсон зүйл нь тун чамлахаар байна. Аль аль талдаа анхаараад ажил хэрэг болгож чадвал улс оронд маань маш их хэрэгтэй зүйл гэдгийг дэлхийн туршлага харуулаад удаж байна. Энэ удаагийн нийтлэлээрээ та бүхэнд Аутсорсинг гэдэг ойлголтыг цэгцтэй хүргэхээр зорьлоо. Аутсорсинг нь манайхны нэрлэдэгээр Гэрээтээр ажил хийх, хийлгүүлэх үйл явц гэж хэлж болно. Үгийн хувьд OUTSIDE + RESOURCE = OUTSOURCE  гэж бүтсэн гэдэг. Утгын хувьд гадны нөөц гэх. Үгийн тодорхойлолт маш олон байдаг.
Outsourcing гэдгийг заримдаа гуравдагч талтай гэрээлэх гэж хэлж болно. Учир нь захиалагчийн ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан гүйцэтгэгч дараах шалтгаануудын улмаас гуравдагч этгээдэд уг ажлын тодорхой хэсгийг, эсвэл бүтнээр нь хийлгэх болдог.
- 2012 / 06 / 29
HR Фото