HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.45%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
33.23%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.74%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.58%
HRM- Гүйцэтгэлийн үнэлгээ
- 2016 / 05 / 26
ХVН УДИРДАХЫН ТУЛД ТА ЯМАР БАЙХ ЁСТОЙ ВЭ?



Танд ч удирдагч болох боломж байна.

 

-Харилцааны соёл эзэмшсэн байх.

Ямар ч албан тушаалын хvнтэй эелдэгээр ярилцаж, ижил тvвшинд харьцах. Энэ нь таны хэр боловсролтой, хvнийг хэрхэн хvндэлж чаддагаа харуулах боломж бөгөөд амжилтын нэг vндэс юм.

 

-Хамт олноо удирдан зохион байгуулж, тэднийг ойлгож, сонсдог байх.

Хамтран ажиллаж байгаа хvмvvсийнхээ хэнтэй юуны тухай, ямар сэдвээр ярихаа мэддэг байх нь тухайн хvнийг өөртөө татаж ажил хэргээ явуулахад дөхөмтэй. Ярьж байгаа хvнийхээ vнэ хvндтэйг ухамсарлан хvндэлж буйгаа цаг ямагт итгvvлж, тvvнд чин сэтгэлээсээ хандан, vгийг нь сонсож, бусдын санаа бодол хvсэл эрмэлзлийг ойлгож ханд.

 

-Бусдад vлгэр, дууриал vзvvлж чаддаг байх.

Та бусдын нvдэнд vргэлж ил байдгаа санагтун. Таны биеэ авч явж байгаа байдал, хувцаслалт, хvнтэй харьцаж байгаа байдал, зарчимч эсэх, ажилдаа хэр нягт нямбай хандаж байгаа, цаг баримталдаг эсэхийг тань хамт ажил эрхэлдэг хvмvvсээс тань гадна хөндлөнгийн хvмvvс ч гэсэн ажиглан харж байдгийг мэдэхэд илvvдэхгvй.

 

-Өөрийн бурууг шударгаар хvлээн зөвшөөрч, залруулж чаддаг байх.

Хэрэв таны буруу бол тэр дор нь алдаагаа хvлээх хэрэгтэй. Энэ арга нь vр дvнтэй бөгөөд зарим тохиолдолд буруутайгаа хvлээн зөвшөөрөх нь өөрийгөө хамгаалахаасаа хамаагvй илvv тааламжтай байдаг. Та алдаагаа ухамсарлан, тvvнийгээ засаж чадсанаар бусад хvмvvс vнэлэх болно.

 

-Эрхэлж байгаа ажилтайгаа холбогдох шаардлагатай зvйлvvдийг мэддэг байх.

Шинэ мэдээ мэдээллийг тогтмол авч, мэдээллээс хоцрохгvй байх, өөрийн хийж байгаа ажиллаж байгаа салбартаа хуулийн онолын болон практик мэдлэгтэй байх.

 

-Гадаад хэлний мэдлэгтэй байх.

Та гадаадын зочин төлөөлөгчидтэй харилцахдаа орчуулагч ажиллуулж болох боловч, энэ нь таны мөнгийг vрсэн хэрэг болно. Иймээс гадаад хэлний мэдлэгтэй байснаар мөнгөө хэмнээд зогсохгvй ажил хэрэг хамтран явуулж байгаа ажил хэргийн тvншдээ ч vнэлэгдэх болно. Танд байгаа мэдлэгийг хэн ч, хэзээ ч vл авч чадна.

 

-Инээмсэглэж бай.

Хуурамч инээмсэглэлд хэн ч хууртахгvй. Албадсан инээмсэглэл зөвхөн гомдол төрvvлнэ. Жинхэнэ инээмсэглэл таны сэтгэлд гэгээ татуулах болно. Хэрэв хvмvvс тантай уулзахдаа сэтгэл ханамжтай байгаасай гэж хvсвэл та тэдэнтэй уулзахдаа баяр хөөрөө илэрхийлж байх ёстой. Инээмсэглэл нь vнэ төлбөргvй атлаа ихийг бvтээдэг. Инээмсэглэл нь авч байгаа хvнийг баяжуулдаг атлаа өгч байгааг нь vгvйрvvлдэггvй. Тэрээр хоромхон зуур болж өнгөрөх боловч, заримдаа насан туршид мартагддаггvй.

 

-Задлан шинжилж, дvгнэлт хийх чадвартай байх.

Аливаа мэдээлэлд бодитой, vнэн зөв vнэлэлт өгч чаддаг байх нь удирдагч хvний нэг гол шинж юм.

 

-Зохион байгуулалт, vvрэг хуваарилалтыг чадварлаг гvйцэтгэдэг байх.

Та өөрийн захиргаанд байгаа албан тушаалтнуудад ажил vvргийн хуваарилалтыг хэрхэн хуваарилна, тэр чинээгээр таны ажил урагштай байдаг. "Ухаангvй ноёнд урагшгvй албат" гэгчээр байх нь таны ажлын амжилтад сөргөөр нөлөөлнө.

 

-Гvйцэтгэлийг хянан шалгаж чаддаг байх.

Хэн юу хийснээр хөдөлмөрийг vнэлдэг өнөө vед хvний хөдөлмөрийг сайтар vнэлж, урамшуулж чаддаг байх нь зайлшгvй чухал.

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 05 / 19
Ажилтанд дараах тохиолдлуудад цалин хөлс тооцох болон эс тооцно.
Байгууллагын хүний нөөцийн удирдлага гэдэг бол ажилтныг бүрдүүлэх, элсүүлэх, чиглүүлэх, сургах, гүйцэтгэлийг үнэлэх, шагнаж урамшуулах, зохистой цалин хөлс тогтоох, албан тушаал дэвшүүлэх зэргийг хамааруулан ойлгохоос гадна удирдлагын чиг үүргийн дагуу төлөвлөх, зохион байгуулах, идэвхжүүлэх, хянах асуудал багтана.
- 2024 / 04 / 19
Системийг амжилттай болоход нөлөөлөх гол зүйл бол тухайн системийн зорилго, үйл явц, үр дүнг байгууллага даяараа зөв ойлгох явдал юм. Тиймээс харилцаа нь ӨГАС-ийн амжилтанд чухал нөлөөтэй юм.
- 2021 / 02 / 16
-2021 / 02 / 13
Өндөр бүтээмжтэй ажлын систем/ӨГАС/ гэдэг нь байууллага дотор ажилтныг илүү их оролцоотой, хариуцлагатай болгох хэд хэдэн менежментийн практикт өгсөн нэршил юм. Жорж В.Боландер өндөр гүйцэтгэлтэй ажлын системийг “Энэ бол ажилтны мэдлэг, ур чадвар , сэтгэл, уян хатан байдлыг дээд цэгт нь хүргэх хүний нөөцийн практик, ажлын бүтэц, үйл явцын нийлмэл“ гэж хамгийн оновчтой тайлбарласан байдаг.
-2021 / 02 / 03
Гүйцэтгэлийн үнэлгээний удирдлагыг оновчтой нэвтрүүлэхэд нэн тэргүүнд юун анхаарах хэрэгтэй вэ?
-2020 / 02 / 10
Цалингийн програмыг сонгоход анхаарах хэрэгтэй хамгийн чухал 10 хүчин зүйлсийг мэргэжилтнүүд зөвлөж байна.
HR Фото