HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
HRM- Шагнал урамшуулал
- 2016 / 12 / 30
МОТИВАЦИД СУРАЛЦАХУЙ
Хүн хэдийгээр хамтын хөдөлмөрт оролцдог хэдий ч хувийн хэрэгцээ, сонирхлоо хэзээ ч орхидоггүй.
Энэ л хэрэгцээ шаардлагыг удирдлагууд ажилтануудаа урамшуулахад хэрэглэдэг. Хүн өөрийн эдийн засгийн байдлаа сайжруулахын төлөө үргэлж хүчин чармайлт гаргадгийг олж мэдсэний үндсэн дээр тэдний эдийн засгийн байдлыг дээшлүүлэх болон хувийн хэрэгцээ сонирхолыг хангахад анхаарч ажиллавал ажлын бүтээмж болоод үр ашиг сайжирна гэдгийг та ойлгох болно. Энэ бол орчин үеийн мотивацийн онолын эх үндэс.

Мотиваци - өөрийн болон байгууллагынхаа нэгдмэл зорилгын төлөө түлхэх, урамшуулах үйл ажиллагаа

Удирдагч нь байгууллагынхаа зорилтыг тодорхойлсны дараа ажлаа хэрхэн зохион байгуулах , хэнээр , юуг ямар хугацаанд хэрхэн хийлгэхээ сайтар бодож боловсруулах шаардлагатай байдаг бөгөөд үүний тулд ажилтнуудыг нэгэн зүгт ,  нэгдмэл үр дүнд чиглүүлэх шаардлагатай. Иймээс удирдагчид болон менежерүүд зорилгодоо хүрэхийн тулд нэгдмэл сонирхолыг бий болгох нь чухал. Хүмүүсийн хөдөлмөрч хандлагыг идэвхжүүлэх олон аргыг хүн төрлөхтөн хэрэглэсээр ирсний хамгийн өргөн хэрэглэгддэг нь материаллаг урамшуулалын арга юм. Хүмүүсийн орлогын түвшин бага амжиргааны түвшин доогуур нөхцөлд мөнгөн шагналын урамшуулах, идэвхжүүлэх нөлөө их байдаг хэдий ч материаллаг бус урамшуулалыг  энд бас бодолцох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүнд сэтгэл санааны хувьд урам хайрлах,  дэм өгөх үйлчлэл бүхий удирдлагын нөлөөллийг хэрэглэх. Материалаг урамшуулал нь нэг талаас хүний гачигдаж байгаа материаллаг эд зүйлсээр дамжуулан хүний сэтгэл санаанд нөлөөлөн сэтгэл зүйн ханамж өгдөгөөрөө онцлог ч материаллаг бус хувийн хэрэгцээ сонирхолыг нь хангаснаар түүнээс ч дутахгүй үр дүнд хүрч болно. Жишээ нь ажилтныг урамшуулагч бас нэгэн томоохон хүчин зүйл бол ажилтнуудын ажлын сэтгэл ханамж буюу дуртай,  сонирхолтой ажлыг нь хийлгэх явдал. Хийж буй болон хийх гэж буй ажлаараа бахархах, үр дүнд нь сэтгэл ханамжтай байх явдлыг нь хөхүүлэн дэмжих. 

Хүнийг хөдөлгөх,  үр дүнтэйгээр ажиллуулах, урамшуулах ухаан буюу мотивацийн хэд хэдэн онол байдгаас хамгийн их дэлгэрсэн онол нь Абрахам Маслоугийн шатлалын онол юм. Тэрээр хүний хэрэгцээг таван үндсэн хэсэгт хуваасан бөгөөд түүнийг нь хангах замаар үр дүнд хүрч болно гэж үзжээ.

Хэрэгцээ нь :
1.     Физилогийн; Хооллох, ундлах, унтаж амрах, өмсөх хувцас, орон байртай байх
2.     Аюулгүй байх, ирээдүйдээ итгэлтэй байх; Физилогийн хэрэгцээ ирээдүйд бүрэн хангагдаж хүрээлэн буй орчны зүгээс ямар нэгэн аюул заналгүй байх хэрэгцээ
3.     Нийгмийн хэрэгцээ; Хүмүүсийн аль нэг бүлэгт хамааралтай байх, нийгмийн харилцаанд орох, нийгэм, хамт олон, бүлгийн зүгээс дэмжлэг авч байх хэрэгцээ.
4.     Хүндлүүлэх хэрэгцээ; Өөрийн авъяас чадвар, ажлын амжилтаа бусдаар хүлээн зөвшөөрүүлэх, тэднээр хүндлүүлэх , өөрийгөө хүндлэх хэрэгцээ
5.     Өөрийгөө илэрхийлэх; Өөрийн авъяас чадвар, дадлага, туршлага, боломжоо амьдралд хэрэгжүүлэх, хувь хүний хувьд өсөн дэвжих хэрэгцээ гэж ангилсан бөгөөд эдгээр нь доод шатны хэрэгцээнээс эхлэн хангагдах ба аль нэг хэрэгцээг хангахгүйгээр дээд шатны хэрэгцээ хангагдахгүй.

