HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.40%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.85%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.40%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.36%
HRM- Дасан зохицол
- 2021 / 07 / 30
ШИНЭ АЖИЛТНЫГ ЧИГЛҮҮЛЭХ нь

Хувийн мэдээлэлд орох өөрчлөлт

Манай байгууллагад таны тухай мэдээлэл хэрэгтэй бөгөөд шаардлагатай үед бид танд болон таны гэр бүлийн гишүүдэд уг мэдээллийг өгч туслах юм. Өөрийн ургийн овог, эцгийн /эхийн нэр/ тань нэр, гэрийн хаяг, утасны дугаар/гар, гэр/ болон бусад мэдээллүүд өөрчлөгдсөн тохиолдол бүрд Хүний нөөцйн Менежерт мэдэгдэх ёстой ба хэрэв өөрчлөгдсөн мэдээллийг нуун дарагдуулсан тохиолдолд захиргааны арга хэмжээ авах болно. 

Ажилтны бүх мэдээлэл Хүний нөөцийн газарт байх ба тэрхүү мэдээлэл багтсан хавтсыг Ажилтны ХУВИЙН ХЭРЭГ гэж нэрлэнэ.Уг хавтсанд ажилтны бүх төрлийн мэдээлэл байна.Тухайлбал Иргэний Үнэмлэхний хуулбар, Боловсролын Дипломын хуулбар, Нийгмийн даатгалын давтэрийн хуулбар, Эрүүл мэндийн дэвтрйн хуулбар, Ажилд орсон огноо, Сургалтанд суусан сертификат, авч байсан шагнал, шийтгэл гэх мэт .

Бүх ажлын үзүүлэлтийг үнэлсэн бичиг баримт болон ажилтны өөрийн бичгээр гаргасан санал хүсэлт өргөдлийг ажилтны хувийн хэрэгт хадгална.

Ажилтнуудын ангилал

Бүх ажилтнууд доорхи ангилалуудын аль нэгэнд багтана. Ямар хөнгөлөлт эдлэх нь ямар ангилалд хамаарагдаж байгаагаас хамаарна.

·     Шинэ ажилтнууд гэдэг нь ажилд орсоны эхний 1-3 сарыг дадлагажих хугацаагаар ажиллаж байгаа ажилтнууд бөгөөд энэ хугацаанд уг ажилтан тухайн албан тушаалд тэнцэж байгаа эсэхийг тодорхойлно. “Ажилтан” туршилтын хугацаанд хийсэн ажлын тайланг тодорхой бичиж удирдах албан тушаалтанд өгнө. 

       Тухайн “Ажилтан”-ы ажлын үр дүн, мэдлэг чадвар, идэвхи санаачилга, ажилд хандах хандлага, харилцааны соёл, байгууллагын дотоод дүрэм, журам, бизнесийн ёс зүйн дүрдүүдийг хэрхэн биелүүлж байгаа зэргийг харгалзан тухайн салбар, нэгжийн удирдлагууд дүгнэж, саналаа боловсруулан, хийсэн ажлын тайлангийн хамт хүний нөөцийн газарт ирүүлсэний дагуу Хүний нөөцийн газрын захирал “Ажилтан”-ыг үндсэн ажилтнаар томилон ажиллуулах асуудлыг ерөнхий захиралд танилцуулан шийдвэрлүүлнэ.

·     Үндсэн буюу байнгын ажилтан нь Компанитай үндсэн ажилтны гэрээ байгуулсан ажилтныг хэлэх ба долоо хоногийн ердийн ажлын өдрүүд буюу Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гаригийн ажлын цагийн үргэлжлэх хугацаа 8 цаг байх бөгөөд ажил өглөөний 8.30 цагт эхэлж, оройны 17.30 цагт дуусна. Ердийн ажлын өдрийн дундах ажилтны амарч, хооллох завсарлагын үргэлжлэх хугацаа 13.00-14.00 цагийн хооронд 1 цаг байна.      


    Дотоод дүрэм - Дөрөв Ажил амралтын цаг

·      Түр буюу гэрээт/гэрээгээр/ ажилтан гэдэг нь тусгай ажил хийхээр тодорхой хугацаанд хөлсөлж авсан хүн байх ба энэ нь ихэнх тохиолдолд жилээс доош хугацаатай байна. Жишээлбэл: үүнд дадлагын оюутан, ямар нэгэн ажилтан өвчтэй байгаа үед орлож байгаа түр ажилтан мөн байнгын ажилтны гүйцэтгэдэг үүргийг түр хийлгэхээр хөлсөлж авсан хүмүүс байж болох ба эдгээр нь байнгын буюу үндсэн ажилтнуудын эдэлдэг эрхийг эдлэхгүй, хөнгөлөлт урамшуулалд хамрагдахгүй бөгөөд Монгол Улсын хөдөлмөрийн хууль, Компанийн дотоод дүрэм журмын дагуу ажиллана.

