HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.40%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.85%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.40%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.36%
HRM - Эрүүл мэнд | Сэтгэл зүй
- 2021 / 08 / 14
Байгууллага ажилчдынхаа стрессийг хэрхэн шийдвэрлэх вэ?

Ажлын стрессийг ажлын сорилт, бэрхшээлээс ялгах нь чухал. Сорилт, бэрхшээл нь сэтгэл санаа болон бие махбодийн хувьд биднийг эрчимжүүлж, шинэ чадвар, ажилдаа гарамгай болох хүчин зүйл болж байдаг. Өөрөөр хэлбэл сорилтыг даван туулсан тохиолдолд бид тайвширч сэтгэл хангалуун болдог. 

Харин ажлын стресс бол үүнээс туйлын өөр зүйл байдаг. Ажилтан өөрт оногдсон ажлын шаардлагуудыг гүйцэтгэж чадахгүй тохиолдолд тайвширахын оронд сандарч, сэтгэл ханахын оронд стресстдэг.


Ажлын стресс үүсэх шалтгаанууд

Ерөнхийдөө ажилтан болон ажиллах орчин, нөхцөл хоорондын харилцан холбооны үр дүнд ажлын стресс үүсдэг. Тухайлбал:

-Хэтрүүлэн ажиллах: орой хүртэл ажиллах, гэртээ ажлаа хийх, амралтгүй ажиллах

-Ирээдүйд ажлаас халагдах нь тодорхой болсон нөхцөл байдал

-Мэргэжлийн бус ажил хийх

-Хүсэл сонирхолгүй ажил хийх

-Удирдлага болон хамт ажиллагсадтайгаа зөрчилдөөнтэй байх


Анхан шатны шинж тэмдгүүд

Хэрэв та шинж тэмдгүүдийг эрт илрүүлсэн бол ноцтой, архаг өвчлөлүүд тусалгүйгээр өөрийн асуудлаа зохицуулах боломжтой болно. Шинж тэмдгүүд:

-Ажилдаа сэтгэл хангалуун бус байх

-Нойр хулжих

-Огцом ууртай болох

-Ходоод хямрах

-Толгойн өвчин

-Гэр бүлийнхэн болон найз нөхөдтэйгээ таатай бус харьцаа өрнүүлэх

-Ёс суртахууны түвшин доройтох

-Шүдээ хавирах

-Мансууруулах болон согтууруулах бодисын хэрэглээ нэмэгдэх


Удаан хугацааны үр дагавар

Хэрэв энэ асуудлыг эмчлэлгүй орхивол ажлын стресс нь зарим ноцтой асуудлуудыг үүсгэнэ. Тухайлбал:

-Зүрх судасны өвчин

-Хоол боловсруулах эрхтэний хямрал

-Сэтгэл санааны хямрал

-Ажлын байрны осол

-Амиа хорлох


Ажлын стрессийг ажилтан өөрөө бие даан шийдвэрлэх аргууд

-Ажлаасаа түр хугацаанд чөлөө авах, ажлаа цаг тухайд нь гүйцэтгэх, гэртээ ажлаа хийхгүй байх, амралтын өдрүүдэд бүтэн амарч байх

-Хамтран ажиллагсадтайгаа зөвшилцөх, тэднийг ойлгохыг хичээх

-Тогтсон ажлын төлөвлөгөөтэй ажиллах

-Чиг үүрэг даргаас авахдаа тодотгол хийж байх

-Өдрийн цайгаараа алхаж байх гэх мэт


Байгууллага ажилчдынхаа стрессийг шийдвэрлэх арга

Стресс Менежмент хийх: АНУ-н компаниудын талаас илүү хувь нь стресс менежментийн сургалт болон ажилчдыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлдэг ба эдгээр нь ажилчдыг ажлын хүнд хэцүү нөхцөл байдлуудыг даван туулах чадварыг сайжруулах зорилготой байдаг. Стресс менежментийн хөтөлбөрүүд нь стрессийн эх сурвалж, мөн чанар, түүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, хувь хүн өөрөө хэрхэн стрессийг шийдвэрлэх тухай, цагийн зохион байгуулалт болон тайвшрах дасгалуудыг заадаг байна. Гэвч энэхүү арга нь хоёр үндсэн сул талтай:

1.Стрессийн шинж тэмдгүүдийг зөвхөн богино хугацаанд шийдвэрлэнэ.

2.Ажилтанд анхаарлаа хандуулдаг учир стрессийн үндсэн шалтгаан болох орчинг орхигдуулдаг.


Байгууллагын өөрчлөлт

Ажилтны ажиллах орчин, нөхцлийг өөрчлөх нь стрессийг шийдвэрлэх найдвартай арга зам юм. Энэхүү арга нь ажлын стрессийг шууд бууруулдаг. Юуны түрүүнд стресс үүсгэж буй ажлын нөхцлийг илрүүлэх ба дараа нь тухайн стресс үүсгэгчийг устгах, өөрчлөх стратегийг боловсруулна. Энэ арга мөн сул талтай. Ажлын байран дахь бүх ажилчдын стрессийг нэгэн зэрэг шийдвэрлэх боломжгүй. Учир нь шинэ ажлын орчин өөр нэг ажилтанд стресс бий болгох боломжтой байдаг.

Тэгэхээр дээрхи хоёр арга замыг хослуулан хэрэглэсэн тохиолдолд байгууллага ажлын стрессийг бүрэн шийдвэрлэх боломжтой юм.

Байгууллага ажилчдынхаа стрессийг хэрхэн шийдвэрлэх вэ?
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт - 70001075 | 80001075 | 90001075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 07 / 22
Та бие сэтгэцийн  эрүүл мэндийн ямар буйг нь мэдмээр байна уу? Тэгвэл дараах сэтгэл зүйн сорилын асуултанд хариулж, өөрийгөө оношлоод үзээрэй.
Таны төрсөн орд сонгон мэргэжил, ажиллаж буй салбартаа амжилт гаргахад нөлөөлдөг байж болох юм. Сонирхолтой ажил хэрэгч зурхайг ажлын заваарай сонирхоод нэг үзээрэй.
- 2024 / 06 / 04
Америкийн нэртэй эрдэмтэн, тархи судлаач Ричард Дэвидсон нэгэн сонирхолтой судалгаа хийсэн нь тус улсын Шинжлэх ухааны Академийн сэтгүүлд хэвлэгдэн гарчээ.
- 2024 / 05 / 24
-2024 / 04 / 01
Бид урин хаврыг тэсэн ядан хүлээдэг. Ядаж олон давхар хувцсаа нимгэлэхсэн гэж хүснэ. Бүх амьд амьтан сэргэдэг цаг үе. Гэхдээ хаврын улиралд ядаргаанаас сэргийлж, амин дутагдлыг хэрхэн нөхөж авах вэ?
-2024 / 02 / 29
Ажлын байрны стрессийн түвшинг бууруулмаар байна уу? Тэгвэл байгалийн гэрэлд илүү ач холбогдол өгөөрэй.
-2023 / 08 / 07
Онцгой байдлын төлөвлөгөө нь гал, бослого, иргэний үймээн, байгалийн болон хүний учруулсан гамшигаас үүдэн гарах амь нас, өмч хөрөнгө, ажлын аюулгүй байдалд учрах аюулыг аль болох бага байлгах үүрэгтэй.
HR Фото