Өөрөө өөртөө тушаал өгөх
Стресст өртөж тааламжгүй сэтгэл хөдлөлд автсан үед та биеэ
барьж, өөртөө тушаал өгөх аргаар өөрийгөө ялж болно. Ингэхдээ "тулгарсан
бэрхшээлийг би заавал ялж дийлэх болно", "би давна, туулна"
гэсэн агуулгатай шийд гаргах ёстой. Гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд
өөрөө өөртөө зохих тушаал өгөөрэй. Хэн нэг хүн чамд заавар өгч, яахыг чинь хэлж
өгөхийг бүү хүлээ. Чи өөрөө л санаачилж, хүнд байдлаас гарах арга замаа ол.
Өөрийгөө зоригжуулах сэтгэл зүйн олон арга бий шүү.
Сэтгэл зовнилоо тайлах арга
Хий хоосон сэтгэл түгших буюу хэт зовинох тохиолдолд
"Санаагаа бүү зовоо, тайван бай. Сэтгэл зовох юу ч алга, бүх юм сайхан
болно, Би тайван байна, Би хүчиндээ итгэж байна, Сэтгэл түгших нь надад тусалж
чадахгүй, харин ч хор хохирол учруулна шүү" гэсэн үг хэллэгийг өөртөө
чимээгүй хэлж өөрийгөө ятга.
Сэтгэлийн ганихарлаа тайлах арга
Сэтгэл гутралын эсрэг чиглэсэн ятгалга хэрэгтэй. Жишээ нь: Чухал шалгалтандаа базаахгүй үнэлгээ
авсандаа сэтгэлээр унаж байгаа бол энэ нь зөв шийдвэр биш юм. Шалгалтанд нэг удаа муу үнэлгээ авсан нь
бүх зүйл дуусаж байна гэсэн үг биш. Амьдрал
минь урд байна, илүү их хичээж, илүү өндөр амжилтанд хүрэх боломж надад байна
гэж өөрийн хүчинд итгэн
улмаар түүнийгээ баталсан аялгаар өөртөө
хэлж байгаарай.
Ятгах арга зүй
Сэтгэлийн зоригийг нөөцөө дайчлах чи өөрөө ч мэдээгүй байхад
чамд ийм боломж их бий, сэтгэл түгшилтээ номхруулах болоод ганихарлаа тайлахын
тулд өөрийгөө ятгах сэтгэл зүйн хэллэгүүдийг хэрэглэж болно. Ятгах үг хэллэгүүд
нь цөөхөн энгийн хэллэгтэй байх нь зөв.
Уураа номхотгох арга
Уурлах, бухимдах. сэтгэл хүчтэй бачимдах үед тайван бай. Уур
бол түр зуурын солиорол. биеэ барьж чадахгүй байгаагийн л илрэл гэсэн үгийг
сэтгэл дотроо бодоход эсвэл амандаа шивнэхэд аяндаа сэтгэл уужирч бухимдал
тайлагдана.
Цэвэр агаарт зугаал
Бухимдсан үедээ цэвэр агаартай газарт 3-8 км зайд түргэн
алхаагаар зугаалахад тархи хүчилтөрөгчөөр хангагдан ухаан улам саруул болж
сэтгэл баясна.
Ухаарал чухал
Уур болон бусад
тааламжгүй сэтгэл хөдлөлүүд мунхагийн улмаас төрж болно. Уур бол юмны учир
начрыг ухаарч чадаагүйн улмаас буюу харилцаж байгаа этгээдтэй харилцан
ойлголцож чадалгүй мунхагласнаас бий
болдог. Ухаан дутахад уур хүрдэг гэж үг бий. Уурлахгүй байх нэг арга бол
уурын гэм уурлахгүй байхын тус хоёрыг харьцуупан бодох явдал. Энэ тухай бодож
байтал уур аяндаа алга болно.
Биеийн тамирын дасгал, биеиин хүчний хөдөлмөр хий
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |