Мэдээлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.40%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.85%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.40%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.36%
HR news
- 2019 / 10 / 27
Германы Rheingans Digital Enabler компани ажлын 5 цагтай өдрийг туршиж байна

Германы Rheingans Digital Enabler гэж компани өдрийн 5 цаг ажилладаг горимыг туршиж байгаа тухай Wall Street Journal мэдээлжээ. Зөвлөх үйлчилгээний “Rheingans Digital Enabler” гэж компани Германы Белфилдэд төвлөрдөг юм байна.

Өдөрт цөөн цагаар ажиллах нь ажилтнуудын бүтээмжид сайнаар нөлөөлж байгаагаас гадна гэр бүлдээ зарцуулах цаг ихтэй болсноор сэтгэл ханамж нь дээшилж байгааг компанийн удирдлага ярьжээ.

Гэхдээ ийм горимд ажиллахын тулд зарим нэг хатуу шаардлага тавигддаг гэнэ. Тухайлбал ажилтнууд ажлын цагаар гар утсаа хураалгах ёстой. Мөн ажлын имэйлийг өдөрт хоёр удаа л шалгах хуваарьтай ажилладаг ажээ.

Бас дотоод уулзалтуудыг 15 минутаас хэтрүүлэхгүй богинохон байлгах ёстой гэнэ.

Монголын Хүний Нөөцийн Институт Mongolian human resources institute-н зураг.

Хүн гар утастай байхдаа хэрэглэхгүй байсан ч гэсэн анхаарал төвлөрөл нь муудаж, ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлдөг тухай 2017 онд АНУ-ын Остин Техасын их сургуулийн хийсэн нэгэн судалгаанд өгүүлсэн байдаг. Бүр гар утсаа унтраасан байсан ч гэсэн муугаар нөлөөлдөг ажээ. Хүний сэтгэл санаа гар утастайгаа байнгын хэлхээ холбоотой болсон байдгийг судлаачид тогтоосон гэнэ.

Сүүлийн жилүүдэд өндөр хөгжилтэй орнуудад ажил-амьдралын тэнцвэрийг зохистой хадгалснаар хүний оюуны бүтээмжийг дээшлүүлэх боломжтой гэсэн үзэл давамгайлах хандлагатай байна.

Олон компани байгууллагууд энэ чиглэлд янз бүрийн алхам хийж эхлээд байгаа. Тухайлбал зарим компани 4 ажлын өдөртэй долоо хоногийг туршиж байна. Мөн орой илүү цагаар ажиллахыг нь хүчээр зогсоох, гэрээсээ ажиллах боломжийг хангах зэрэг аргуудыг туршиж байгаа юм.

 Эх сурвалж: Business Insider

Германы Rheingans Digital Enabler гэж компани өдрийн 5 цаг ажилладаг горимыг туршиж байгаа тухай Wall Street Journal мэдээлжээ. Өдөрт цөөн цагаар ажиллах нь ажилтнуудын бүтээмжид сайнаар нөлөөлж байгаагаас гадна гэр бүлдээ зарцуулах цаг ихтэй болсноор сэтгэл ханамж нь дээшилж байгааг компанийн удирдлага ярьжээ.

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 11 / 09
СТРАТЕГИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА (SHRM) агуулгын хүрээнд зохион байгуулагдах АХИСАН ТҮВШНИЙ МЭРГЭШҮҮЛЭХ /MHRI Level-A/ сертификат олгох сургалтанд урьж байна.
Хүний нөөцийн менежментийн сертификат олгох үндсэн – (MHRI/Level-B) сургалт нь хүний нөөцийн удирдлагаар мэргэших сонирхолтой хүмүүсийг мэргэжлийн ур чадвар олгох эрчимжүүлсэн хөтөлбөр юм. (MHRI/Level-B is skills-based training designed for HR professionals and managers that perform HR functions.)
- 2024 / 10 / 10
Оюуны бүтээлч үйлдвэрлэлийнхээ хүрээнд Монголын хүний нөөцийн салбарт их сургууль-ААНБ-ын төлөөлөл бүхий зохиогчдын багийн хамтын хөдөлмөр зүтгэлээр бүтээсэн АНХНЫ ГУРВАН ЦУВРАЛ-ын нээлтээ хийлээ.
- 2024 / 09 / 24
-2024 / 09 / 08
БНСУ | СӨҮЛ Хотод (+ SEOUL | ULSAN | BUSAN | Туршлага судлах VIP хөтөлбөртэй) зохион байгуулагдах GLOBAL HR FORUM 2024 - н Монгол Улсаас оролцох төлөөлөлөгчдийн ХААЛТЫН БҮРТГЭЛ явагдаж байна.
-2024 / 08 / 14
Та MHRI | CORPORATE TRAINING | TOP Modules танилцуулга дээрх ТОП сэдвүүдээс сонгосон агуулгынхаа нэрийг бидэнд илгээвэл бид тухайн сэдвийн дэлгэрэнгүй хөтөлбөр, танилцуулгыг илгээх боломжтой болно.
-2024 / 07 / 01
БНСУ | СӨҮЛ Хотод (+ SEOUL | ULSAN | BUSAN | Туршлага судлах VIP хөтөлбөртэй) зохион байгуулагдах GLOBAL HR FORUM 2024 - н Монгол Улсаас оролцох төлөөлөлөгчдийн АЛБАН ЁСНЫ БҮРТГЭЛ явагдаж байна.
HR Фото