HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.40%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.85%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.40%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.36%
HRM - Эрүүл мэнд | Сэтгэл зүй
- 2022 / 03 / 12
Өнгөний нууц - Таны өнгө аль нь вэ?

Та ямар өнгийн хувцас, цүнх, нүдний шилний гэр сонгох нь  тухайн үеийн тохиолдлоос хамааралтай байдаг гэж боддог уу? Үнэндээ тийм биш юм. Таны дуртай өнгө таны зан төлвийг тодорхойлох нэг хэмжүүр байдаг. Манай сорил өөрийгөө мэдэхэд чинь тусална. Үр дүн бодитой байх үүднээс танд дуртай өнгөө дотуур хувцсаараа дүгнэхийг хүсье. 



Таны хувцасны ихэнх нь ямар өнгөтэй байна вэ? Өдөр тутмын хувцсыг үнэтэй дэлгүүрээс загвар зохион бүтээгчийн нэрэнд хууртан авдаг, зарим нэгийг нь найз нөхөд, танилууд маань бидний дуртай өнгийг үл хамааран бэлэглэдэг. Харин үнэндээ ямар өнгө таны биед ойр байна тэр л таны дуртай өнгө мөн.


Хөх.Тод хөх өнгө таалагддаг бол та мөрөөдөмтгий романтик хүн, гэхдээ энэ нь залуу насанд л ил тод илэрэнэ. Томрохын хэрээр та мэдрэмжээ нууж хүүхэд шиг харагдахгүйн тулд гайхах шагшрах сэтгэлээ хэзээ ч ил гаргахгүй үйл хөдлөл, санаа бодолдоо чөлөөтэй, хүмүүстэй харилцах дуртай, гэхдээ өөртөө л найдах нь дээр гэж үздэг. Саад тотгороос айдаггүй, учир нь ямарч байдлаас гарах чадвартай гэдэгтээ хатуу итгэлтэй байдаг. Таныг албадах үнэнээ хэлэхийг шаардахад та дургүй, тэгээд ч та хэзээ ч худлаа хэлдэггүй. Таны зан ааш гүн мөрөн, нуурын адил эхлээд харахад ёроол нь харагдахгүй, хүйтэн  ус гэхдээ маш хүчтэй урсгалтай болохыг мэдэрнэ.

 

Цэнхэр. Энхрий намуухан сайхан өнгө. Та бүхий л амьдралын турш энэ өнгөнд дуртай байсан бол та их эмзэг, сул дорой хүн юм. Та тулгуур болох эр хүнийг хайдаг ба ихэнхдээ олж чаддаг. Бусдыг ойлгож чаддаг тул танд хайртай байдаг. Гэхдээ та амьдралдаа идэвхгүй байж бусдыг дагах дуртай. Та шийдвэр гаргаддаггүй. Таныг үг үйл хөдлөлөөр эмзэглүүлэхэд амархан гэхдээ та муу санадаггүй. Та дурламтгай, дур булаам, гэвч найз нөхдүүд чинь танаас холдох нь их. Энэ нь нэгдүгээрт таны мөнхийн идэвхгүй байдал тэднийг холдуулдаг, хоёрдугаарт тэд таныг уучилна гэдгийг баттай мэддэг ажээ. Та нарны гэрэлд баясаж уулнаас урсах сэрүүн горхи юм. Энэ горхины дэргэд бүгдэд л сайхан байх боловч уухаас биш усанд орж болохооргүй жижиг юм.

 

Нил ягаан. Оньсого мэт хүмүүст энэ өнгө таалагддаг. Амьдралдаа ямар нэгэн үл ойлгогдох зүйлийг хайдаг болов уу гэмээр. Та бодит уйтгартай амьдралаас залхаж өөрийгөө сайхан бүхнээр хүрээлүүлэхийг хүснэ. Таны үйл хөдлөл дэгжин чамин, бусдыг таныг ахин дүгнэхэд хүртэл цочрол оруулах дуртай. Гэхдээ энэ бүгдийн цаана бага насны үед үүссэн өөртөө итгэлгүй байдал байна. Иймд таны бодлоор амьдрал хүүхдийн том ертөнцөөс айх айдастай маш төстэй байна. Та ухаантай сайхан, ур чадвартай гэхдээ бүгд таныг цорын ганц гэж бодоосой гэж хүсдэг. Гэхдээ та үүнд яаж хүрэхээ мэдэхгүйгээс гутардаг. Та өөрийн амьдралын зорилгоо тодорхой боловсруулахыг оролдоод үзээрэй, тэгвэл та амжилтанд хүрнэ. Та шидтэний нил нөмрөгтэй адил ид шидтэй боловч зөвхөн шидтэний гарт чадвартай болно, бусдын гарт зөвхөн эд зүйл.

