Мэдээ
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
16.67%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
8.33%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
8.33%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
16.67%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
8.33%
Ур чадварын дутагдал — Skills Gap
8.33%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
33.33%
HR news
- 2020 / 02 / 01
БАГИЙН ҮР ДҮНГИЙН ОНОШЛОГОО / TES: Team Effectiveness Survey

БАГИЙН ҮР ДҮНГИЙН ОНОШЛОГОО / TES: Team Effectiveness Survey

Өнөө цагт байгууллагууд гадаад орчин нөхцлийн өөрчлөлтөд дасаан зохицох, гүйцэтгэл, үр дүнг сайжруулахад ихээхэн хүч хөдөлмөр гаргаж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор маш олон байгууллага баг, нэгжийн тогтолцоонд шилжин ажиллаж байгаа. Баг уян хатан ажиллагаатай байснаар хамтын хүчээр үүрэг даалгавараа бүрэн биелүүлэх, нөхцөл байдал өөрчлөгдсөн ч шуурхай арга хэмжээ авах, ажилтнуудын ур чадварыг дээшлүүлж хамтын хүчин чармайлтыг бий болгох зэрэгт нэн тустай. Баг гэдэг нь аливаа байгууллагыг бүрдүүлж буй хамгийн жижиг атлаа цөм нэгж бөгөөд байгууллагын амжилт, бүтэлгүйтэлд хамгийн их нөлөө үзүүлдэг ч багийн ахлагч эсвэл багий гишүүдийн ур чадвараас хамааран багийн бүтээмж ялгаатай байдаг. Мөн багийн ажилтнууд тус тусдаа ур чадвар сайтай байлаа ч багийн ажлын арга хэлбэр, багийн ажиллагаа зэрэг нь муу байвал багийн бүтээмж бас мууддаг. Багийн үр дүнгийн оношлогоо нь багийн бүтээмжид нөлөөлдөг олон төрлийн хүчин зүйлс хэр сайн ажиллаж буйг тогтоох зорилготой тул 4 ангилалын 10 үзүүлэлт , 32 дэд үзүүлэлтээс бүрдэнэ. Багийн үр дүнгийн оношлогоогоор дамжуулан тухайн багийн нөхцөл байдлыг бодитоор тодорхойлж багийн үр дүн ба бүтээмжийг дээшлүүлэх арга төлөвлөгөөг хайж олоход хялбар.
Оношлогооны танилцуулга
• Объект: Багийн ахлагч, багийн гишүүн
• Оролцох арга: Цахим сануулга
• Асуултын тоо: 89
• Хугацаа: 20 минут
Оношлогооны дараах асуулт
• Оношлогооны зөвлөмж
• Team building, Team workshop
• Group Coaching, ажиглалтын уулзалт
• Action Learning
Оношлогооны онцлог
• Компьютер, гар утсаар шууд оношлуулах боломжтой.
• Асуулгад оролцож буй байдлыг дор дор нь шалгах боломжтой.
• Олон янзын багийн нөхцөл байдалд нэгдсэн дүн шинжилгээ хийх боломжтой.
• Үйлчлүүлэгч байгууллагын хэрэгцээнээс хамаарч тохируулга хийх боломжтой.

Оношлогооны ач холбогдол
1. Баг асуудлаа мэдэж авна
Одоогийн багийн үр дүнгийн түвшин ямар байгааг ойлгож мэдэж авснаар асуудал шийдвэрлэх хэрэгцээг ойлгоно.
2. Багийнн асуудлыг шийдвэрлэнэ
Багийн үр дүнг бууруулдаг хүчин зүйлсийг тогтоож шийдвэрлэх арга төлөвлөгөөг олж хэрэгжүүлнэ.
3. Сайн гүйцэтгэлтэй баг бий болгоно
Багийн үр дүнг сайжруулсанаар өндөр түвшний гүйцэтгэлтэй баг бий болгоно.
Оношлогооны хэрэглээ
• Багийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд тухайн багийн асуудал ба өөрчлөх хэрэгцээг мэдэж авна.
• Багийн асуудал шийдвэрлэх воркшоп хийж багийн нөхцөл байдлыг ойлгож авна.
• Багийн ахлагчийн ур чадварыг сайжруулах сургалт хийж оношлогоонд суурилсан баг ийн удирдлагын төлөвлөгөө боловсруулж болно.
• Сайн гүйцэтгэлтэй баг бий болгоход учирч буй саад бэрхшээлийг илрүүлж шинэчлэх төлөвлөгөө боловсруулж болно.
• Байгууллага нийтээр багийн чадавхийг сайжруулах, байгууллагад өөрчлөлт шинэчлэлийг бий болгоход асуудал болж буй зүйлсийг илрүүлэх боломжтой.

Дэлгэрэнгүй:
www.mhri.mn
70001075 | 80001075 | 90001075

БАГИЙН ҮР ДҮНГИЙН ОНОШЛОГОО TES: Team Effectiveness Survey
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2026 / 06 / 19
Байгууллагуудад хүний нөөцийг зөвхөн үйл ажиллагааны түвшинд бус, бизнесийн стратегитай уялдуулан удирдах шаардлага улам нэмэгдэж байна.
Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” санаачилга, “Монгол хүүхэд, залуусыг ур чадварын хоцрогдлоос чөлөөлье 2026–2028” цогц арга хэмжээний хүрээнд Боловсролын яамтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
- 2026 / 06 / 09
The Future You Can Build in Mongolia | Эх орондоо эргэн ирэхийн үнэ цэнэ - илтгэл танилцуулга хийгдлээ.
- 2026 / 06 / 08
-2026 / 06 / 03
Жижиг, дунд бизнесийн байгууллагуудад хамгийн түгээмэл шаардлагатай ТОП 100 ажлын байрны тодорхойлолтыг нэгтгэн хүргэж байна.
-2026 / 05 / 27
Өнөөдрийн байгууллагуудад хүний нөөцийг зөвхөн үйл ажиллагааны түвшинд бус, бизнесийн стратегитай уялдуулан удирдах шаардлага улам нэмэгдэж байна.
-2026 / 05 / 18
Энэ удаагийн арга хэмжээний онцлог: Бид үйл ажиллагаагаа улам тэлж ЯПОН Улсад сурч, ажиллаж амьдраж байгаа залуустаа зориулж зохион байгуулж байна.
HR Фото