Мэдээ
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
16.67%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
8.33%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
8.33%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
16.67%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
8.33%
Ур чадварын дутагдал — Skills Gap
8.33%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
33.33%
HR news
- 2015 / 10 / 21
HR Update - 2015 салбарын мэргэжилтнүүдийн IV зөвлөгөөн зохион байгуулагдлаа

Энэ удаагийн HR Update онцлог нь өмнөх жилүүдийн оролцогчидоос даруй 2 дахин их буюу 400 гаруй мэргэжилтэн, судлаач эрдэмтэн, залуу мэргэжилтнүүд оролцлоо. Түлхүүр сэдвийн хувьд өмнөх жилүүдэд "Мэргэжлийн ёс зүй" , "Хүний нөөцийн хэмжүүр", "Хүний нөөцийн хамтын ажиллагаа" сэдвээр зохион байгуулагдаж байсан бол энэ удаад "Хүний нөөц ба бүтээмж" сэдвийн хүрээнд "Стратегийн хүний нөөцийн менежмент" -н асуудлыг анх удаа хөндөж хэлэлцүүлсэн нь маш шинэлэг зүйл байлаа. Мөн илтгэгч нарын хувьд мэргэжлийн зөвлөхүүдээс гадна, стратегийн хүний нөөцийн менежмент /SHRM/-ийг байгууллага дээрээ үр дүнтэй хэрэгжүүлж, бодит үр дүнг мэдэрч байгаа хүний нөөц хариуцсан захирлуудын туршлага, бодол санааг олны хүрээл болгосон нь өндөр ач холбогдолтой байлаа.

Тусгаар арга хэмжээний түлхүүр илтгэгчдээр Imaco Consulting компанийн захирал Р.Лхагвадулам, MNO /Уул Уурхайн Үндэсний Олборлогч ХХК/ Хүний нөөцийн захирал Г.Нямдорж, Хүний нөөцийн хөгжлийн ассиоцацийн захирал С.Наранбаатар, Монголын Зөвлөхүүдийн Институтийн гүйцэтгэх захирал А.Алтантуяа, Монголын Хүний Нөөцийн Институтийн захирал Д.Бартанбаатар нар илтгэл тавьж хэлэлцүүлэв. Салбарын хөгжил хувь нэмэр оруулж мэдлэг мэдээллээсээ харамгүй хуваалцсан илтгэгч болон үйл ажиллагааг маань дэмжиж хүрэлцэн ирсэн хүндэт зочид Монгол Улсын Хөдөлмөрийн Яам, Хөдөлмөрийн Эрүүл Мэнд Судлалын газрын дарга, доктор П.Энхтайван, MLC Training LLC /Mongolian Learning Corporation/ захирал С.Баатарсүрэн нартаа хүний нөөцийн мэргэжилтнүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголын Хүний Нөөцийн Институт

2015.10.16

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2026 / 06 / 19
Байгууллагуудад хүний нөөцийг зөвхөн үйл ажиллагааны түвшинд бус, бизнесийн стратегитай уялдуулан удирдах шаардлага улам нэмэгдэж байна.
Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” санаачилга, “Монгол хүүхэд, залуусыг ур чадварын хоцрогдлоос чөлөөлье 2026–2028” цогц арга хэмжээний хүрээнд Боловсролын яамтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
- 2026 / 06 / 09
The Future You Can Build in Mongolia | Эх орондоо эргэн ирэхийн үнэ цэнэ - илтгэл танилцуулга хийгдлээ.
- 2026 / 06 / 08
-2026 / 06 / 03
Жижиг, дунд бизнесийн байгууллагуудад хамгийн түгээмэл шаардлагатай ТОП 100 ажлын байрны тодорхойлолтыг нэгтгэн хүргэж байна.
-2026 / 05 / 27
Өнөөдрийн байгууллагуудад хүний нөөцийг зөвхөн үйл ажиллагааны түвшинд бус, бизнесийн стратегитай уялдуулан удирдах шаардлага улам нэмэгдэж байна.
-2026 / 05 / 18
Энэ удаагийн арга хэмжээний онцлог: Бид үйл ажиллагаагаа улам тэлж ЯПОН Улсад сурч, ажиллаж амьдраж байгаа залуустаа зориулж зохион байгуулж байна.
HR Фото