Newsroom
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
28.57%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
0.00%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
14.29%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
14.29%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
0.00%
Ур чадварын дутагдал — Skills Gap
0.00%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
42.86%
HR news
- 2021 / 05 / 09
ХҮНИЙ НӨӨЦИЙН АХИСАН ТҮВШНИЙ СЕРТИФИКАТЫН СУРГАЛТ
HR is not about HR - It's about the Business
Танд байгууллагынхаа хүний нөөцийг удирдахад илүү бодлогын, илүү стратегийн түвшний оновчтой шийдвэр, илүү шинэлэг шийдэл гаргах шаардлага үүсэж байна уу? Бид Танд дараахь шинэчлэгдсэн шинэ, практик сургалтын агуулгыг санал болгож байна.

СТРАТЕГИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА (SHRM) агуулгын хүрээнд зохион байгуулагдах АХИСАН ТҮВШНИЙ МЭРГЭШҮҮЛЭХ /CHRM/ сертификат олгох сургалтанд урьж байна.

Байгууллагын дээд шатны удирдлагууд, хүний нөөцийн менежерүүд, хүний нөөцийн алба, газрын захирлуудад зориулан боловсруулсан цогц хөтөлбөрөөр хичээллэнэ.

Сургалтын түвшин: Level A / Ахисан шат
Хамрагдах хүрээ: Байгууллагын удирдах ажилтнууд, хүний нөөцийн албаны дарга, хүний нөөцийн менежер

Хичээллэх цаг: 10:00 - 12:30
Сургалтын агуулга:

1. Стратегийн тэмүүлэл / Эрхэм зорилго, алсын хараа
2. Стратегийн хүний нөөцийн менежмент
3. Хүний нөөцийн бодлогын бичиг боловсруулах арга зүй
4. Шийдвэр гаргалтын арга зүй
5. Хүний нөөцийн хэмжүүр ба судалгаа, анализ
6. Хүний нөөцийн удирдлагын аудит
7. Байгууллагын соёл / соёлын судалгааны арга зүй
8. Зэрэг дэвийн тогтолцоо / Карьер хөгжил
9. Цалин хөлсний систем, судалгааг үр дүнтэй хийх нь
10. Хамт олныг удирдан чиглүүлэх коучинг арга зүй
11. Менторинг арга зүй
12. Талент менежмент / Тархины ангуучлал
13. Гүйцэтгэлийн үнэлгээний хийх арга зүй / KPI
14. Ур чадварын үнэлгээ / NCS
15. Төлөвлөлт ба тайлагнал / Арга зүй
16. Хувь хүний зан төлөв / Эерэг ба сөрөг зан төлөв
17. XYZ - Үеийнхэнийг хэрхэн удирдах вэ?
18. Дижитал хүний нөөц

Сургалтанд: Гарын авлага, загвар дүрэм журам, хүний нөөцийн маягтын эмхэтгэл дагалдана. Бүртгэл явагдаж байна.
Хавсралт файлаас элсэх хүсэлтийг татаж авч info@mhri.mn хаяг руу илгээж бүртгэлээ баталгаажуулна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг:
7000-1075 8000-1075 9000-1075 дугаараас лавлана уу.

MHRI Level - A / Хөтөлбөр - Ахисан шат
ХҮНИЙ НӨӨЦИЙН АХИСАН ТҮВШНИЙ СЕРТИФИКАТЫН СУРГАЛТ
ХҮНИЙ НӨӨЦИЙН АХИСАН ТҮВШНИЙ СЕРТИФИКАТЫН СУРГАЛТ
Хавсралт файлын жагсаалт
1. ЭЛСЭХ ХҮСЭЛТ INFO@MHRI.MN ХАЯГ РУУ ИЛГЭЭНЭ ҮҮ
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2026 / 06 / 09
Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” санаачилга, “Монгол хүүхэд, залуусыг ур чадварын хоцрогдлоос чөлөөлье 2026–2028” цогц арга хэмжээний хүрээнд Боловсролын яамтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
The Future You Can Build in Mongolia | Эх орондоо эргэн ирэхийн үнэ цэнэ - илтгэл танилцуулга хийгдлээ.
- 2026 / 06 / 08
Жижиг, дунд бизнесийн байгууллагуудад хамгийн түгээмэл шаардлагатай ТОП 100 ажлын байрны тодорхойлолтыг нэгтгэн хүргэж байна.
- 2026 / 06 / 03
-2026 / 05 / 27
Өнөөдрийн байгууллагуудад хүний нөөцийг зөвхөн үйл ажиллагааны түвшинд бус, бизнесийн стратегитай уялдуулан удирдах шаардлага улам нэмэгдэж байна.
-2026 / 05 / 18
Энэ удаагийн арга хэмжээний онцлог: Бид үйл ажиллагаагаа улам тэлж ЯПОН Улсад сурч, ажиллаж амьдраж байгаа залуустаа зориулж зохион байгуулж байна.
-2026 / 05 / 27
СТРАТЕГИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА агуулгын хүрээнд зохион байгуулагдах АХИСАН ТҮВШНИЙ МЭРГЭШҮҮЛЭХ (MHRI /Level - III) сертификат олгох сургалтын 2026 оны хөтөлбөр агуулга.
HR Фото