HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.45%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
33.23%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.74%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.58%
HRM- Гүйцэтгэлийн үнэлгээ
- 2016 / 03 / 23
KPI - ҮР АШИГ ТООЦОХ ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
Сүүлийн үед үр ашгийг тооцоолох сэдэв (performance measurement) их ач холбогдолтой болж байгаа.
KPI (үр ашиг тооцох үндсэн үзүүлэлтүүд) нь компанид өөрийн ажлаа дүгнэхэд тус дэм болохоос гадна өрсөлдөгчид, бэлтгэн нийлүүлэгчид болон үйлчлүүлэгчдийн үйл ажиллагааны адил төстэй үр дүнг харьцуулах боломж олгодог.
KPI-н философи маш энгийн. "Хэрэв та ямар нэгэн юмыг удирдахыг оролдож байвал эхлээд түүнийгээ хэмжих чадвартай байх ёстой. Хэмжиж чадаагүй үед хэн ч түүнийг анхаардаггүй". Жишээлбэл: компанийн үйл ажиллагаанд бэлтгэл үе маш чухал гэдгийг хэн хүнгүй л мэддэг. Бараа бүтээгдэхүүн борлуулах, үйлчилгээний бэлтгэл үе зэрэг нь маш их хүч чармайлт, нөөц шаарддаг. Ихэнх тохиолдолд “үйлчлүүлэгчийг бэлтгэхэд” зарцуулсан цаг хугацаа, нөөц нь эцсийн үр дүнгээсээ хамаагүй илүү алдагдалтай гарсан байдаг. Гэрээ хэлэлцээр хийгдсэний дараахь өгөөж нь бэлтгэл ажлын зардлыг нөхөж чаддаггүй. Ирээдүйд хэрэгтэй үйлчлүүлэгч байж, үр ашгаа нөхөж магадгүй гэсэн тооцоолол л байдаг. Бэлтгэл үед зарцуулагдсан цаг хугацаа, нөөц нь ямар хэмжээний үр ашиг өгөхийг хэрхэн тооцоолох вэ?
KPI-ийн өдөр тутмын нөхцөл байдлыг стратегийн ирээдүйн төлөвтэй холбож өгдөг. Жишээлбэл, тухайн гэрээ хэлэлцээрээс гарах бага ашгаас ойрын хэдхэн сардаа үзүүлэх эдийн засгийн үр ашгийг олж харах боломж олгодог.
KPI системд ашиглагдах үзүүлэлтүүд нь тухайн үнэлгээнд оролцож буй бүх ажилтнуудад ойлгомжтой байх ёстой. Ихэнхдээ тухайн гэрээ хэлэлцээр, эсвэл төсөлд оролцож байгаа ажилтнууд өөрийнхөө нэгж хэсгүүдийн ажилд л анхаарч, ажиллагааны үр ашгийг өөрийнхөөрөө ойлгож, тухайн гэрээ хэлэлцээр, төсөл  тухайн компанийн эцсийн зорилгод ямар байр суурь эзлэхийг ерөөсөө ойлгоддоггүй байна. Зарим нэг нь баримт бичгийг цаг тухайд нь бэлтгэхэд анхаарч, нөгөө хэсэг нь гэрээ хэлэлцээр байгуулахад төвлөрч, харин үлдсэн нь зардал бууруулах арга замыг боловсруулж байдаг. KPI нь үйл ажиллагааны талаархи ойлголтыг нэгтгэж өгдөг (жишээлбэл, төсөл боловсруулахад), ажилтнууд болон нэгж хэсгүүдийн үйл ажиллагааг нэг зүгт чиглүүлэхэд тус дэм болдог. Бүгд нэг зорилгод чиглэсэн үйл ажиллагаа явуулж эхлэхэд нийт үйл явц дахь зүг чигээ олж, оролцогч бүр бие биенийхээ үйл ажиллагааг ойлгож эхэлдэг. KPI байхгүй бол компанийн ажил зогсонги байдалд ордог, учир нь ажилтнууд ихэнх цаг зав, хүч чармайлтаа албан бус түвшинд нийтээрээ нэгэн ойлголтонд хүрэхэд, мөн хаашаа хөдлөх ёстойгоо ойлгоход зарцуулдаг.