·      Ажилтны албан тушаал өөрчлөгдсөн ч ажилд анх элссэн хугацаа хүчинтэй хэвээр байна.

Албан тушаалын тодорхойлолт

Албан тушаалын тодорхойлолт гаргах зорилго нь тухайн албан тушаал байгууллагын нийт ажлын хүрээнд хаана нь ямар ажил гүйцэтгэхийг тодорхойлох явдал юм. Бүх ажилтны Албан тушаалын тодорхойлолт нь бэлэн болсон байх ба эдгээр нь захирлын хавтаст хэргүүд болон ажилтны хувийн хэрэгт хамт хадгалагдана. Уг тодорхойлолт нь уг албан тушаалын гол үүргүүд, ажлын гол чиглүүлэг, хариуцлага болон чадвар, сургалтанд хамрагдах шаарлагууд мөн ямар тоног төхөөрөмж ашиглах зэргийг хамруулсан байх ба мөн ажиллах нөхцөл ямар байхыг зааж өгсөн байна. Албан тушаалын тодорхойлолт нь цалин бодоход чухал үүрэгтэй. Албан тушаалын тодорхойлолт бүрт орсон мэдээллүүд нь удирдах ажилтан захиралтай хамтарч ярилцсаны үндсэн дээр хийгдсэн байх ба жил бүр ажилтнууд нь удирдах ажилтны хамтаар уг албан тушаалын тодорхойлолтыг эргэж судлан, бүрэн гүйцэд хийгдсэн эсэхэд хяналт тавих нь зүйтэй. Албан тушаалын тодорхойлолтыг ажилтны шууд удирдлага боловсруулж, ХНГ, болон шууд удирдлага хяналт тавьж ажиллана.

Удирдах ажилтнууд ажилтнуудын ажилд байнга хяналт тавьж зөвөлгөө өгч байх ёстой ба зөвөлгөө өгөх нь 2 талтай үйл ажиллагаа юм. Зөвөлгөө өгөх ажлыг удирдах ажилтны хүсэлтээр эсвэл ажилтны хүсэлтээр хийж болох юм. Шаардлагатай бол  ерөнхий захирал болон дэд захирал зөвөлгөө өгөх ажилд оролцож болох юм.

Албан тушаал ахих

xxxx-д таны албан тушаал ахих нь таны чадвар, бүтээлч үйл ажиллагаанаас шалтгаалах  болон таны ажилдаа зориулж буй сэтгэл зэргээс хамаарах бөгөөд албан тушаал ахих бол зэрэг дэвийн журмын хүрээнд шийдвэрлэгдэнэ. /Зэрэг дэвийн журам/

 Та албан тушаал ахиснаар таны үүрэг хариуцлага улам нэмэгдэх ба энэ нь компанийн хувьд болон таны хувьд ашигтай байх болно. Ерөнхийдээ албан тушаалын нэр өөрчлөгдвөл гүйцэтгэх ажлын цар хэмжээ өөрчлөгдөх ба цалингийн сүлжээний дагуу цалин урамшуулал нэмэгдэнэ.

Сургалт

Монгол улсад байгаа XXX нь ажилчин, ажилтнуудаа сургалтанд хамруулах боломжоор хангана. Учир нь байгууллага болон хувь хүнд сургалт ашигтай байх болно. Тус байгууллага нь ажил үүргийн холбоотой сургалтанд хамрагдахыг дэмжин ба ингэснээр ажлын бүтээмж сайжирч, ажилтнуудын дээд зэргийн үйлчилгээ үзүүлэх зохион байгуулах чадвар сайжрах юм.

Зарим тохиодолд тус байгууллага нь сургалтын бүтэн төлбөрийг төлнө. Хэрэв удирдах ажилтан уг сургалтанд суухийг зөвлөн захирал зөвшөөрсөн тохиолдолд тухайн ажилтныг мэргэжлээ болон боловсролоо дээшлүүлэх сургалтанд суухад нь тал төлбөрийг нь төлж болно.

Жишээлбэл: Одоо ажиллаж байгаа албан тушаалд гарч байгаа шаардлагын дагуу мэргэжлийн үнэмлэх шинэчлэх, бүртгүүлэх лиценз авах зэрэг орж болох юм.

XXX-ийн ажилтны хувьд тухайн ажилтны ажлын үзүүлэлтийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой бага хурал, семинар, сургалтанд бүртгүүлэх боломжоор хангана.

Хэрэв захирал зөвшөөрсөн бол бусад боловсролоо дээшлүүлэх курс, сургалтанд хамрагдах;

Ажилтны ажил үүрэгтэй холбоотойгоор мэргэжлийн үйлдвэрчиний эвлэл, холбогдох холбоо болон байгууллагын гишүүнчлэлийн татварыг төлөх;

Ерөнхийдөө сургалтанд ажлын цаг дууссаны дараа буюу амралтын өдрүүдэд хамрагдах ёстой. Зарим нэг онцгой тохиолдолд сургалт нь ажлын дундуур хийгдэж болох энэ асуудлыг тухайн үедээ шийднэ.

