HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.40%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.85%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.40%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.36%
HRM- Шагнал урамшуулал
- 2021 / 07 / 28
БАЙГУУЛЛАГА ДАХЬ НӨХӨН ОЛГОВОРЫН СИСТЕМ
Ажилтнуудын хувьд цалин хөлс нь байгууллагын зорилго, стратегийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн урамшуулагч хүчирхэг хэрэгсэл байдаг. Учир нь цалин хөлсний хэмжээ нь ажилчдын үзэл бодол, хөдөлмөрлөх зан төлөвт асар их нөлөөлдөг. Цалин, орлогын хэмжээнээс ажилчдын амьдралын түвшинд ихэнхдээ шалтгаалж байдаг.



Цалин хөлс урамшууллын систем нь ажилчдыг урамшуулах, сайн ажиллах хүчийг байгууллагад татах, тогтоон барих үйл хэрэгт тун чухал үүрэг гүйцэтгэнэ. Цалин хөлс урамшлууллын системийг хэр зөв бүрдүүлснээс байгууллагын хөдөлмөрийн бүтээмж, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, хөдөлмөрийн сахилга бат, удирдлага ба ажилчдын хоорондхи харилцаа, ажилд оролт, ажлаас гаралтын түвшин гэх мэт үзүүлэлтүүд шууд хамаарч байдаг гэж үздэг.

 Цалин хөлс, урамшлууллын системийн зорилго:

1.    Байгууллагад ажилчдыг татах. Байгууллага өөрийн стратегийн зорилгоо хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай мэргэжилтнүүдийг өөрт татах зорилгоор хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөж байдаг. Энэ үйл ажиллагаанд өрсөлдөх чадвартай цалин хөлсний систем шийдвэрлэх үүрэгтэй.

2.    Байгууллага дахь ажилчдаа хадгалж үлдэх. Байгууллагын нөхөн төлбөрийн хэмжээ хөдөлмөрийн зах зээлийн хэмжээнд нийцэхгүй байвал ажиллагчид байгууллагаас гарахад хүрнэ. Ажиллагчидаа алдахгүй тулд байгууллага тодорхой хэмжээний хөрөнгийг хүний нөөцийн хөгжил сургалтанд зарцуулдаг ч  гэсэн өрсөлдөх чадвартай нөхөн олговорын системийг бүрдүүлэх зайлшгүй шаардлагтай.

3.    Хөдөлмөрлөх зан төлөвийг идэвхижүүлэх. Байгууллагад зайлшгүй хэрэгтай байгаа хөдөлмөрийн зан төлөвт ажиллагчдын чиглүүлэхэд цалин, шагнал урамшуулал чиглэгдэх ёстой. Бүтээлч байдал, туршлага, байгууллагын соёл философид үнэнч байдал зэрэг ажилчдын чанаруудыг нэхэн төлбөрийн систем урамшуулж байхад чиглэгдэнэ.

4.    Ажиллах хүчний зардалд хяналт тавих. Сайн бодож боловсруулсан нөхөн олговорын систем нь шаардлагатай ажиллах хүчийг татах, тогтоон барихын зэрэгцээ ажиллах хүчний зардалд хяналт тавих, түүнийг үр ашигтай удирдах боломжийг олгоно. Учир нь ажиллах хүчний зардал нь орчин үеийн байгууллагуудын үйл ажиллгааны нийт зардлын ихэнх хувийг эзэлдэг үндсэн зардлын төрлүүдийн нэг бөгөөд энэ зардлыг зөв удирдах нь байгууллагын амжилтанд шууд эерэгээр нөлөөлнө. Өөрөөр хэлбэл нэг талаас өрсөлдөх чадваргүй цалингийн систем нь байгууллага зорилгоо хэрэгжүүлэх боломжийг хязгаарлах ба нөгөө талаас үнэслэлгүй өндөр цалингийн систем нь байгууллага үйл ажиллагааны үр дүнг бууруулна.

5.    Захиргааны үйл ажиллагааг үр дүнтэй, ойлгомжтой болгох. Нөхөн төлбөрийн систем нь байгууллагын ажилтан бүрд “юу хийгээд юу авах”-ыг ойлгомжтой болгодог бөгөөд ингэснээр захиргааны аливаа шийдвэх гаргах үйл ажиллагааг хөнгөвчилдөг.

6.    Хууль, эрх зүйн шаардлагуудад нийцсэн байх. Бүх орнуудад цалин хөлсний систем нь ямар нэг хэмжээгээр төрийн хууль, эрх зүйн актуудаар зохицуулагдсан байдаг. үүнийг зөрчвөл байгууллагын эсрэг шүүхийн болон захиргааны шийтгэл үүсэх бөгөөд энэ нь байгууллагад нэлээд хэмжээний материалын болон сэтгэл  зүйн хохирол учруулна.

Цалин хөлсний системийн  зорилгуудыг тодорхой ойлгосноор байгууллагын эрэлт хэрэгцээнд нийцсэн үр дүнтэй систем бүрдүүлэх, түүнийг үнэлэх, шаардлагатай засвар өөрчлөлтийг зохих үед нь оруулах боломжийг менежерүүдэд олгодог.


 

БАЙГУУЛЛАГА ДАХЬ НӨХӨН ОЛГОВОРЫН СИСТЕМ
Хүний нөөцийн удирдлагын ахисан шатны сургалт - 70001075 | 80001075 | 90001075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 08 / 27
Шилдэг менежерүүд шагнал урамшуулалыг "инженер", "стратегич" болон "борлуулагч"-ийн гэсэн гурван чухал үүргийг онцгойлон анхаарах ёстой.
Зохиолч Кевин Крузын ажилтнуудыг бага эсвэл огт зардал гаргахгүй шагнах, сайшаан магтах 25 аргыг танилцуулж байна.
- 2022 / 02 / 28
Шагнагдаж байсан шагналууд /оны дараалал баримтлан бичих бөгөөд Яамны бусад шагналаар шагнагдсан бол түүний хуулбарыг заавал хавсаргана./
- 2018 / 08 / 11
-2018 / 08 / 11
Материалыг үнэн зөв, стандартын дагуу бөглөсөн тохиолдолд Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдэд уламжлах болно. Материалыг нүхтэй хавтасанд хийж, цэвэр нямбай бүрдүүлж хүлээлгэн өгнө /нааж үдэж, цоолж болохгүй/.
-2018 / 08 / 11
МОНГОЛ УЛСЫН ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛАХААР ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХҮНИЙ АНКЕТ, ТОДОРХОЙЛОЛТЫН МАЯГТ
-2018 / 08 / 09
Ажилд орох гэж байгаа зах зээлийнхээ үнэ цэнийг боломжтой мэдээллүүдийн тусламжтайгаар тодорхойлж ав. Ойролцоогоор хэдэн төгрөгний цалинг ямар түвшний хүнд өгдөг талаарх мэдээлэл нь их тустай байх болно. Хөдөлмөрийн биржийн вебсайт статистикаас олж харах боломжтой.
HR Фото