HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.45%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
33.23%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.74%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.58%
HRM - Эрүүл мэнд | Сэтгэл зүй
- 2020 / 03 / 15
Юу идэх, хэрхэн сэтгэх хоёр шууд хамааралтай
Поль Брэгг зөвлөж байна. Идэш ууш, сэтгэлгээний хооронд ямар ч холбоо үгүй мэт санагддаг. Ухаантай хүн бол юу ч идэж ууж байсан сэтгэхээ л сэтгэнэ гэж бодоцгооно. Уг нь тийм гарамгай хүн зөв хооллодог байсан бол бүр илүү сэтгэх байсан нь харамсалтай. Зөв хооллодогсон бол эрдэмтэд судлаачид шинжлэх ухааныг огт өөр түвшинд гаргах байсан юм. 

Эйнштейн ч гэсэн оюун ухааны боломжийг хангалттай бус түвшинд ашигласан гэсэн үг. 

Юу идэхээс хэрхэн сэтгэх нь шууд хамаарна. Тархи ямар тэжээл авна, сэтгэлгээнд тэгж нөлөөлдөг.
Буруу хоол хүнс хэрэглэснээр тархины үйл ажиллагаа суларч, сэтгэлгээ мууддаг юм. Тархины эд эс бүр зүй ёсны тэжээллэгийг авснаар оюун ухаан урьд өмнө байгаагүй өндөрлөгт хүрч ажиллах боломж нээгддэг. Будда, Христ, Мухаммед нар мацаг барьсны дүнд их багш нар болцгоосон.

Зөв явдал суудал

Та гудамж руу харагтун. Бүгд л өөр өөрөөр явцгааж байгаа биз. Зарим нь гэдэлзэн хамрын үзүүр ширтсээр алхана. Хэн нэг нь бөгтийчихээд гутлаа чирнэ. Булиа эр ханхалзан, хоёр тийш ганхана. Оюутан залуу сугандаа өчнөөн юм хавчуулчихаад том том харайлгана. Номын хүн газар ширтэн бодлогоширч явна. Халаасандаа гараа дүрсэн нэгэн бусдыг дэгээдчих дөхөн хөлөө хаялж, шуумгаар газар шүүрдэнэ. Бүсгүйчүүд өндөр өсгийтөөрөө цоо хатгах гэсэн мэт гишгэлж, басхүү учир зүггүй холбилзоно. Энэ бүхэн юуны өмнө нүдэнд тусдаг юм. 

Яагаад гэвэл ердийн явдлаар явахгүй байгаа учраас. Гэтэл олон хүн хэвийн алхаагаар урагшилж буйг бас үзэж болно. Хэвийн ч яваа учраас анхааралд төдийлөн өртдөггүй. Хэрвээ зүйд нийцэхгүй алхаж гишгэж явбаас үе мөчний, амьсгалын замын, дотор эрхтэнүүдийн өвчлөлтэй болдгийг хэн бүхэн анзаардаггүй билээ. Анзаардагсан бол тийм олон язнаар алхаж гишгэж явахгүйсэн. Зөв явдал хүний хувьд маш чухал. 

Анхны алхмаа зөв хий, сайн хий гэх үгсийг шууд утгаар ойлгосон ч болно. Буянтай сайхан шинэ амьдралд орьё гэж байгаа бол эхлээд зөв алх. Алхаа бол зөвхөн хүнд байдаг явдал. Өөр ямар ч амьтан бидэн шиг хоёр мөч дээр цэх тэнцэн явдаггүй. Горилл, шимпанзе босоогоор явахдаа баавгайнаас илүү биш юм. Аль аль нь дөрвөн хөллөхийг эрхэмлэнэ. Хойд хөл дээрээ зогсдог тарвага, зурам, бусад сүүн тэжээлтэн зөвхөн алсыг харахдаа тэгж шовойдог. Хэрэм, хулгана, зусаг юм идэхдээ л урд савраа өргөдөг бөгөөд үнэндээ тэд зогсч байгаа биш, сууж байгаа юм. Шувуудын бие хөлтэйгээ нэг тэнхлэгт байрладаггүй, перпендикуляр бөгөөд тэдний орон зай туулах гол хэлбэр нь нислэг. Хүн л ийм онцгой явдалтай заяагджээ. Бүр эгц цэх алхахаар бүтээгджээ.