Хүний хэрэгцээ хязгааргүй ба нийгмийн хөгжлийг даган хувь хүн хөгжиж энэ хэрээр хэрэгцээ нь ч улам бүр өсч байдаг. Ажилтнуудын хэрэгцээ олон талтай, өргөн хүрээтэй гэдгийг мэдэрч тэдгээрт  мотивацийн нөлөөлөл үзүүлэх замаар ажилтнуудын тодорхой хэрэгцээг хангахад чиглэн үйл ажиллагаа явуулах ёстой. Энэ бол Маслоугийн онолын гол үзэл санаа юм. Мотивацийн ухаан зөвхөн хэрэгцээ, сонирхол шаардлагад найдаад дээд зэргийн  үр дүнтэй ажиллуулах,  амжилтанд хүрэхийн тулд хувь хүний зан араншингийн онцлогийг судлахыг чухалчилдаг. Энэ нь зөвхөн авир араншинг нь тогтоогоод өнгөрөх бус ер нь ажилтануудаа урамшуулахын тулд хэн ямар зан араншинтай, түүнд нь тохируулан яаж өдөөн урамшуулж болох, энэ нь ажлын үр дүн болоод баг хэрхэн нөлөөлөх гэдгийг ултай суурьтай тооцоолно гэсэн үг.

Зарим хүн доод шатны ажилтнуудтайгаа нэг янзаар, дээд хүмүүстэйгээ өөрөөр харилцдаг. Эхнэр хүүхэд, ах дүү, ажлын хамт олон, үл таних хүн гэх мэт янз бүрийн хүмүүстэй нэг л сэдвээр янз янзаар харилцдаг. Тэгвэл бизнесийн аливаа үйл ажиллагаанд харилцаж буй хүнийхээ жинхэнэ мөн чанарыг мэдэх нь туйлын чухал. Тантай харилцаж буй хүн бүрийн дотоод гол санааг нь л олж мэдэрхийг л хичээх хэрэгтэй. Ямар ч бизнес хүмүүсийн хоорондын харилцаан дээр шийдэгддэг учраас хэдий хурдан, үнэн зөвөөр хүнийг олж харна, төдий чинээгээр бизнес тань үр ашигтай, өгөөжтэй байх болно.

Тэгвэл ажилтнуудыг зохион байгуулдаг, тэднийг урамшуулдаг, удирдлагын зүгээс хамгийн ойр ажилладаг менежер гэж хэн бэ? Сайн менежер байхын тулд ямар ямар шинжийг агуулсан байх ёстой вэ? шилдэг манлайлагчид сайн менежер байх шаардлагагүй байдаг ч менежер болгон манлайлалд суралцах ёстой. Иймээс манлайлал бол менежерт байх зөвхөн нэг шинж чанар.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 08 / 27
Шилдэг менежерүүд шагнал урамшуулалыг "инженер", "стратегич" болон "борлуулагч"-ийн гэсэн гурван чухал үүргийг онцгойлон анхаарах ёстой.
Зохиолч Кевин Крузын ажилтнуудыг бага эсвэл огт зардал гаргахгүй шагнах, сайшаан магтах 25 аргыг танилцуулж байна.
- 2022 / 02 / 28
Ажилтнуудын хувьд цалин хөлс нь байгууллагын зорилго, стратегийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн урамшуулагч хүчирхэг хэрэгсэл байдаг. Учир нь цалин хөлсний хэмжээ нь ажилчдын үзэл бодол, хөдөлмөрлөх зан төлөвт асар их нөлөөлдөг.
- 2021 / 07 / 28
-2018 / 08 / 11
Шагнагдаж байсан шагналууд /оны дараалал баримтлан бичих бөгөөд Яамны бусад шагналаар шагнагдсан бол түүний хуулбарыг заавал хавсаргана./
-2018 / 08 / 11
Материалыг үнэн зөв, стандартын дагуу бөглөсөн тохиолдолд Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдэд уламжлах болно. Материалыг нүхтэй хавтасанд хийж, цэвэр нямбай бүрдүүлж хүлээлгэн өгнө /нааж үдэж, цоолж болохгүй/.
-2018 / 08 / 11
МОНГОЛ УЛСЫН ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛАХААР ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХҮНИЙ АНКЕТ, ТОДОРХОЙЛОЛТЫН МАЯГТ
HR Фото