Сургалтанд хамрагдах хүсэлтээ ажилтан нь сургалт болохоос өмнө бичгээр мэдэгдэх ба тусгай маягт бөглөнө. Уг маягт болон бусад дагалдах бичиг баримт нь удирдах ажилтнаар батлагдан захиралд очих ёстой ба уг ажилтан сургалтанд хамрагдах үгүйг захирал шийднэ. Сургалтанд хамрагдах хүсэлтээ гаргасан маягтыг удирдах ажилтанд сургалт эхлэхээс өмнө бөглөж өгсөн байх шаардлагатай.

Сургалтанд хамрагдах үеийн ажилтны цалин сургалтанд хэрхэн хамрагдсан байдал болон сургалтнаас олж авсан мэдлэгээ тус байгууллагын тусын тулд хэрхэн ашиглаж байгаагаас хамаарна. Ихэнхи тохиолдолд ямар нэг сургалтанд хамрагдсан ажилтан нь сургалтын дараа нэг жилийн турш манай байгууллагад ажиллах ёстой ба эсвэл сургалтын төлбөрийг уг байгууллагаас гарах тохиолдолд буцааж төлөх ёстой байдаг. Сургалтанд хамрагдах боломжийн тухай илүү мэдээллийг удирдах ажилтнаас авч болох юм.


ШИНЭ АЖИЛТНЫГ ЧИГЛҮҮЛЭХ нь
Хүний нөөцийн менжментийн үндсэн сургалт - 70001075 | 80001075 | 90001075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2021 / 07 / 21
Харвардын Их Сургуулийн туслах профессор Франчеко Жино “Бид хувь хүний онцлог, зан төлвийг таньж, ажлын байрандаа өөрийн чадамжаас илүү зүйл бий болгох боломжоор хангах юм бол тэд ажилдаа илүү сэтгэл хангалуун байж илүү их их гүйцэтгэл сайтай ажиллах болно” гэжээ.
Хүн хэдий чинээ нүдэнд дулаахан байна, төдий чинээ богино хугацаанд шинэ хамт олонтойгоо сайхан харьцааг тогтоож чаддаг. Энэ үед анхны сэтгэгдэл хамгийн тогтвортойгоор үлддэгийг анхаараарай.
- 2021 / 07 / 19
"Ажил үүрэг даалгах төлөвлөгөө"-г 1-2 долоо хоног хэрэглэж, ажил үүрэг бүр (чухал буюу хар бор ажлын аль нь) таны цагийг хэрхэн авч байгааг тодорхойл. Та амархан даалгаж болох зарим ажилд маш их цаг зарцуулдагаа олж мэдэж болно.
- 2020 / 02 / 15
-2020 / 02 / 14
Хамтран ажиллаж байгаа хүмүүсдээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Бусдыг хүндлэнэ гэдэг харилцааны маш чухал хэсэг юм. Тэгвэл Хүндэтгэл гэж юу вэ? Хүндэтгэл нь маш олон янзын хэлбэрээр илэрдэг. Эдгээрээс хэдэн жишээ дурьдвал : Хамтран зүтгэгч нөхөддөө хүндэтгэлтэй хандан хувийн үзэл бодол, зан чанарын хувьд танаас өөр хүн гэдгийг нь харгалзан үзэх нь чухал. Энэ ялгаа нь эхэндээ жижиг зүйл мэт санагддаг цаашдаа ямар үр нөлөөтэй байх нь хэрхэн зөв шийдэл гаргахаас хамаарна. Хүмүүсийн үзэл бодлыг ялгаатай байдлыг хүлээн авч хүндэтгэлтэй хандсанаар та сайн үр дүнд хүрч шилдэг ажилтан болоход нэг алхам ойртон очлоо гэсэн үг.
-2020 / 02 / 09
Ажлын байрны эерэг хандлагатай соёл бол аливаа байгууллагыг амжилтанд хүргэх гол бүрэлдэхүүн хэсэг юм. Зөв соёлыг байгууллагадаа нутагшуулах нь олон учир шалтгаантай. Ёс суртахууны төлөв байдлаас эхлүүлээд байгууллагадаа эерэг чиг хандлагатай соёлыг бий болгосноор байгууллага эрүүл, баттай оршин тогтнож чадах бөгөөд ажилтнууд бие биенээ дарамтлах, ялгаварлан гадуурхах гэх мэт сөрөг хандлага бага байх болно.
-2011 / 07 / 15
Суралцагч байгууллагын хувьд хувь хүн болоод багийн мэдлэг чадварыг нэмэгдүүлэх явдлыг хөгжүүлэхийн тулд бүгдээрээ хамтдаа суралцах үйлийг хамгийн чухал гэж үздэг.Хамтдаа суралцах үйлийг дараах нөхцөлд хөгжүүлэх боломжтой байдаг ажээ.
HR Фото