Тиймээс бид хүн шиг л явах,учиртай. Сармагчин шиг бөгтийж, баавгай шиг хөлөө зөөж ядаж, шувууд шиг үсчиж цовхчих нь бидэнд нийцэх үү? Үгүй ээ. Өнөөдөр олон хүн хүний явдлаа мартсан байна. Анх хүн эгц цэх зогсож, задгай газрыг бүхэлд нь хянан ширтэж, уужим амьсгалан, итгэлтэй тайван алхалж явдаг байжээ. Амьдралын шаардлаар ийм явдлыг бий болгосон байна. Хүний унаган төрхөө алхам алхмаар сэргээцгээе. Та сууж байхдаа нуруу тэгш, мөр тэнүүн, толгой цэх байх хэрэгтэй. Гараа өвөр дээрээ нугалан, буулгах буюу өвдөг дээр тавина. Төгс суудал гэдэг ийм. Бараг л сэнтийдээ заларсан хаад язгууртнууд шиг суух учиртай. Тэдний байдал ядаргаатай мэт харагдавч, уг чанартаа ядаргаагүй амар нь байж шүү. Креслод шигдэх, диван дээр налж унах, ширээ тэгнэх, намхан зүйл дээр цомцойх, өндөр ,юман дээр шовойх зэрэг нь бүгд гэмтэй хэлбэр. 


Хамгийн хортой суудал бол хөлөө ачих юм. Өвдөгний доогуур хоёр мундаг артери явж өнгөрнө. Хөл ачихад тэднийг ихэд хавчиж боогдуулдаг байна. Артерийн ажил саатахад бүх бие тэжээллэг, хүчилтөрөгч, хомсдоно. Буруу суудаг хүнд анхны шинж тэмдэг, хөл мэдээ алдах мэт ирвэгнэн илэрдэг юм. Жирвэгнэл илэрвээс цусны эргэлт болохоо байж гэдгийг ухаарч, яаралтай зөв суудлыг хэвшүүл. Хөл ачиж суухдаа цус харвасан, зүрх хаагдсан тохиолдол олон гардаг ажээ. Хүн цэх, цээж ялигүй түрсэн, урагш эрмэлзэн тэмүүлсэн мэт атлаа тайван, гүн амьсгал авч гарган, пүрштэй юм шиг уян хатан гишгиж, явах учиртай. Хамаг улаараа дэвслэхээс зайлсхий. 

Явдал доргион багатай байх тусмаа сайн. Газарт эхлээд өлмий хүрч байвал уян хатан байдал нэмэгддэг. Зөв эрүүл явдал цусны эргэлт, бодисын солилцоо, хүчилтөрөгч авалтыг эрчимжүүлдэг тул эрүүл мэндийг сайжруулан бүтээсээр байдаг юм шүү. Мөн гишгэхдээ хөлөө ямагт босоо голчийн дагуу тавьж байгаарай. Жам ёс нь ийм. Явдал суудлын гол нь аль болох цэх байхад л оршдог юм шүү. Эрүүл чийрэг хүмүүс тийм л байх учиртай.

 

Юу идэх, хэрхэн сэтгэх хоёр шууд хамааралтай
Хүний нөөцийн менежментийн үндсэн сургалт | 9000-1075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 07 / 22
Та бие сэтгэцийн  эрүүл мэндийн ямар буйг нь мэдмээр байна уу? Тэгвэл дараах сэтгэл зүйн сорилын асуултанд хариулж, өөрийгөө оношлоод үзээрэй.
Таны төрсөн орд сонгон мэргэжил, ажиллаж буй салбартаа амжилт гаргахад нөлөөлдөг байж болох юм. Сонирхолтой ажил хэрэгч зурхайг ажлын заваарай сонирхоод нэг үзээрэй.
- 2024 / 06 / 04
Америкийн нэртэй эрдэмтэн, тархи судлаач Ричард Дэвидсон нэгэн сонирхолтой судалгаа хийсэн нь тус улсын Шинжлэх ухааны Академийн сэтгүүлд хэвлэгдэн гарчээ.
- 2024 / 05 / 24
-2024 / 04 / 01
Бид урин хаврыг тэсэн ядан хүлээдэг. Ядаж олон давхар хувцсаа нимгэлэхсэн гэж хүснэ. Бүх амьд амьтан сэргэдэг цаг үе. Гэхдээ хаврын улиралд ядаргаанаас сэргийлж, амин дутагдлыг хэрхэн нөхөж авах вэ?
-2024 / 02 / 29
Ажлын байрны стрессийн түвшинг бууруулмаар байна уу? Тэгвэл байгалийн гэрэлд илүү ач холбогдол өгөөрэй.
-2023 / 08 / 07
Онцгой байдлын төлөвлөгөө нь гал, бослого, иргэний үймээн, байгалийн болон хүний учруулсан гамшигаас үүдэн гарах амь нас, өмч хөрөнгө, ажлын аюулгүй байдалд учрах аюулыг аль болох бага байлгах үүрэгтэй.
HR Фото