Үр ашгийг тооцох аргачлалын хамгийн эхний бөгөөд хамгийн ач холбогдол бүхий нөхцөл бол компанийн удирдлага KPI үнэлгээг хийх шаардлагатайг ухамсарлах явдал юм. Хоёр дахь нөхцөл бол маш сайн хөгжсөн мэдээллийн системтэй байх ёстой. Энэ үндсэн дээр KPI-г ашиглахад тус дэм үзүүлэх дүн шинжилгээний системийг нэвтрүүлэх боломжтой болно.
Үзүүлэлтүүдийг тодорхойлоод, тооцооллын аргачлал боловсруулаад, мэдээллийн бааз үүсгээд, бүртгэлийн мэдээллийн системийг нэвтрүүлж дууссаны дараа үр ашгийг тооцоолох системийг бизнес үйл явцад суулгаж өгөх ёстой. Ингэхгүй бол энэхүү систем нь ямар ч хэрэгцээгүй тоглоом болж хувирч, компанид суурьшиж чадахгүй үлддэг. Системийг нэвтрүүлэхэд ямар нэгэн загвар байхгүй учир эхлээд туршилтын төсөл боловсруулаад дараа нь түүнийгээ сайжруулдаг.
Бизнесийн үр ашиг болон дотоод зохион байгуулалтандаа анхаарал тавьдаг ихэнх компаниудад KPI аргачлалыг нэвтрүүлэх явдал бол зөвхөн цаг хугацааны асуудал байдаг.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 05 / 19
Ажилтанд дараах тохиолдлуудад цалин хөлс тооцох болон эс тооцно.
Байгууллагын хүний нөөцийн удирдлага гэдэг бол ажилтныг бүрдүүлэх, элсүүлэх, чиглүүлэх, сургах, гүйцэтгэлийг үнэлэх, шагнаж урамшуулах, зохистой цалин хөлс тогтоох, албан тушаал дэвшүүлэх зэргийг хамааруулан ойлгохоос гадна удирдлагын чиг үүргийн дагуу төлөвлөх, зохион байгуулах, идэвхжүүлэх, хянах асуудал багтана.
- 2024 / 04 / 19
Системийг амжилттай болоход нөлөөлөх гол зүйл бол тухайн системийн зорилго, үйл явц, үр дүнг байгууллага даяараа зөв ойлгох явдал юм. Тиймээс харилцаа нь ӨГАС-ийн амжилтанд чухал нөлөөтэй юм.
- 2021 / 02 / 16
-2021 / 02 / 13
Өндөр бүтээмжтэй ажлын систем/ӨГАС/ гэдэг нь байууллага дотор ажилтныг илүү их оролцоотой, хариуцлагатай болгох хэд хэдэн менежментийн практикт өгсөн нэршил юм. Жорж В.Боландер өндөр гүйцэтгэлтэй ажлын системийг “Энэ бол ажилтны мэдлэг, ур чадвар , сэтгэл, уян хатан байдлыг дээд цэгт нь хүргэх хүний нөөцийн практик, ажлын бүтэц, үйл явцын нийлмэл“ гэж хамгийн оновчтой тайлбарласан байдаг.
-2021 / 02 / 03
Гүйцэтгэлийн үнэлгээний удирдлагыг оновчтой нэвтрүүлэхэд нэн тэргүүнд юун анхаарах хэрэгтэй вэ?
-2020 / 02 / 10
Цалингийн програмыг сонгоход анхаарах хэрэгтэй хамгийн чухал 10 хүчин зүйлсийг мэргэжилтнүүд зөвлөж байна.
HR Фото