 

Гүн ногоон. Ийм өнгөнд дуртай эмэгтэй өөртөө итгэлтэй гүдэсхэн. Та хаанаас хаашаа яах гэж явж байгаагаа баттай мэддэг хүн шиг амьдралаа зохицуулдаг. Та сандарч тэвдэж байсан ч тайван харагдаж чаддаг. Үүнийгээ ашиглаад та гайхалтай удирдагч болж чадна. Ихэнх нь таныг хараад чулуун зүрхтэй гэж боддог. Хэрвээ та ингэж бодоосой гэж хүсэхгүй байвал хааяа ч болов биеэ сул тавьж бусдад хайрлаж үзэн ядаж чаддагаа харуул. Тэд ч таныг биеэ барих  чадвартай хүн болохыг ойлгоно. Та олон зуун жилийн настай модны адил шуургыг, бороо зудыг ч тайван давж өнгөрдөг. Учир нь энэ бүгд болоод өнгөрнө, харин мод байсан газраа л үлдэнэ гэдгийг та мэддэг.

 

Цайвар ногоон. Та итгэмтгий амьдралаас таашаал авдаг нэгэн. Гэхдээ хүмүүс таныг богино ухаантай, чухал  шийд гаргах чадваргүй гэж үздэг. Гэвч тийм биш та сайн зүйлд итгэдэг, хийж болох бүхнийг хийдэг. Хэрэв итгэмтгий биш байсан бол их зүйлд хүрэх чадвартай. Таныг хуурч гомдоох нь их, гэхдээ та хаширдаггүй ахиад л итгэдэг. Хайр дурлалд бүрэн автдаггүй бол дээр л байхсан гэхдээ та тийм хүн учир яах ч билээ. Та нялх ногоотой адил, түүнийг яаж ч гишгэлсэн шүүслэг цэвэрхэн хэвээр байж бусдыг баясгадаг.

 

Шар. Шийдэмгий бардам зантай. Бусдын анхаарлын төвд байхыг хүсдэг. Худлаа магтсан ч танд таалагддаг. Бусдыг дагах дургүй, энэ уян хатан бус байдлаасаа болоод жинхэнэ найз нөхөд цөөн. Та ойр байгаа хүмүүсээ анхааралтай хардаа тэдэнд ямар нэгэн юм таны зүгээс хэрэгтэй байж магадгүй. Та том амжилтыг хүсдэг, жижиг зүйлийг хийх дургүй. Таны үгэнд итгэж болохгүй. Гэхдээ та ямарч хүнийг хөгжөөж чаддаг тул бусад дутагдлыг тань үл анзааран таныг урьдаг урих ч болно. Та ч тэдэн шиг бусдад хандаад үзвэл яасан юм бэ? Та хөөрхөн дэгдээхэйтэй адил хөгжилтэй, анхаарал татсан, гэхдээ дуу ихтэй ашиг багатай.

 

Улбар шар. Байнга өндөрт байхыг хүсдэг. Дайчин зантай, гутардаггүй, амьдралд хайртай, өөдрөг үзэлтэй байдал чинь таныг ямарч байсан үзэсгэлэнтэй болгож эрчүүд ч дуртай байдаг. Та ямарч нөхцөл байдлаас ухаалаг гарц олно, ямарч асуудлыг шийднэ. Ямар нэгэн таагүй юм болбол та өөрөө болохгүй зүйл хийжээ гэдэгтээ итгэлтэй байдаг. Хариуцлагатай, өөртөө маш олон үүрэг хүлээдэг. Гэхдээ хүчээ зөв үнэлээгүйгээс хааяа сэтгэлийн хямралд орж бүх юмнаасаа татгалзаж бусадтай харилцахаа больдог. Заримдаа ийм зожигролын үе удаан үргэлжилдэг. та улаан жижигхэн галтай төстэй хуурай мод бага багаар хаяад байвал асаад л дулаан илч бэлэглэнэ, харин шууд олон мод хаячихвал анивалзаж байгаад унтарчихна.

 


Улаан. Дарангуйлалын өнгө. Та зоригтой, зөрүүд, шийдэмгий эмэгтэй, эрх мэдэл нэр хүндэд дуртай, бусдыг захирах дуртай. Бүгдийг гартаа авахыг илүүд үздэг, учир нь та удирдахгүй бол ажил бүтэхгүй гэж дотроо байнга бодож байдаг. Та эрч хүчтэй тул бусад хүмүүс таныг дагадаг. Гадаад байдал тань таны өөртөө итгэлтэй, хүчтэй байгааг илтгэж байдаг. Та бэлгийн амьдралдаа ч идэвхтэй үүргийг гүйцэтгэхийг илүүд үздэг. Гэхдээ таныг үг дуугүй дагах эрэгтэйг та хэзээ ч хайрлахгүй. Гэвч танаас хүчтэй эр хүн таарвал үнэнчээр хайрлана. Улаан өнгө бол булгилсан халуун цусны өнгө энэ цус таны биеэр тархаж эрч хүчийг өгдөг.

 

Улаан ягаан. Энхрий, гэмгүй, итгэмтгий байдлыг илтгэнэ. Хэдэн ч настай байсан сэтгэлээрээ та 15 настай. Таныг хүрээлэн буй ертөнц гайхалтай сайхан. Та итгэл найдвар мөрөөдлөөр дүүрэн сэтгэлтэй. Гэхдээ таны агаарын цамхагийг устгах зүйл амьдралд чинь хэзээ нэгэн цагт гарч ирнэ, тэр цагт хүссэн хүсээгүй насанд хүрсэн эмэгтэйн нүдээр орчноо харна. Иймд бага багаар ертөнцийг таньж байсан нь дээр бус уу? Багаас эхэл, тийм чухал биш ч бие даасан шийд гарга, бусад хүмүүс яаж амьдардагийг хар. Та жижг ягаан сарнайтай адил сайхан үнэртэй, бүгд л гайхаж хардаг гэхдээ гундаж хатдаг.

 

Хөх ягаан. Хөөрхөн, хөнгөн, энхрий, аалгьгүй байхын зэрэгцээ, хатуу ширүүн, зоригтой байдаг. Эрчүүдийг өөртөө чаддаг, үгээр ч хөндийрүүлнэ. Амархан олдох юм таны сэтгэлийг татахгүй, танд тэмцэл өрсөлдөөн, ялалт хэрэгтэй харин шагнал тийм ч чухал биш. Та ухаалаг гэхдээ хүмүүс зөвхөн их зантай хуурмаг сайхан бүсгүйг л олж хардаг. Үүнд та өөрөө буруутай, та ухаантай гэдгээ харуулдаггүй, дурлалд бол бүр хөнгөмсөг. Хажуунаасаа өөрийгөө харвал та өөртөө л хайртай болохоо мэдрэх болно. Таны хувьд тоглоом шиг зүйл бусдын хувьд сэтгэлийн шаналал болдог. Та шүүслэг, амттай бөөрөлзгөнөтэй адил, гэхдээ авч идэхийг хүссэн хэн ч өргөсөнд хатгуулдаг. Хатгуулаад жимсэнд хүрэх хүрэх хүн ч бас ховор байдаг.

 

Цагаан. Энэ бол өнгө ч биш ямарч өнгөгүй гэсэн үг. Та цагаан өнгөнд дуртай бол энэ нь таны дотоод ариун байдал, шударга занг илэрхийлнэ. Та хэзээ ч худлаа хэлэхгүй, шулуун бодсоноо хэлдэг, үнэн үг хатуу байсан дээр гэж үздэг. Зарчимч, хатуу, итгэлтэй, хайр дурлалд ч тогтвортой, үнэнч. Хамтрагчаасаа ч үүнийг хүсдэг. Та итгэл даадаг, хэлсэндээ хүрдэг, тусархаг. Гэхдээ бусдаас хэтэрхий хол, хүйтэн, хөндий байна гэсэн зэмлэл сонсож л байсан байх. Тэднийг анхаарвал яасан юм бэ? Та цасаар бүрхсэн талтай адил нүд гялбам сайхан, өөртөө  бусдыг татдаг, хэдий удаан ч ширтэж болно, гэвч түүгээр зугаалахыг хэн ч хүсэхгүй дэндүү хүйтэн.

 

Хар. Оньсого мэт байдлыг, мөн гадаад ертөнцөөс тусгаарлах хүсэлтэйг илэрхийлнэ. Та зожиг болгоомжтой, ямар нэгэн юуманд таныг албадахыг тэвчдэггүй. Бардам ухаалаг, дэгжин, хошигнох чадвартай. Дотны хүмүүсийн халамж анхаарлыг үнэлж тэдний төлөө юу ч хийхэд бэлэн, гэхдээ таны нөхөр болоход хэцүү. Та өөрөө өөдрөг үзэлгүй ч сонирхолтой хөгжилтэй хүмүүстэй харилцахыг хүсдэг. Заримдаа та анхаарлын төвд байдаг ч удаан тийм нөхцөлд байх дургүй, хэсэг хугацаанд ганцаараа байж хүчээ сэлбэхийг хүснэ. Та өвөрмөц бие хүн гэхдээ ихэнхдээ бусад чинь таныг ойлгодоггүй. Та саргүй харанхуй шөнөтэй адил бусдад тайван байдлыг авчирдаг ч заримыг нь харин үхтэл нь айлгадаг.

