1. 1950-1960 онд тамхи татах нь моод болж байсан төдийгүй, ашигтайд тооцогддог байв. Эмч нарын эхний анхааруулгууд гарах үед тамхи үйлдвэрлэгчид шүүлтүүртэй янжуур “арай аюулгүй” гэж идэвхтэй сурталчилж эхэлжээ.2. Америкийн ковбой Мальборо 1950-иад онд гарч, брэндийн тухай төсөөлөл бүрэн өөрчлөгдөж, тамхины худалдаа эрс өсөхөд тус болжээ. Ковбой Мальборогийн дүрд тоглосон гурван жүжигчин бүгд уушгины хорт хавдраар нас барсан байна.3. 1962 онд Британийн Хатан хааны анагаах ухааны коллежийн эрдэмтэд тамхи татах, янз бүрийн өвчтэй болох хоёр хоорондоо холбоотой болохыг нотолжээ. Гурван жилийн дараа Англид анх удаа зурагтаар сурталчлахыг хориглосон байна.4. Тун саяхны энэ ховор кино тамхи татаж байгаа үзэгдэлгүй гарчээ. Уг нь үзэгчдийн хайрлаж хүндэтгэдэг эмэгтэй, эрэгтэй жүжигчид кинонд гартаа заавал тамхи барьсан гардаг байсан юм.5. 1990-ээд онд тамхийг эсэргүүцдэг идэвхтнүүд тамхины брэндүүдтэй хамтран ажиллахаа болихыг Формула-1-ээс шаардсан байна. Тэгэхэд тамхи үйлдвэрлэгчид шүүхийн олон заргатай нүүр тулахад хүрч, тамхи татагчид тамхины хорын тухай мэдээллийг санаатайгаар нуусан хэмээн үйлдвэрлэгчдийг буруушааж байжээ.6. 2003 онд Европын хууль сахиулагчид үйлдвэрлэл эрхлэгчдээс тамхины хайрцган дээр хар хүрээн дотор “Тамхи татах нь амь насанд аюултай” гэсэн үгийг томоор бичих, тэрчлэн тамхи татах хортойг анхааруулсан өөр бусад бичээс болон зургийг байрлуулахыг үйлдвэрлэгчдэд үүрэг болгосон байна.7. 2004 онд Британийн зүрхний өвчний сан тамхи татахаас татгалзахыг уриалсан цуврал кампанит ажил явуулж, "Бөглөрөхөөсөө өмнө хая” уриа гаргасан байна. Тамхи татсанаас үүдэлтэй зүрхний өвчнүүд нь муу зуршил артерийн судсыг аажмаар гэмтээснээс үүсдэг. Нэгэнт гэмтсэн судас хатуурсаар бөглөрдөг болохыг эмч нар анхааруулжээ.8. Кафе болон ресторанд тамхи татахыг хориглосон нь тамхичдыг муу зуршлаасаа татгалзах тухай бодоход хүргэж, тамхи татдаггүй хүмүүсийг утаанд нь хордохоос хамгаалан, тамхинд татагдан орогсдын тоог багасгаж байна.9. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр, тамхи татдаггүй боловч тамхины утаанд хордсоноос болж жил бүр 600 мянган хүн нас барж байна. Эцэг, эхийнхээ муу зуршлын золиос болж байгаа хүүхдүүдийн эрүүл мэнд эмч нарын сэтгэлийг ихээхэн түгшээж байгаа ажээ.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |