MHRI | INSIGHTS
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
0.00%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
0.00%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
100.00%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
0.00%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
0.00%
Ур чадварын дутагдал — Skills Gap
0.00%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
0.00%
People Management | Удирдах ухаан
- 2016 / 03 / 21
Ажил үүрэг даалгах ур чадвар


Шаардлагатай санхүүгийн хөрөнгө оруулалтаас болж ажил үүрэг даалгахаас зайлсхийх нь алсын хараагүй бодлого юм. Тиймээ та өөрөө хийж чадах ямар нэгэн зүйлийг хийсний төлөө хэн нэгэнд мөнгө төлөх ёстой болно. Гэхдээ хэрэв та цагийн 100 доллар авдаг зөвлөх бол дугтуй наахад цагаа зарцуулах нь зөв үү? Шинэ бизнес олохын тулд ажил үүргийг бусдад даалгах замаар цагаа чөлөөл. Ийнхүү та гэрээт ажлаасаа орлого олохын зэрэгцээ шинэ ажлаас мөн орлого олох боломжтой.Цаг хугацаа - "Хэн нэгнийг сургахад хэт их цаг зарна. Үүнийг би өөрөө хурдан хийж чадна."Хэн нэгнийг сургах цаг байхгүй гэдэг нь хяналтаа алдахаас айх зэрэг өөр зүйлийн халхавч байдаг. Хэрэв энэ таны шалтгаан бол бүх ажил үүргээ жагсаан бичиж, тэдгээрийг таны төлөө хийх хүнийг сургахад хэр их удахыг хажууд нь бич. Дараа нь хамгийн амархан зааж сургах нэг хоёр ажлыг сонгож, түүнээсээ эхэл. Энэ нь аажмаар таныг өдөр тутмын ажил үүргийг өгөхөд дасгана.Чанар - "Хэн ч үүнийг над шиг сайн хийж чадахгүй."
Энэ нь хамгийн хуучны шалтгаан юм; энэ үнэн байж магадгүй. Гэхдээ энэ нь ажил үүрэг даалгахаас зайлсхийх шалтгаан биш юм. Таны ажилд авсан хүн ямар нэгэн юмыг тан шиг сайн хийж чадахгүй байж болно. Гэвч тухайн хүнийг сургасны дараа хийж чадах ажлын талаар бод. Хэрэв та тодорхой ажлыг төгс хийж чаддаг гэж бодож байвал, танд хоёр сонголт байна: тэдгээрийг өөртөө хадгалж, өөр ажил үүрэг бусдад даалга, эсвэл төгс бус сайн хийсэн ажлыг хүлээн ав. Олон тохиолдолд маш сайн хийх нь хангалттай байдаг.

Ажил үүрэг даалгах ажлын хүснэгт

Та цагаа хэрхэн ашиглаж байгаагаа тодорхойлоход ажлын хүснэгт хэрэглэ. Үүнийг нэг хоёр долоон хоног хэрэглэж, ажил үүрэг бүр (чухал буюу хар бор ажлын аль нь) таны цагийг хэрхэн авч байгааг тодорхойл. Та амархан даалгаж болох зарим ажилд маш их цаг зардгаа олж мэдэж болно.

Таны ажлын хүснэгтэд гурван багана байх ёстой:

Ажил үүрэг / Үйл ажиллагаа
    
Зарцуулсан цаг
    
Даалгах төлөвлөгөө

Ажил үүргийг даалгахад шаардлагатай алхмуудын талаар санаагаа бичихэд "Даалгах төлөвлөгөө" баганыг ашигла. Боломжтой нэр дэвшигчдийн жагсаалт оруул.

Үүнийг нэг хоёр долоон хоног хэрэглэж, ажил үүрэг бүр (чухал буюу хар бор ажлын аль нь) таны цагийг хэрхэн авч байгааг тодорхойл. Та амархан даалгаж болох зарим ажилд маш их цаг зардгаа олж мэдэж болно.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2026 / 03 / 03
Үе хоорондын ялгаа бидний төсөөлдгөөс хамаагүй бага. Харин тэдгээрийг хооронд нь холбож, тэнцвэржүүлж чаддаг гол цэг нь Gen X үеийнхэн болж байна.
Хятад улс ажлаас халшрах хам шинжтэй хүмүүст зориулсан эмнэлэг нээж, ажилтнуудын сэтгэлзүйн ядаргааг эмчлэхээр зорьж байна
- 2025 / 07 / 20
Орчин үеийн байгууллагуудын хүний нөөцийн бодлогод Гүйцэтгэлийн үнэлгээ (Performance Appraisal) нь ажилтны ажлын чанар, үр дүнг тодорхойлох, алдаа доголдлыг илрүүлэх үндсэн хэрэгсэл болж өгдөг. Гэвч гүйцэтгэлийн үнэлгээ хийсний дараа үр дүнг нь хэрэгцээтэй арга хэмжээ, хөгжлийн үйл явцад ашиглахгүй орхих нь эмч зөв онош тавьчихаад эмчилгээ хийхгүй орхисонтой адил явдал юм.
- 2025 / 05 / 18
-2025 / 02 / 02
Токио болон Сөүл хотын иргэд иргэд шөнөдөө дунджаар 6 цаг хүрэхгүй хугацаанд унтдаг гэнэ. Энэ байдал ихэвчлэн санхүүгийн салбарт ажилладаг хүмүүст тохиолддог ба тэдний олон цаг ажилладагтай холбоотой. Сингапурт санхүүгийн салбарын ажилтнууд гэрээт хугацаанаас хэтэрч ажилладаг.
-2024 / 07 / 22
Та бие сэтгэцийн  эрүүл мэндийн ямар буйг нь мэдмээр байна уу? Тэгвэл дараах сэтгэл зүйн сорилын асуултанд хариулж, өөрийгөө оношлоод үзээрэй.
-2024 / 06 / 04
Таны төрсөн орд сонгон мэргэжил, ажиллаж буй салбартаа амжилт гаргахад нөлөөлдөг байж болох юм. Сонирхолтой ажил хэрэгч зурхайг ажлын заваарай сонирхоод нэг үзээрэй.
HR Фото