 

Саарал. Тайван, ухаалаг хүний өнгө. Та бусдаас өөрийн бодгалиа нуухыг хичээдэг. Та хаана ч албархуу ямарч сэтгэл хөдлөлгүй байхыг хүсдэг. Та ингэснээрээ бусдын дунд байр сууриа эзэлж өөрийгөө сонсдог болгож чадна гэж үздэг. Хэзээ нэгэн цагт нь энэ нь хэрэг болсон байх. Харин одоо бие дааж өөрийгөө харуулсан цагт зогсох юм биш үү. Та амьдралдаа олон зүйлийг алдсан юм шиг заримдаа санагддаг бололтой. Таны дотоод ертөнц рүү хэн ч өнгийхгүй, та ч урихгүй. Харин үүнийг хийгээд үзвэл яах вэ? Саарал өнгө бол хүмүүсээс өвс чулуу зэрэг сонирхол татах бүхнийг нуухийг оролдсон тоос юм.

 

Бор. (биеийн өнгө). Энхрий ялдам, сайхан сэтгэлийн өнгө. Амьдралын ямарч нөхцөлд амархан дасан зохицдог. Бүгдэд нийцүүлэх дуртай, асуудалд орооцолдох дургүй. Гэр бүлийн үнэт зүйлсийг эн түрүүнд тавьдаг. Таныг хайрладаг хүмүүс таныг хүрээлээсэй гэж хүсдэг. Ойр дотно хэн ч үгүй бол сэтгэлээр унаж гутарч болно. Таныг хүмүүс энгийн гэж боддог. Та ч дотоод ертөнцөө тэдэнд дэлгэж бодол санаагаа асуугаагүй байхад илэрхийлэх дургүй. Та дэндүү дуулгавартай байгаа юм биш үү? Эмэгтэй хүн нүүр нь толбоор дүүрч, арьс нь ширүүсэхээс өмнө арьс нүүрээ хэзээ ч анхаардаггүй.  Та мөн адил хэн ч таны давуу талыг харахгүй ч дутагдлыг бүгд хардаг. Ийм байдал танд таалагдаж байна уу.

Олон Улсын туршлага судлага хөтөлбөрүүд | 90001075 80001075 70001075
Өнгөний нууц - Таны өнгө аль нь вэ?
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 07 / 22
Та бие сэтгэцийн  эрүүл мэндийн ямар буйг нь мэдмээр байна уу? Тэгвэл дараах сэтгэл зүйн сорилын асуултанд хариулж, өөрийгөө оношлоод үзээрэй.
Таны төрсөн орд сонгон мэргэжил, ажиллаж буй салбартаа амжилт гаргахад нөлөөлдөг байж болох юм. Сонирхолтой ажил хэрэгч зурхайг ажлын заваарай сонирхоод нэг үзээрэй.
- 2024 / 06 / 04
Америкийн нэртэй эрдэмтэн, тархи судлаач Ричард Дэвидсон нэгэн сонирхолтой судалгаа хийсэн нь тус улсын Шинжлэх ухааны Академийн сэтгүүлд хэвлэгдэн гарчээ.
- 2024 / 05 / 24
-2024 / 04 / 01
Бид урин хаврыг тэсэн ядан хүлээдэг. Ядаж олон давхар хувцсаа нимгэлэхсэн гэж хүснэ. Бүх амьд амьтан сэргэдэг цаг үе. Гэхдээ хаврын улиралд ядаргаанаас сэргийлж, амин дутагдлыг хэрхэн нөхөж авах вэ?
-2024 / 02 / 29
Ажлын байрны стрессийн түвшинг бууруулмаар байна уу? Тэгвэл байгалийн гэрэлд илүү ач холбогдол өгөөрэй.
-2023 / 08 / 07
Онцгой байдлын төлөвлөгөө нь гал, бослого, иргэний үймээн, байгалийн болон хүний учруулсан гамшигаас үүдэн гарах амь нас, өмч хөрөнгө, ажлын аюулгүй байдалд учрах аюулыг аль болох бага байлгах үүрэгтэй.
HR Фото